Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Суудлын машины импорт энэ оны эхний найман сард өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар буурчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2025 оны эхний найман сарын байдлаар импортоор нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 25 сая ам.доллароор буюу 0.3 хувиар буурсан дүн болсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 18.3 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 11 хувь нь суудлын автомашин байна.

Тодруулбал оны эхний найман сард нийт суудлын 73,633 машин импортолсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсныг илтгэж буй. Мөн 552.3 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан үзүүлэлт юм. 

зураг
 

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн дундаас улаанбуудайн импорт хамгийн ихээр буюу 88.3 хувиар багасжээ.

Харин хүнсний бүтээгдэхүүний тухайд оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 55 хувиар их буюу 75.8 сая ширхэг өндөг импортлов. Түүнчлэн хүнсний ногооны импорт 9.4 хувь, жимс, самрынх 24.1 хувь, цагаан будааных 27.9 хувиар тус тус өссөн байна. 

зураг