Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар Гурил” ХХК энэ оны анхны улаанбуудайг хүлээн авлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар Гурил” ХХК 2025 оны ургацын анхны улаанбуудайг 09-р сарын 03-ны билэгт сайн өдөр хүлээн авлаа.

Улаанбаатар ХХК нь улаанбуудайн анхны ургацыг тээвэрлэж ирсэн тээвэрчнийг хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай.

Шинэ ургацын буудайг хүлээн авах үйл явц нь компанийн тогтмол мөрддөг олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, лабораторийн нарийвчилсан шинжилгээний үндсэн дээр явагддаг бөгөөд зөвхөн стандартын шаардлага бүрэн хангасан улаанбуудайг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг уламжлалтай.

зураг
 

“Улаанбаатар Гурил” ХХК нь өнгөрсөн 25 жилийн турш хэрэглэгчдийнхээ хүнсний аюулгүй байдлыг дээдэлж, чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Жил бүрийн шинэ ургацын буудайг хамгийн түрүүнд хүлээн авч, олон улсын FSSC22000 стандартыг мөрдөн, хэрэглэгчдийн итгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна.

Монголын тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн бодит үр дүн, улс орны хүнсний хангамжийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж буй онцгой ач холбогдолтой үйл явдал болохыг онцолж байна.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.