СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА № PTD-2025/96
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН БАРИЛГЫН 2-Р ДАВХРЫН ШАЛНЫ БУДАГ, ЗАСВАРЫН АЖИЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БОСГО ҮНЭ: 156,248,400 ТӨГРӨГ
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дулаан зогсоолын барилгын 2-р давхрын шалны засвар үйлчилгээний сонгон шалгаруулалтад эрх бүхий хараат бус хуулийн этгээдийг иж бүрэн битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий оролцогч нь энэхүү урилгад заасан холбоосоор Захиалагчаас ажлын өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд нэмэлт мэдээлэл авч болно.
- Сонирхсон оролцогч нь Захиалагчид бичгээр эсхүл цахим шуудангаар хүсэлт гаргаж, 55,000 (тавин таван мянга) төгрөгтэй /НӨАТ-орсон/ тэнцэх хураамжийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр төлснөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цаасаар эсхүл .pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр худалдан авч болно. Төлбөрийг Захиалагчийн Голомт банкны 8125100892 тоот дансанд шилжүүлж /гүйлгээний утга дээр компанийн нэр, компанийн регистрийн дугаар бичнэ/ төлбөрийн баримтыг хүсэлтийн хамт хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг заавал Монгол болон Англи хэл дээр боловсруулна.
*Цахим шуудангаар илгээсэн хүсэлт ирээгүй, хугацаа хоцорч ирсэн, төлбөрийн баримт хаягдсан, баримт бичиг, тодруулга хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор Захиалагч ямар нэг хариуцлага хүлээхгүй.
- Сонгон шалгаруулалтад ирүүлэх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгад заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон саналыг хүлээн авахаас татгалзана. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Захиргааны барилгын 2 давхар 202 тоотод 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13:30 цагт нийтэд мэдээллэх ба сонгон шалгаруулалтад оролцогчид, тэдгээрийн төлөөлөл, сонирхсон бусад этгээд сонгон шалгаруулалтын Нээлтийн хэсэгт оролцох эрхтэй.
- Санал бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Захиалагч хариуцахгүй.
- Ирүүлсэн саналуудыг нээх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгохдоо Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасныг дагаж мөрдөнө.
- Сонгон шалгаруулалтад оролцогч нь Dow Jones Screening & Monitoring System болон МУ-н Сангийн яамнаас гаргасан Төрийн Худалдан Авалтын Цахим Системийн хар жагсаалтад ороогүй байх.
Ажиллах цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд: 09:00 – 16:00 цаг
Амралтын өдрүүд: ХААЛТАЙ
Цайны цаг: 12:00 – 13:00 цаг
Баримт бичиг зарах болон хүлээн авах хугацаа:
Зарах хугацаа: 2025.09.01 - 2025.09.15 (09:00 цагаас)
Хүлээн авах: 2025.09.01 - 2025.09.15 (13:00 цаг хүртэл)
Баримт бичиг хүлээлгэн өгөх, хүлээн авах байршил:
41090 Төв аймаг, Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4-р баг, Тахилт толгой хаягт байрлах НУБИЭ ХХК-ийн Захиргааны барилгын 4 давхарт 403 тоот
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Утас: +(976) 71287423
И-мэйл: procurement-4@nubia-llc.mn
Веб хаяг: nubia-llc.mn
*Нисэх буудлын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг вэб сайтаас авна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!