Сүхбаатар дүүрэг, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн орчимд Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцны барилгын ажил эхлээд буй. Уг бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 360 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулжээ.
Энэ тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар "Сэлбэ дэд төвийн 158 га газарт 2,200 нэгж талбар өртөж, 2024 оны зургаадугаар сараас газар чөлөөлөлтийг эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 91%-тай байна. Тус байршилд газраа чөлөөлсөн нийт 1,760 иргэний нөхөн олговорт 360 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан.
2024-2025 онд нийслэл хотод 2,500 орчим нэгж талбарыг чөлөөлж, 510 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрын зардлыг шийдвэрлэсэн" гэв.
Тус байршилд барьж байгаа орон сууцны барилгыг 2027 оны дөрөвдүгээр сарын 2-нд бүрэн дуусгана гэж "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" группийн захирал Тиан Гуо Ин мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|