Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Нандинхүсэл: Миний олон улсын хэмжээнд авсан анхны медаль Монгол Улсын багийн спортын түүхэн амжилт болсонд итгэж чадахгүй байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Улаанбаатар хотод болж өнгөрсөн долоо хоногт болж, манай улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор өнөөдөр Төрийн ордонд шагналаа. 

Түүнчлэн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл өдгөө 18 настай бөгөөд хамгийн залуудаа гавьяат цол хүртсэн эмэгтэй тамирчин болж буй юм. Өнөөдрийн шагнал гардуулах арга хэмжээний дараа сэтгүүлчдэд өгсөн түүний яриаг хүргэж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Гавьяат Тамирчин Н.Нандинхүсэл "Төрийн шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань биелсэнд бүгд итгэж чадахгүй байгаа. Би 9 настай байх үеэсээ сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. 

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, яг идэвхтэй хичээллэж байгаа. Энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медаль бол миний хамгийн анхны олон улсын тавцанд гаргасан амжилт байлаа. Миний олон улсын хэмжээнд авсан анхны медаль маань Монгол Улсын багийн спортын түүхэн том амжилт болж, гавьяат тамирчин цол хүртсэндээ итгэж чадахгүй байна. 

Манай шигшээ баг 2028 оны Лос-Анжелесын олимпод оролцохоор маш сайн бэлдэж байгаа. Би АНУ-д дунд сургуулиа төгссөн. Монголд ирээд гадаад руу сургуульд явахаар төлөвлөж байсан. Би WNCAA Division I-д тоглох хүсдэг ч хангалттай тэтгэлэг аваагүй учраас явж чадаагүй. 

Гэтэл ДАШТ-ий өмнө WNCAA-гийн хоёрдугаар дивизионы Флорида Теч их сургуулийн багаас тэтгэлэг ирсэн. Энэ зун тус сургууль руу явахаар боллоо" хэмээн ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав