Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр 07:41 цагт онцгой байдлын албанд ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход гурван давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!