Туулын хурдны замыг барихад энэ оны нийслэлийн төсвөөс ₮538 тэрбумыг зарцуулахаар баталжээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туул гол дээгүүрх хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээтэй, 32 километр үргэлжилнэ.

Тус хурдны замыг анх дөрвөн эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу нийт төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэв. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна.

Төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж, гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 урт метр болгон нэмэгдүүлжээ.

Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин болон машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ болон урьдчилсан зураг, төсөлд тусгагдсанаар төсвийг дахин шинэчилж тооцлоо.

Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зурагт өөрчлөлт оруулан Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд 538.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлаад байна.

Туулын хурдны зам нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
БУРУУ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.171.141] 2025/4/21
Ene zam hotiin tuviin achaaliig yag yaaj hunguvchluh bilee. tootsoo sudalgaa bdag yum bol uu
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.51] 2025/4/20
Метро зам хоёроо саатуулж болохгүй шүү? Бариад бүтээгээрэй Нямбаатар аа! Амжилт
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.63] 2025/4/19
Малын түүхий эдээ бүрэн боловсруулдаг баймаар бна. Малаа эрүүлжүүлээч ээ. Нийгмийн чиглэлийн ЭЕШ оноог тултал нэмээчээ. Шинжлэх ухаан, технологи, ХАА, болосруулах, үйлдвэрлэх салбартаа хүмүүсээ сургаачээ. Яг юу хүлээгээд байдаг юм бэ. Ард түмэн зээл тавьж гадаадаар тэнэхээ болиочээ. Ёо яацан ард түмэн бэ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.136] 2025/4/19
Selbe goliig yamar aimaar bolgoo vee?!?! Tuul goloor oroldood demii!! Chadahguin bna!!!! Zugeer chaddag yumaa hiigeed tutsee l tseverle!!!!!!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.188.33] 2025/4/19
Одоо ингэж мунгинаж байтал өвөл болно!¡! МАН мөнгөө аваад Дашийн шог!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.229] 2025/4/18
Төмөр зам дээгүүр л хурдны зам хийчихмээр байгаа юм даа
0 | 0 Хариулах
x [202.179.18.239] 2025/4/18
yaj iij bgaad l ideh yumdaa budaatai huurga hiigeed l idne
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2025/4/18
Энэ төслийг хойшлуулъя! 2,300,000,000,000₮ манайд байхгүй. Нэг ёсондоо цавчааны төсөл гэдэг нь ойлгомжтой.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.243.85] 2025/4/18
Энэ мэнийгээ анхнаас нь USD - ээр батлаад явчвал зүгээр юм биш үүдээ. Нэг сард байсан 2.3 их наяд өнөөдрийн 2.3 их наядын хооронд дахиад л зөрүү гарч байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.180] 2025/4/18
10 жил үргэлжлэх 1 их наяд долларын өртөгтэй төсөл болоод дуусана гэж мөрийцсөн ч бэлэн байна цаасан дээр зураг байхдаа ингэж гэрэлийн хурдаар өсөж байгаа төсөв
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/18
Монголд 1990 оноос хойш ЗГ хот аймаг сум дүүрэг, хорооны төрийн албанд шургалж ард түмний татвар төсвийн мөнгөнөөс шимэгчилж зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн улс орныг сүйрүүлж байдаг шимэгчдийн том арми бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод тэр хэрээр улс орон улам сүйрч доройтож байна. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж ардчилсан гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмний шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол их цэвэрлэгээ хийж 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нар даргалах шийдвэр гаргажээ. Монголд ч ийм цэвэрлэгээ хэрэгтэй
2 | 3 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/4/18
Битгий балайраад байгаарай…..төрийн аппарат яаж ажилладагийг мэдэх ч үгүй хэвтэж….Маскийн утга учиргүй тэнэглэлээс болж АНУ-д төрийн болоод орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа доголдож энгийн иргэд л хохирч байна….
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.92] 2025/4/18
ЭРГҮҮ МОЯА НАР ЯГ ЯАХ ГЭЭД ГОНШИГОНООД БАЙДЫН. ЯАЖ ТҮГЖРЭЛ БУУРУУЛХЫН ТЭГЭЭД. МАШИНЫ ТООГ БАГАСГААД ТАТВАР НЭМЬЕ ГЭХЭЭР ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧЛӨӨ ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭНЭ. ЗАМ БАРЬЯ ГЭХЭЭР МӨНГӨ ҮРЛЭЭ ГЭНЭ. ЯДАРГААТАЙ ООРКУУД ВЭ
2 | 4 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/4/18
Het undur urtugtei baina, tsavchaa hiij bgag medehgui hun alga, ter brojur yaalaa daa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.37] 2025/4/18
Энэ зам түгжрэл бууруулахад гойд нэмэргүй л
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.38] 2025/4/18
Boliochdeee sda
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/18
538-аас ядаж хагас нь яг зам дээрээ зарцуулагдвал их юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.101] 2025/4/18
Ц.Туваан: “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлын менежментийг Япончууд хариуцаж байгаа. Бид “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг ашиглах тухай огт яриагүй. Тус онгоцны буудал дах онгоцны түлшийг цэнэглэх цогцолборын тухай гэж ойлгох хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/4/18
ene yag hereg boloh zam mun uu dee dee? Jishee ni baruun aimgaas zuun aimag ruu yavj bgaa jolooj hotoor dairahgui shuud ene zamaar yavna gej baih uu? Yadaj heden uut shine, hyamd boov chiher avah, amitan ah duugeer dairaad garahaa bodno biz dee? Yadag yum bol?
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/18
ДОЛЛАР САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 100₮ ӨССӨӨ. БУСАД ВАЛЮТ Ч ӨСӨЖ БАЙНА. ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ДАЙН ХЯТАДАД ТАВЬСАН ТАТВАРЫН БОДЛОГО ХЯТАДЫН АЖ ҮЙЛДВЭРЭЛЭЛИЙГ СААРУУЛНА. ҮҮНЭЭС БОЛЖ МОНГОЛД НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ ЭРЭЛТ НЬ БУУРЧ БАЙНА. ИЙМ ЦАГ ҮЕД МЕГА ТӨСӨЛ ЯРИАД ЭДИЙН ЗАСГАА АЛАХ ГЭЖ БАЙНА. БҮСЭЭ ЧАНГАЛАХГҮЙ БОЛ ТӨГРӨГ ХОГ БОЛЛОО ШҮҮ. ТӨГРӨГИЙН УНАЛТ ЭРЧИМТЭЙ ХУРДТАЙ БАЙНА.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/18
Өөрсдийн чинь арчаагүй байдлаас болж монгол хөгжихгүй байгаа юм. Төгрөгөө үнэлдэггүй харийн мөнгийг шүтдэг, эх орноо боддоггүй харийн улсыг шүтдэг, эх орноо хөгжүүлэх хүсэлгүй хэрнээ харийн улсын хөгжлийг гайхан биширдэг,
1 | 5 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/18
Эх орноо хөгжүүлэх гэхээр танил тал, арын хаалгатай нөхдүүд нь урдуур ороод байдагшд бас авилгал өгөхгүйгээр ажил урагшилахаа байсан. Чам шиг худлаа үндсэрхэг царайлсан юмнууд яг үнэндээ үндсэрхэг биш дов жалганы үзэлтэй л хүмүүс байдаг. Бас гаднаа хужаа нарыг муу хэлдэг мөртлөө яг нүүр тулаад харьцахаарай аягүй боловсон соёлтой болчдог, нөгөө талаараа монголчууддаа аягүй хайр зарласан юмнууд бас нүүр тулахаараа хэг ёг хийгээд нүдэндээ багтаагаад байдаг. Ийм баг бус сэтгэлгээтэй, 2 нүүр гаргасан иргэдтэй улс хөгжихгүй ээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/18
Чи л тийм байх.
0 | 1
Зочин [202.9.46.125] 2025/4/18
Туулын урсгал шөнөдөө саруулхан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/18
Энэ мөнгөний 38 тэрбумын зам барихад зарцуулаад үлдсэн 500 тэрбумыг нь хулгайч нар халааслах байх даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.94] 2025/4/18
2км зам барих гэж 4 жил ёнгинож байгаа МАНин хулгайчууд ийм зам барьлаа юу.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.152] 2025/4/18
Хол хэвтэнэ
0 | 0 Хариулах