Туулын хурдны замыг барих төсөвт өртгийг ₮300 гаруй тэрбумаар нэмэгдүүлэх шаардлага үүсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Туулын хурдны замын төсөвт өртөгт өөрчлөлт оруулахаар болжээ. Уг асуудлыг НИТХ хоёр удаагийн хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр болж, эхний хэлэлцүүлгийг хийв.

Ямар учраас өөрчлөлт оруулахаар болсон тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэхээр зааж, НИТХ-аас 2025 оны нэгдүгээр сард тус төслийн төсөвт өртгийг баталсан байдаг.

Хурдны замын барилгын ажлыг хэрэгжүүлэхээр НИТХ-ын 2024 оны тогтоолоор дөрвөн эгнээ бүхий 32 километр авто замын зураг, төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан томоохон төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замыг зургаан эгнээ болгох, төвийн хэсгээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх шийдвэр гарсан. Энэ дагуу НИТХ-ын 2025 оны тогтоолоор тус төслийн нийт өртгийг нэг их наяд 965 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гэвч Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн.

Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлага үүсэж байна. Уг хоёр шаардлагын дагуу Туулын хурдны зам төслийн зурагт өөрчлөлт оруулж, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнээр хянуулж магадлал хийлгэхэд нийт төсөвт өртөг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болж өслөө. Иймд Туулын хурдны зам төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн бариад байна" гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: Туулын хурдны зам төслийн төсөвт яагаад өөрчлөлт оруулах болсныг задалж тайлбарлах хэрэгтэй, хардаж байна. Төсөв баталсан хойно өөрчлөлт оруулах нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Хотын дарга Х.Нямбаатар "Улсын төсөв батлагдаж, албажсаны дараа нийслэлийн төсөв батлагдах ёстой. Гэтэл энэ хооронд хоригийн хугацаа, үзэглэх хугацаа, нийслэлийн төсөв батлах хугацаа хоёрт байнгын зөрчилдөөн үүсдэг. Бид өргөн барьсан төслөө баталсан. Гэтэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Сангийн сайдын тушаалаар ажиллах хүчин, машин цагийн зардлыг тус бүр 50%-аар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ боловсруулах, НИТХ батлах, улсын төсөв батлах хугацаа давхацсан. 

Бид олон улсын банкны шаардлага хангасан ТЭЗҮ, магадлал бүхий төсвийг боловсруулсан ч 300 орчим тэрбум төгрөгийн зөрүү үүссэн. Тодруулбал алслалтай гүүрнүүдийн зардал магадлалд бүхлээрээ тусгагдаагүй. Мөн хотоор дамжин өнгөрч байгаа хэсгүүдэд хаалт хийх болон ажиллах хүчний зардал бүрэн тусгагдаагүй учраас ТЭЗҮ-ийг боловсруулсан болон захиалагч хоёр байгууллагаас ажлын хэсэг гарч хамгийн сүүлд Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнүүдээр магадлуулахад хоёр их наяд 384 тэрбум төгрөгийн дүн бүхий төсөв гарч байгаа. 

Туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтыг боломжоороо төлөх нөхцөлөөр хийж дуусгана. Төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш 24 сарын дотор хүлээж авна. Төсвийн зардал, хугацаа хэтрэх ёсгүй" гэж хариу тайлбар өгөв.

Түүний мэдээлснээр 48 сард буюу 2025, 2026, 2027, 2028 онд бүтээн байгуулалтын зардлыг төлөх бөгөөд Туулын хурдны зам дээр төлбөртэйгөөр зорчуулах шийдэлтэй. Ингэснээр Замын санд орлого төвлөрөх аж.

Харин тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 70 гаруй хувьд хүрч, замын трассыг эцсийн байдлаар Засгийн газраар батлуулжээ. Тойрог замын бүтээн байгуулалтад ААН-ийн орлогын албан татварын 1%-ийн хөнгөлөлтөөр урьдчилгаа хийж, эргэн төлөлтийг Засгийн газрын баталгаатай 15 жилийн хугацаатай зээлээр төлөхөөр төлөвлөсөн байна.

НИТХ-аас Туулын хурдны замын нийт төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тогтоол батлагдсан өдрөөс ч хамаагүй бүтээн байгуулалтыг эхлүүлэх тендерийг Улаанбаатарчуудад амласан ёсоороо зарлана гэж тэрбээр мэдэгдэв.

Туулын хурдны зам төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах нь хууль зөрчөөгүй болохыг НИТХ-ын Ажлын албаны Хууль эрхзүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга н.Чанцалням тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.40] 2025/4/21
Neleen deehen ene tuuliin hurdnii zamiin zurag tusliin tenderiig olj harsan 20 terbum tugrug. Zugeer buh zuil deer tsavchaa hiidegee boliyoo. Ene uls chin tuuhtei olon zuun damjsan undesten baina. Heden ym uzeegui ulsuudaas bolj ulsiin tusgaar togtnol yarigdana shuu hoich uyiinhend. Margaash uhehee medehgui yamar shirlesen dotortoi hulgaichuud ulsaar toglood baigaa yum be. Mongoliin ih zaya chin duuslaa shdeee pizda
1 | 0 Хариулах
Za bolio [66.181.160.11] 2025/4/21
Hotod zam shig ih yum alga.enenii orond tsahilgaan stantsaa barih uhaan hairlaach heden malnuudad
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.158] 2025/4/20
Нийтийн хэрэгцээ шаардлагыг далимдуулан бодит өртгөөс хэт өндөр үнээр төсвийг батлаж татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлэх нь авлигын нэг хэлбэр. Иймд төсвийг экспертүүдээр хянуулмаар.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.185] 2025/4/20
Хайран мөнгө. Тэнэг бж болно, гэхдээ энэ төслийг зүтгүүлтэлээ тэнэг бж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/19
Машинтай бүх хүний татвар нэмэх нэрээр дарангуйлж улайм цайм дээрэмдэж хурдны зам барих нэрээр өөртөө цавчаа үүсгэж бгаа нь харагдаад бгаа юм бишүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.94] 2025/4/18
ТУУЛЫН ЗАМЫГ НЭГ ИХ НАЯДАС ХЭТРҮЛЭЛГҮИ 4 ЭГНЭ ТАВЬ ХӨНЖЛЫНХЭ ХЭРЭР ХӨЛӨ ЖИ МАНгаруудааа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.50] 2025/4/18
Яармагийн шинэ гүүр үлдэгдэл мөнгө юу болсон бэ гүйцэд бариагүй гүүр хариуцлага тооц нөхөр Ня баатараа ард түмэнд илтгэ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/4/17
Машины хот. Явган хүмүүст ээлгүй хот. Ядаж хүүхдэд зам тавиад, хүүхэд харахаараа хурдаа сааруулдаг бай л даа.
0 | 0 Хариулах
b [202.179.27.48] 2025/4/16
mungu haana bainaa mungutei hun shig l dairaad baidag
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.185] 2025/4/20
Хужаагаас даалгавартай сда бх оо энэ Нямбаатар. Хятадын зээлээр Хятадын компаниар хийлгэнэ гэж солиороод яваа
0 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Энэ салаалсан замуудыг нь тойрог байдлаар зурж бэлтгээч дээ. Зурж байгаагийн дээ ЧААВААС гэж?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.229] 2025/4/16
Нямба, ОЭяа нарын бодлоор Монгол лав дэлхий дээр оршдоггүй юм шиг бна. Дэлхий томчууд хоорондоо ил далд алалцаж, дэлхийн ЭЗ тэр аяараа хямрах гээд бхад хэдэн зуун сая $-р гараа угаах гээд бх юм. Нүүрс зэсний үнэ навс унаж бна. Хил дээр нүүрс хог болж овоорч бна. Биржээр нүүрс зарагдахаа больчихлоо. Ноён долларын ханш өсөж бхад бид хэмнэхийг л бодмоор бна шд. Зам хэрэгтэй, гэхдээ өнөөдөр биш. Тэгээд ч тэр замыг тавихад бид өр тавина. Тэр замыг нь хятад тавина. Монголд өр л үлдэнэ. Одоохондоо азная л даа. ЭЗ сэргэж түүхий эдийн маань ханш өсвөл болох блгүй дээ Өнөөдөртөө азная л даа.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
1 жилээр хойшлуулахад өртөг нь 1 их наядаар ,2 жилээр хойшлуулахад 2 их наядаар өртөг нь өсөх ба хойшлуулсан жилийнхээ тоогоор төсөв нь өснө.Яагаад гэвэл жил ирэх тусам бараа материал, тээвэр, ажиллах хүчний цалин өсөж байдаг учраас.Энэ зам ашиглалтад орвол зарцуулсан мөнгөнөөсөө илүү их ашиг улс, хүн ардад өгөх учраас хойшлуулалгүй үтэр түргэн барьж дуусгах хэрэгтэй
0 | 1 Хариулах
10 egnee [66.181.179.18] 2025/4/16
10 egnee shaagaachee hun am chin 10 say bolno
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.185] 2025/4/20
10 эгнээ зам хойгуур бж болно оо. Туулын урдуур ёстой бж болохгүй, мөнгөний гарз
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.81] 2025/4/16
хулгайч, луйварчидын сайхан идэх боломж үүсгэж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.183] 2025/4/16
Хуучин машинцар оруулахаа зогсоо!!! Машинбаатар хот боллоо!!! Ямар нэгэн гамшиг болоход УБ хотоороо зам дээрээ түгжирч байгаад бүгд үхэхээр боллоо!!!! Машинуудын 50 хувь нь ажилгүй хий сэлгүүцсэн Оркууд!!! ажил хийдэг хүмүүстээ гай болж бна!! Тэгсэн мөртлөө Аж ахуйн нэгжийн татварын 1 хувиар санхүүжинэ гэдэг Аж ахуйн нэгжүүд татвараа төлөхийн тулд чөлөөтэй замаар хурдан явж ажлаа амжуулмаар бна!!!!!!! 1 2 тойргын замаа татвартай болго!!!!
1 | 0 Хариулах
ман [202.70.34.115] 2025/4/16
цавчаагаа л бодоод бх юм даа..............хөөрхий
0 | 0 Хариулах
Ганаа [103.57.95.228] 2025/4/16
Хурдны зам, Метро энэ тэр гэж баахан мөнгө үрж байхаар хотын төвлөрөлтийг сааруулах арга хэмжээ авах нь хамаагүй бага зардал гарна Хөшигтийн хөндий шинэ Хархорин хотуудаа маш хурдан бүтээн байгуулж Улаанбаатарын хүн амыг тийш нь нүүлгэх арга хэмжээ авбал энэ хотын түгжрэл буурна
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.250] 2025/4/16
4 ЭГНЭ ТАВЬ ХӨНЖЛЫНХЭ ХЭРЭР ХӨЛӨ ЖИ ӨР ТАВИХАС ӨР ГАВЯАГҮИ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.180] 2025/4/16
Цөм хийхэнэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.196] 2025/4/16
Хоосон данхаа бөгс рүүгээ чихээд тосгон руугаа очиж хуучин ажилдаа орно уу даа
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.191.83] 2025/4/16
Том ,том уулзавар ОФИЦЕРООС 5 ШАР ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГИЙН АРААС 3.4 Р ХОРООЛОЛЫН БҮХ ЯВГАНЫ ГАРЦЫГ НҮХЭН БОЛОН ГҮҮРЭН БОЛГООД ХОРОО БОЛГОНЫГ 2-3 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГООД, ШУТИС,ХААДС ,ӨМНӨГОВЬ, ДАРХАНЛУУ НҮҮЛГЭХЭД БАРИХ ГЭЭД БАЙГАА ХУРДНЫ ЗАМААС ХЭД ДАХИН БАГА ЗАРДАЛ ГАРЧ ТҮГЖИРЭЛ МАШ ИХ БУУРНА . ЭНЭ НӨХДҮҮДЭД ТҮГЖИРЭЛ,УТАА БУУРУУЛАХ СЭТГЭЛ БАЙХГҮЙ . ЗӨВХӨН АШИГ ХОНЖОО,ХУЛГАЙ ХИЙХ ЗАЛИЛАХ АРГА ДЭЭРЭЭ Л УРАЛДЦГААХ ЮМ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМ БЭ.
3 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Утаа, түгжрэл 2-т бололцоотой бүх арга хэмжээг авах хэрэгтэй шүү! Ганц хоёрхон ажлаар хязгаарлагдахгүй шүү. Харин идэж уухыг нь л илэрүүлдэг болчихвол ч ...
0 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.191.83] 2025/4/16
Ингээл ХУЛГАЙ ХИЙХ АРГАА ХАЙГААД НҮХ СҮВ ГАРГААД ЭХЭЛДЭГ ХЭЦҮҮ НӨХДҮҮДДЭЭ.. НӨГӨӨ ТАТВАР ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖ НЭМЭЭД ТҮГЖИРЭЭГҮЙ, ЭВДРЭЛГҮЙ ЗАМААР ЯВУУЛНА ГЭСЭН ЯАСАН БЭ.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2025/4/16
Энэ элийрлээ даруйхан зогсоо. Юун 2,000,000,000,000₮-ний Туулын хурдны замын цавчаа вэ! Наана чинь төсөв тасарч аюул болж байна. Оны эцэс гэхэд бид Оувс-н станьдбай хөтөлбөрт хамрагдахдаа тулна.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.36] 2025/4/16
Улсын төсвөөс түрүүлж хууль зөрчиж дураараа авирлан хотын төсөв батлахаар тэгж байгаан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/4/16
Дарханы 200 км замыг 7 жил ухнадсан МАН хурдны зам барих гэнэ. Тэртусмаа төлгөн коммунист. Идэх л хүсэлтэй хулгайч нар
2 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Төлөг нь томроод шүдлэн болсон шүү дээ
0 | 0 Хариулах
Aa [66.181.186.61] 2025/4/16
Daraa jiliin tusuwd dahiad l mungu ni hvrehgvi bna gej helne. Dundiin zuuchlagchiin mungu ideh arga ni ene.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2025/4/16
Эхлээд уулзварууд дээрээ гүүрэн байгууламж хийх /Энх тайвны өргөн чөлөө г.м/ Дараа хамгийн их зүүн эргэж хороолол хотхон руу эргэдэг хэсэгт нүхэн гарц хийх юм даа.
0 | 0 Хариулах
123 [202.131.238.26] 2025/4/16
Анхнаасаа тооцоо, төлөвлөлт хийсэн баймаар юм. Идэх, уухаа л тэргүүнд тавьдаг болжээ, заяа нь харламар гэж
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.62] 2025/4/16
1.9 их наяд нэмэгдээд 300 тэрбум. Энэ шалгадаг газар байна уу
2 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Юу ч гэсэн энэ ажлыг эхлүүлчих хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.204] 2025/4/16
Огт баригдаагүй байж төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа юм чинь баригдаж дуустлаа бас хэд дахиж үнэ нь нэмэгдэх бол доо. Манайд чинь баригдаж дуусдаггүй, тэгсэн мөртлөө өртөг нь нэмэгдээд мөнгө нэхээд байдаг барилга байгууламж нэлээд байдаг даа.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.19.74] 2025/4/16
Сурагчид амрахад түгжрэл яаж буурдгийг харсаар байж мега төсөл гээд байгаа нь өөр санаа л агуулж байгаа байхдаа
2 | 0 Хариулах
Оршин суугч [43.228.129.131] 2025/4/16
Тэгсэнээс тэр их мөнгөө шинэ хотын дэд бүтцэд зарцуулбал яасан юм бэ, эхлээд автозам, шугам сүлжээ гэх мэт дэд бүтэций нь барьж байгуулаад дараа нь барилгажуулдаг дэлхийн жишигээр явбал эмх цэгцтэй хот төлөвлөлт бий болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2025/4/16
юу хуцаа шааагаад байгаа юм бээ наадах мөнгөөрөө хэдэн арван цахилгаан станц барин штэ лалруудааа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.112] 2025/4/16
Түгжрэл арилгах гээд зөвхөн түгжрэлтэйгээ зууралдаад байх юм. Түгжрэлийн шалтгаан болсон хүн амын төвлөрлөө сааруул. Улаанбаатар хотыг 15 жилийн дотор 70 тэрбум доллар (243 ихнаяд төгрөг)-р хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Үүний зэрэгцээ мөн Хархорум хотыг 26.4 тэрбум доллараар байгуулах төлөвлөгөө гарсан байгаа. Үүнээс үзвэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх нь шинээр хот байгуулахаас 2.6 дахин үнэтэй тусахаар байна.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.41] 2025/4/16
Ёстой хэлэх муу үг олдохгүй юм
2 | 0 Хариулах
Нямбаатар [185.220.101.33] 2025/4/16
Энэ улсыг өрөнд нэмж оруулаад төсвийн ганц нямбаатар идээд байгаа бишүү нэг газар ингэж шавж яадаг байнаа. Ажил тарах цуглах цагаар түгжрэл шийдэх гэж ингэж өрөнд орох юмуу хужаа бодлого.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.243] 2025/4/16
Наад юм аа болиочээ. 2 их наядаар 15,000 айлыг орон сууцанд оруулж болно
3 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Өө бас 1 орон сууц хусчих санаатай?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.243] 2025/4/16
Yamar munguuruu ene hereggui zam barih geed baigaa yum be? Naad dulaan, tsahilgaan, utaagaa ehleed shiid
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Дулаан, цахилгаан, утааны асуудлыг шийдэх гээд 5 цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэлбэ, Баянхошуу, Шархад дэд төвийн дахин төлөвлөлт гээд хийгээл явж байгаа шдэ юм уншдаггүй юм уу.Юу гээл ганцхан асуудалтайгаа зууралдаад явж байхав дээ зэрэг зэрэг бүгдийг нь хийгээд явна шдэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.60] 2025/4/16
ТА НАР ЧАДАХГҮЙ ЭЭ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Чаддаг болоод л ногоон автобусыг шинээр сольчихлоо.Чаддаг болоод л тог тасраад байсныг Бөөрөлжүүтын цахилгаан станцыг бариад тог тасрахгүй боллоо.Чаддаг болоод л Сэлбэ дэд төвийн айлуудын газрыг чөлөөлөөд одоо орон сууц барих гэж бна.Чаддаг болоод л худлаа гэж байсан дүүжин тээврийн эхний шонгуудыг суулгаад эхэллээ.Чаддаг болоод л метроны санхүүжилт, тэзүг шийдээд одоо ажил нь эхлэх гэж байна.Чаддаг болоод л Лүн сум хүртэл 6 эгнээ зам тавихаар болж бна.Одоо яригдаж байгаа бүх том төслүүд хэрэгжинэ яагаад гэвэл төр засаг нэгдсэн засгийн газар байгуулж бүх ажлаа нэг санаа зорилготойгоор хийх шийдэлд хүрээд ажиллаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.197] 2025/4/16
Кккк хөдөөний орк золтуяа төлөөлөгч гэх шмг
1 | 1 Хариулах
Зочин [66.181.182.229] 2025/4/16
юмаа ч хийж эхлээчгүй байж л идэж уух мөнгөө нэмээд байх болтоймаа, шуналтай хар тийрэнгүүд ээ...
3 | 0 Хариулах
Зочин [66.181.171.156] 2025/4/16
Хахах эхлээгүй байж тоогоо ч ойролцоо гаргаж чаддаггүй. Ингэж байж яг инженежрчлэлийн шийдэл гаргаж, зам барина гэдэг бол үлгэрээс хэцүү харагдаж байна даа
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.72] 2025/4/16
,давхар зам гүүр барьчихаачдээ хамаагүй хямд тусна. Метро дүүжин зам энэ 3 аар хэр их хүн машин явах юм болдоо ямар ч тооцоогүй амьдралгүй юманд мөнгө үрч дундаас гь цавчаа хийж бна бүр ямар ч хяналтгүй цавчаа шүү новшнууд
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Бүх том уулзвар дээр давхар гүүр олон огтлолцолтой зам барихаар болсон шдэ.Тэзү боловсруулж байгаа удахгүй тэгээд бариад эхлэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.124] 2025/4/16
ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХГҮИ ОЛОН ИХ НАЯДЫН ӨРТЭИ ЗАМ МЕТРО ХЭРЭГГҮИ ҮИЛДВЭР БАРЬ
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Үйлдвэрийг улс барьдаггүй юм хувийн хэвшил тэр үйлдвэрийг чинь барьдаг юм.Ямар социалист нийгэм үү улс үйлдвэр барьдаг гэж ямар тэнэг нь чамд хэлчихээв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.136] 2025/4/16
Энэ мөнгөөрөө Давхар зам хийчүүл түгжрэл буурана даа
2 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Давхар замыг ч бас орхихгүй хийх хэрэгтэй шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Баруу,зүүн 4 зам, төв шуудангийн уулзвар, Саппорогийн уулзвар гээд том уулзвар болгон дээр гүүр давхар зам хийхээр болсоон
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.203] 2025/4/16
Төсөв мөнгө орлого нэмэгдэх тусам зардлаа байнга өсгөж тавьдаг цэвэрхэн хулгайн арга бнаа.Нугарч хуга шаах юм даа замын төсөв нь.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.53] 2025/4/16
УГААСАА АНХНААСАА Л ИНГЭЖ НЭМНЭ ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙСАН! ЧОНОО ЧОНО!
2 | 0 Хариулах
Зочин [103.212.163.208] 2025/4/16
Машин техникийн ажиллах цагийн тарифыг ямар учир шалтгааны улмаас 50 хувь нэмэгдүүлсэн юм бол? Тэр л их сонирхолтой байна. Идэж, уух арга нь юм болов уу?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.229] 2025/4/16
ойлгомжтой
1 | 0 Хариулах
Пүүжий [66.181.178.111] 2025/4/16
Ингээд л юм бүхний үнэ ханш үргэлж өсөж байна шүү дээ. Энд буруутай хүн байна уу? Авах арга хэмжээ байна уу? Эсвэл хэн 1 олигархийн заавраар яваад байна уу? Ямар учир байна? Энэ мөнгө, үнэ тарифыг өсгөн тоглож байдаг нууц ноёнтон л их юм олж байгаа даа!
0 | 0 Хариулах
irgen [122.201.23.66] 2025/4/16
tgd yag hiihiimuu naadhaa hudlaa gj shaagaaal ajil ywku tgsnee mungu uregdee shagad
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.50] 2025/4/16
965 тэрбум нь гэнэт 1419 тэрбумаар нэмэгддэг нь сонин юм бага сага л нэмэгдэхгүй бүтэн хагас нугалж өсдөг
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.197] 2025/4/16
Талын тал нь л ажилдаа наалдах байхдаа Хянаж байгаа хянуулж багаа 2 тохиролцоол гүйцээ Ыүгд хулгай
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/16
tusviin orlogo hurehgui tegenguut ene jil us dulaan tsahilgaan geed buh yumnii dahin nemeh shiidver garsan odoo 9 sariin 15-s mongolchuud shoroo umhene.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.88] 2025/4/16
ямар ч ирээдүй байхгүй төсөл зүгээр л мөнгө идэх арга сэтгэлгүй адгийн хулгайч хар хэзээ ч төлөж дийлэхгүй өр
4 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/4/16
Тэгж байтал 6 эгнээ нь 8 болоод гүүрэн байгууламжийн урт нь дахиж нэмэгдээд төсвөө дахиад шинэчилж нэмнэ, энэ гинжин хэлхээ цаашдаа хаа ч хүрч мэднэ, эцэстээ хурдны зам ч худраад дуусах магадлалтай
3 | 0 Хариулах
irgen [202.9.46.142] 2025/4/16
mega tusluud ni bugd heden zuun terbumaar ideh zorilgotoi iim l yum bna daa
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.12] 2025/4/16
МАНингууд яг нэг ийм маягаар хулгай шаадаг шүү, нэг ширхэг бүтэн зам бүтээн байгуулалт байхгүй хэрнээ засгийн өр нь 120 их наяд болчихсон байх юм. дэлхийн хамгийн өндөр өртөгтэй замууд монголд тавигдсан болоод жилийн дараа засварт орж байгаа.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2025/4/16
ene zurgaas harahad sayhan barisan zamaa buulgaj bgad guur barih gj bgan bhdaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2025/4/16
neg ih olon mashin yavahgui dee, hairan mungu
3 | 1 Хариулах
Зочин [122.201.19.61] 2025/4/16
Пзда вээ пзднар чинь ххаха
6 | 0 Хариулах
Зочин [122.201.19.61] 2025/4/16
Эхлээгүй бж ингэж нэмэгдэж бн Явцын дунд ахиад хэд хэдэн удаа хэдэн зуун тэрбумаар нэмэгдэнээ Угаасаа МАНгарууд тэгдиим
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2025/4/17
Дэлхий дээр хэрэгжсэн бүх том төслүүд дандаа зардал нь хэтэрч дахиж төсөв батлуулдаг түүхтэй угаасаа.Яагаад гэвэл яг ажил эхлээд явахаар маш олон асуудал гарч ирдэг ба тэрийг урьдчилж хэн ч тооцоолж чаддаггүй юм.
0 | 0 Хариулах