ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.СЭМЖИДДУЛАМ: “ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛМАЗЫГ ХААЛТТАЙ ТАНИЛЦУУЛНА”

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 7
Сурталчилгаа

Хөрөнгөтөн хаалттай форум дээр 1 тэрбум төгрөгийн үнэтэй “Ritz” алмазыг танилцуулах гэж буй “Cymbol diamonds” ХХК-ийн алмазны мэргэжилтэн Л.Сэмжиддуламтай ярилцлаа.

зураг
 

- Алмазыг оригинал гэдгийг хэрхэн таних вэ?

Байгалийн болон ургуулсан алмазыг нүдээр хараад ялгах боломжгүй. Байгалийн алмаз нь газар дор тэрбум жил ургаж бий болдог бол технологи хөгжсөн өнөө үед төгс чанартай алмазыг хэдхэн сарын дотор лабораторийн аргаар гаргаж авдаг болчихсон. Байгалийн алмазыг оригинал эсэхийг батлахын тулд тусгай лабораторийн төхөөрөмжөөр шалгах, мэргэжилтэнд хандах, мөн Олон улсын сертификат байвал тулгаж үзэх боломжтой. Дэлхийн алдарт GIA (Gemological Institute of America) болон IGI (International Gemological Institute) нь байгалийн алмазыг хамгийн найдвартай сертификатжуулж өгдөг байгууллагууд юм.

- Монголоос алмаз худалдан авах баталгаатай юу?

Монгол улс нь алмаз олборлогч орон биш боловч баталгаатай байгалийн алмаз импортоор оруулж ирж худалдаалдаг цөөн найдвартай дэлгүүр байгаа. Харин хувь хүнээс авах эсвэл найдваргүй газраас захиалга хийгээд хохирсон хэрэглэгчид ч олон байдаг. Тийм болохоор найдвартайгаас гадна танд алмазны талаар зөв мэдлэг, мэдээлэл өгдөг мэргэжилтнүүдтэй, харьцуулж, сонголт хийх хэмжээний дэлгүүрүүдээс худалдан авалт хийх нь зүйтэй.

- Алмаз хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?

Хөрөнгө оруулалтын алмаз гэж тусдаа байдаг. Алмаз болгон хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй. Дэлхийн нийт алмаз олборлолтын зөвхөн 20-30% нь л үнэт эдлэл болдог бол үлдсэн хувь нь тоног төхөөрөмжид ашиглагддаг. Алмазны үнэ, үнэлгээ нь 4C (carat – жин, color - өнгө, clarity - тунгалагшилт, cut – зүсэлт) үзүүлэлтээсээ хамаараад харилцан адилгүй байдаг. Жижиг чулуу, өнгө, тунгалагшилт, зүсэлт муутай бол үнэлгээ багатай байдаг бол том хэмжээтэй 4C үнэлгээ өндөртэй бөгөөд ховор өнгөтэй байх тусмаа үнэ цэнтэй байдаг. Хөрөнгө оруулалтын алмаз бол 1 каратаас илүү, SI2 (Slightly included буюу бага зэргийн толботой) тунгалагшилтаас дээш, зүсэлт төгс, өнгө DEFGH-ээс буулгүй эсвэл ховор өнгөтэй, чамин зүсэлттэй байдаг. Ийм төрлийн алмаз үнэ цэнээ алддаггүй ба харин ч том хэмжээтэй, үзүүлэлт өндөртэй, ховор өнгөтэй алмазын үнэлгээ өссөөр байдаг тул зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл төдийгүй өв хөрөнгө болж үлддэг. “Cymbol Diamonds” ХХК-ийн хувьд онцгой зэрэглэлийн Ritz Diamonds-ийн албан ёсоор Монголд анх удаа оруулж ирж байгаа бөгөөд Хөрөнгөтөн форум дээр Ritz Diamonds-ийг (www.ritz.mn) үйлдвэрийн үнээр захиалж авах боломжийг олгож байна.

зураг
 
зураг
 

“Хөрөнгөтөн” хаалттай форумын бүртгэл

www.hurungutun.mn

9911-1449

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.