ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ташаа мэдээлэл ба НДЕГ-ын тайлбар

Ч.Хулан, iKon.mn
2024 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ташаа мэдээлэлд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас тайлбар өгснийг хүргэе.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 1: "Нийгмийн даатгалд буюу орлого 26 хувийг ирээдүйд тэтгэвэрт гараад ашиглана гэж улсад хураалгадаг".

НДЕГ-ын ТАЙЛБАР: Ажилтан цалингаасаа 11.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Ажил олгогч Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт тус бүрийн ялгаатай байдаг. Жишээлбэл оффист ажилладаг хүмүүс үйлдвэрийн осолд орох эрсдэл бага учраас ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ илүү бага хувиар төлөх боломж бий.

Нийгмийн даатгалын шимтгэлийн

  • 17 хувь нь тэтгэврийн сан,
  • 1.8 хувь нь тэтгэмжийн сан,
  • 0.7 хувь нь ажилгүйдлийн сан,
  • 4 хувь нь Эрүүл мэндийн даатгалын санд орж, Үлдсэн нь тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилгүйдэл эрүүл мэндийн даатгалын сан руу ордог.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 2: "2,000,000 төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалын шимтгэлд 520,000 төгрөг сар бүр төлнө. 20 жил төлөхөд 128,000,000 төгрөг болж байна". 

НДЕГ-ын ТАЙЛБАР: 2,000,000 төгрөгийн цалинтай хүн 11.5 хувиар бодоход сард 230,000 төгрөг төлж байгаа бөгөөд жилд дунджаар 2,760,000 төгрөгийг төлж буй гэсэн үг. Энэ хэмжээний цалинтай хүн 20 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд 55,200,000 төгрөг болно. 

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 3: "Тэтгэвэрт гараад 10 жил энэ мөнгөнөөсөө сар бүр 660,000 төгрөг авлаа гэхэд 79,200,000 төгрөг л авч чадаж байна. 20 жил тасралтгүй нийгмийн даатгалд шимтгэл төлж, нийтдээ 124,800,000 төгрөг төлчхөөд, 10 жил тэтгэвэр авахад 79,200,000 төгрөг авна".

НДЕГ-ын ТАЙЛБАР: 2,000,000 төгрөгийн цалинтай хүн өнөөдрийн тооцооллоор бол 900,000 төгрөгийн тэтгэвэр авна. 900,000 төгрөгийн тэтгэврийг 10 жил авахад 108,000,000 төгрөг болно. 55,200,000 төгрөгөө тэтгэвэр тогтоолгоод 10 жил болоход хоёр дахин нэмээд авч байгаа жишээтэй.

Гэхдээ эдгээр баримт нь зөвхөн өнөөдрийн тооцоололд үндэслэсэн гэдгийг анхаарна уу. Тэтгэвэр нь инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдэж байдаг. Магадгүй та 5, 10 жилийн дараа тэтгэвэрт гарахад энэ 108,000,000 төгрөг дахиад ч нэмэгдсэн байх боломжтой.

Олон нийтийн цахим сүлжээнд явж байгаа зарим мэдээллийг харахаар "Нийгмийн даатгал ямар хэрэгтэй юм бэ", "Нийгмийн даатгал төлөөд хэрэггүй юм биш үү" гэж яриад байгаа юм. Хэрвээ нийгмийн даатгал төлөхгүй бол та ирээдүйд өөрөө хохирогч болох эрсдэлтэйг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн тэтгэвэр авахын тулд л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм биш. Үйлдвэрийн осол, ажилгүйдэл, эрүүл мэнд, мөн жирэмсний амралтын мөнгө зэрэг олон үйлчилгээг авдаг.

Залуучуудын хувьд өнөөдөр гэр бүл болоод эхнэр нь амаржлаа гэхэд жирэмсний амралтын мөнгө орох жишээтэй байдаг. Та магадгүй хэсэг хугацаанд ажилгүй боллоо гэхэд ажилгүйдлийн даатгалаас та мөнгө авна. Энэ бүхэн Нийгмийн даатгалаас орж ирдэг. Зарим хүн нийгмийн даатгалын үйлчилгээг авах болохоороо нөхөөд төлөх боломж байна уу гэж асуудаг. Мөн хожуу хойно нь нийгмийн даатгал ямар их хэрэгтэй зүйл вэ гэдгийг ухаарах тохиолдол ч бий.

Одоо таны цалингаас мөнгө суутгаж байгаа болохоор танд харам байж магадгүй. Гэхдээ энэ бол танд хоёр дахин үржигдээд очдог ашигтай зүйл.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ягаантунгалаг [202.55.188.126] 2024/6/14
Ойлголт авлаа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/6/14
Хүн амын орлогын татвар гээд 10% бас авдаг биз дээ
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.177.209] 2024/6/13
Нийслэл хотын татвар гэх мэт нэмэгдсэн, аж ахуйн нэгжүүд татварын маш хүнд байдалд байна. Гэтэл захын наймаачид нөат, И баримт юу ч мэдэхгүй бна.
1 | 0 Хариулах
zochin [202.126.91.137] 2024/6/13
татварын дарамт хэтэрч байна
1 | 0 Хариулах
goe tailbarlajee [103.168.34.51] 2024/6/13
Darga nartaa bayarlalaa.mash zv bma
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.156] 2024/6/13
НД гэж ямарч хэрэггүй тогтолцоо бнаа цугалсаныг нь дээгүүрээ замбараагүй зарцуулаад яг тэтгэвэр тогтоолгохоор баахаэ хасаж тооцоно тиймээс залуучууд НД төлж бснаас мөнгөө эргүүлж үржүүлээд банканд хүүтэй хадгалсан нь ашигтай гэж үзээд төлөхгүй бгааштээ яагаад ажил олгогчийн төлсөн дүнгээр нийт орлогыг нь тооцож тэтгэвэр олгодоггүй юм бэ
0 | 2 Хариулах
Зочин [202.21.121.236] 2024/6/13
Зөвхөн 1 талыг барьсан бас дутуу мэдээлэл өгсөн санагдлаа. 1. Тэтгэвэрт гарахад зөвхөн ажилтны төлсөн шимтгэл дээр л үндэслэж тэтгэвэр тооцогдож гардаг. 2. Гэтэл Ажил олгогч бас төлж байгаа, гэтэл энэ төлөлтийг тэтгэвэрийн тооцоололд оруулж тооцдоггүй /Тэтгэвэрийн тооцох аргачлалаас харахад л/ ингэж тооцохгүй байгаа нь юун дээр батлагддаг вэ гэхээр: Ажил олгогч цалингийн дээд дүнгийн хязгаар хамаарахгүй НД төлж өгдөг гэтэл энэ тооцоог огтхон ч авч үздэггүй. ӨХ: ажилтныхаа өмнөөс өндөр НД төлсөний ямар ч үр ашгийг ажилтан нь олж авч чаддаггүй 3. Биднийн төлсөн мөнгөн ч бас хүү тооцогдох л ёстой ш дээ. үнэ цэнэгүй биш шүү дээ 3.
4 | 4 Хариулах
buruu oilgolt [212.35.121.42] 2024/6/14
shimtgel n tsalingiin dundeer suurilaj bodogdood tulnu, harin tetgevriig todorhoi hugatsaand undur avch baisan tsalingiin dundjiig gargaad, sard dundjaar hed tsalin avch bna ternees huvi tootsno.
0 | 0 Хариулах
Ганаа [203.23.49.79] 2024/6/18
НДГазар нь эдийн засагчаар, санхүүгийн хүнээр тооцоогоо хийлгээгүй бололтой. Яагаад гэвэл мөнгөний хүү, ирээдүйн үнэ цэнийг бодохгүй та ийм тэтгэвэр авна гэж бичиж байгаа нь мэргэжлийн байгууллагын хувьд маш ёс зүйгүй үйлдэл байна
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.201] 2024/6/13
энэ татавар ажил хийж байгаа хүмүүст үнэхээр хэцүү бна. Татвараа буулга
2 | 2 Хариулах
Зочин [203.98.76.2] 2024/6/13
Хараал идсэн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хотын биднээр төлүүлдэг байж
8 | 0 Хариулах
Зочин [66.181.185.107] 2024/6/13
Ташаа мэдээлэл нь бүгд үнэн байна шүү. Ажилтнаа ажиллуулахын төлөө байгууллагаас төлж буй 12.5-14.5% бол ялгаагүй л ажилтанд ноогдож болох байсан мөнгө. Тиймээс 24-25% шууд НДШ төлдөг нь үнэн л дээ. НД салбараар нь, тэтгэвэрийн шинэчлэлээ хийхгүй л бол дампуу салбар болсон
9 | 2 Хариулах
тэтгэвэр авагч [124.158.126.227] 2024/6/13
Төрийн байгууллагад 34 жил ажиллаад бүх болзлыг энэ жил тэтгэвэрт гарсан. Одоо хөлсөөр ажиллаж байна. Гэтэл 2025 оны 9 сар хүртэл харгалзах насаар бодож НДШ төрийн байгууллагын жишгээр авна гээд байна. Энд залруулга хий. Шүүхээр шийдвэл ялагдана шүү. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ) зөвлөмж өгсөн гээд байгаа. Зөвлөмж нь зөвлөх шинжтэй бөгөөд эрх зүйг акт биш.
3 | 2 Хариулах
123 [192.82.92.204] 2024/6/13
Төлөх эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт л болгох хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн даатгал гэж ямар ч хэрэггүй юм байна. Өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр бөөн дараалал, арга ядаад хувийн эмнэлэгт л үзүүлдэг ш дээ
5 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/6/13
Дээгүүр байгаа хүмүүс чинь тэтгэврийн санг хоосолчихсон биз дээ, бидний аав ээж өөрсдийн төлсөн мөнгөнөөс биш бидний яг одоо төлж байгаа НДШ-ээс тэтгэврээ авч байгаа, бидний үе тэтгэвэрт гарахаараа хүүхдүүдийнхээ төлсөн НДШ-ээс нь хумсална, Монголчуудын багагүй хувь нь тэтгэвэрт гаралгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Амьд ахуйдаа төлж байсан НДШ дээдсүүдийн санхүүжилт болоод үлддэг. Аз таарч үхчихэлгүй тэтгэвэрт гарлаа гэж бодоход өөрийнхөө хураасан НДШ-ээ сар бүр цувуулж ав гэдэг. Бөөнөөр нь юм уу, олон сараар нь авах гэхээр болдоггүй, энийг нь ашиглаад арилжааны банкнууд нь тэтгэвэр барьцаалсан зээл гээч юм гаргачихсан дунд нь мөнгө хүүлээд байж байдаг. Нэг нэгнийхээ бизнесийг дэмжсэн тогтолцоотой бүх юм нь
9 | 2 Хариулах
Иргэн [59.153.115.35] 2024/6/12
Гар дээр авч байгаа цалингаас боддоггү, үндсэн цалингаас боддог нь шал шог.Энэ янзаараа цаашдаа улсын байгууллагад ажиллаж, НД төлдөг хүн ховордох байх даа!!!
2 | 3 Хариулах
Зочин [103.212.117.123] 2024/6/13
Gar deer awch bga tsalin gdg chn shimtgel hassn dun shuudee. Bas undsen tsalin bish bodogdsn buyu olgohoor tootssn tsalingaas shimtgel boddiimaa, ehleej jhn yumaa medcheed zuw shuumjilmeer bn. Jishee n: Ene tailbar dr zuwhun huni hunees suutgasn NDSh-g yriad bhiin yaagaad baiguullagaas tulj bgaag oruulj yrihgui bgn, ter chn ajiltang ajilluulsniiha tuluu umnuus n tulj bga shimtgel shuudee. Tsetserlegiin huuhed huurj bgam shg tailbar uguh yum ...
3 | 0 Хариулах
гүтгэлгээ зогсоо [103.168.34.94] 2024/6/12
Наад худлаа мэдээллийн хийж байгаа хүний чинь дүрс,дуу хоолой нь байнаш дээ. Барьж аваад элбэгдорж хулгайчаас хэдэн сая төгрөг авч гүтгэлэг хийж байгааг нь олох хэрэгтэй. Бас ардчилсан намынханаас ямар хөлс авч ийм гүжир гүтгэлэг явуулж байгааг нь олж тогтоох хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [202.70.34.89] 2024/6/12
НДЕГ та нар яг иргэдийн төлөө ажиллаж чаддаг уу. Үнэн дампуу газар. Залгаад юм асуухаар утсаа авахгүй, ажилчид нь ажлаа мэдэхгүй та нар төрийн ажил ингэж хийдэг юм уу.
9 | 2 Хариулах
Зочин [202.70.34.89] 2024/6/12
Амаржсаны тэтгэмжээ горойж2 өгнө. 20 хоног заачихсан тэрэнд нь хоцруул дуус2 заваан системтэй бодлого гэж байхгүй ДАМПУУ НДЕГ бодлого тодорхойлдог хүмүүс нь хүн суртал, ажлаа мэдэхгүй яанаа.
9 | 1 Хариулах
Зочин [202.70.34.89] 2024/6/12
ХҮН АЖИЛЛУУЛЖ БАЙЖ АЖИЛ ОЛГОГЧ ТАТВАР ТӨЛНӨ. ТЭР ХҮН ГЭМТЛЭЭ ГЭХЭД УЛС ДААТГАЛААР ШИЙДЭХГҮЙ КОМПАНИ ӨӨРӨӨ 100 ХУВЬ ШИЙДДЭГ ШҮҮ. НДШ ГЭЖ ДАМПУУРЦАН СИСТЕМТЭЙ ГАЗАР
5 | 1 Хариулах
Зочин [202.70.34.89] 2024/6/12
НДШ, ХАОАТ, НӨАТ, ЭМД, гэнэтийн орлогын албан татвар, хадгаламжийн хүүний орлогын татвар, орон байр, үл хөдлөхөө зарлаа 10 хувь. Хараал идсэн татвар татаас нь дуусахгүй ХОГИЙН ЗАСАГ, НИЙГЭМ
5 | 1 Хариулах
Зочин [202.70.34.89] 2024/6/12
За уучлаарай ажилтан 11.5%+ажил олгогч 12.5-14.5% төлж байна. За ингээд төлсөн татвар дээр ЭМД орж ирнэ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР 11 ХУВЬ за тэгээд төлсөн татвараасаа үлдсэнээр нь юм худалдаж авна НӨАТ 10 хувь, хадгаламжинд жаахныг хийлээ хадгаламжын хүүгийн орлогын 10 хувийн татвар. НААД ТАТВАР ТАТААС ЧИНЬ тэндчихээд байна.
12 | 1 Хариулах
Зочин [202.9.46.240] 2024/6/12
Монгол хүний дундаж наслалт эрэгтэйчүүдийн хувьд бага ш дээ.ойр тойрны эрэгтэй хүмүүс тэтгэвэрт гараад жил ч болохгүй зарим нь тэтгэвэрээ ч авч чадахгүй л бурхан болж байна
6 | 1 Хариулах
зочин [103.11.192.46] 2024/6/12
банкны хүүгээр бодвол 20 жилийн дараа 108 битий хэл нугалж авна шүү
4 | 1 Хариулах
зочин [103.11.192.46] 2024/6/12
тэтгэвэрт гараад төлсөн мөнгөө хэд нугалж авч байна ч гэх шиг урьдчилж аваад ашиглачихаад хүүгүй төлөх гээ юу
3 | 0 Хариулах
зочин [103.11.192.46] 2024/6/12
за тайлбар хийж байгаа нь хүртэл дутуу ажилтан 11.5%+ажил олгогч 12.5-14.5% төлж байгаа.Жирэмсний амралтын мөнгө гээд байгаа чин төлсөн дүнгээ л авдаг болхоос төлсөн дүнгийн хэд нугалаад өгдөг зүйл биш, бас эрүүл мэндийнх гэнэ энийг энэ олон татвар төлж байгаа хүний хэдэн хувь нь авдаг гэж бодоов энэ эмнэлэгүүдийн оочир дараалал хүн сурталыг эрүүл мэнд хүлээгээд бдаг гэж бодоо юу.
8 | 0 Хариулах
Зочин [103.168.34.165] 2024/6/12
Энэ даатгал биш татвар шүү !!!
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2024/6/12
Яагаад ажил олгогчийн төлж байгаа шимтгэлийг оруулж тооцохгүй байгаа юм бэ худлаа тайлбар өгөхөөсөө ичээчээ. Ажилтан өөрийнхөө цалингаас 11.5% суутгуулж байгаа ч ажил олгогч тэр ажилтныхаа нэр дээр нь ахиад 12.5-14.5% нэмээд өгч байгаа шдээ. Тэгэхээр яагаад энэ худал болчихдог ийн?!
22 | 0 Хариулах
Ахмад настан [139.5.216.151] 2024/6/12
Сайн дураараа төлж баыгаа хүн ажилгүйдлийн тэтгэмж авахуу....?хииж байсан ажил нь тогтмол биш учраас..
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.26] 2024/6/12
huviaraa daatgal tulugchidiig uneheer bas yalgaj hund baidald oruulsan gej bi harj baina
0 | 0 Хариулах