Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн болон холбогдох албаны хүмүүс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Энэхүү айлчлалын үр дүн, баримт бичгүүдийн ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт А.Г.Лукашенко танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны энэхүү айлчлал нь БНБУ-ын төрийн тэргүүний анхны түүхэн айлчлал бөгөөд хоёр улсын ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна.
Монгол, Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөл нь түүнээс илүү баялаг түүхтэй юм.
Беларусь мэргэжилтнүүд манай улсын 20 дугаар зууны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон үйлдвэр завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд барьж, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот суурин газрыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энэхүү айлчлалын үеэр онцлон тэмдэглэхэд таатай байна.
БНБУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг нь Монгол Улс байсан бөгөөд энэхүү түүхэн чухал цаг үед бид Беларусийн ард түмэнтэй хамт байснаа эргэн дурсахад таатай сайхан байна.
Энэхүү төрийн айлчлалын үеэр Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааны олон ололт амжилтыг бататган бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чиглэсэн хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар бид ярилцаж, санал бодлоо солилцлоо. Яриа хэлэлцээний үр дүнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ"-нд төрийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.
Мөн
Үүний зэрэгцээ Беларусийн эрдэмтдийг манай улсад археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцуулахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!