ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 онд аймаг сумдыг бүрэн камержуулна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас "Ногоон бүс" төсөл буюу камержуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Уг төслийн хүрээнд тухайн бүс нутгийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газрууд болон хүн амын төвлөрөл ихтэй зах худалдааны төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн орчим дахь цэгүүдийг камержуулж цагдаагийн байгууллагын дэд төвтэй холбодог байна.  

Төслийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүрэн камержиж ногоон бүс болсон ба тухайн дүүрэгт үйлдэгдэж байсан гэмт хэрэг 48.6 хувиар буурчээ. 

Энэ онд нийслэлийн таван дүүргийн 12 хороонд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 1,522 хяналтын камерыг шинээр байршуулаад байгаа аж. 

Өмнө нь камерыг байнга хүн хараад суудаг байсан бол энэ удаагийн камержуулалт нь ухаалаг программ хангамжаар хийгдэж байгаа гэдгээрээ онцлог юм байна. 

Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 оны хоёрдугаар улиралд аймаг сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.78] 2024/5/30
Ajilladaggui autobusnii app aa yanzalmaar yumaa. Naad zahiin yumaa yanzalj chadahgui baij eldev tom tom yum yarimaargui bna.
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/5/30
саарал ордонг бүрэн камержуулж хүн бүр харж байвал дээр.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.181] 2024/5/29
түцнүүдийг зайлуул
0 | 0 Хариулах
Zochin [59.153.112.205] 2024/5/29
Solgulin jiler l inged hutsad eheldimdaa
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.186.254] 2024/5/29
Эрчим хүчний хараат байдлаасаа гарчих юмсан, жирийн иргэдээ л тагнах чагнах, мөрдөх ажилд мөнгө зараад байх юм. Ингээд хэлчихээр МАН Ж намын улаан дэмжигч улныхан барьж идэх гээд дайрах байх даа. Аюулгүй орчинд амьдармаар байна, гэхдээ эрх баригчдад тагнуулж мөрдүүлмээргүй байна, гэмгүй иргэдийн эрх чөлөөг яаж хамгаалах вэ, ялангуяа эрх баригчдаас.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.83] 2024/5/29
ЧД машин нь багтахаа байлаа. Бүх дүүргүүдийн машин харилцан зорчихдоо ЧД ийн нутаг дэвсгэрээр л дамждаг. Иймд цэлийсэн том газар хашаалсан хувийн цэцэрлэгүүдийн газар олголтыг ахин авч үзэж зогсоол, зам болгож нэвтрэх чадварыг дээшлүүлэхгүй бол дүүргээрээ яг Яармагын зам шиг боллоо.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.150] 2024/5/29
Камерын төв цагдаагаас тусдаа байгуулаа. Наа цагдаа чинь урдах ажлаа дийлэхээ бсан, менежментийн хямралд орчихсон сөнөсөн газар блээ. Бусад орнуудад ч ийм бдаг. Цагдаа нь хүсэлт тавиад камер шүүдэг.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/5/29
Дахин хэлье, ингэж яагаад ч болохгүй!!! ТэДи төвийн машин хүн, хуучин Барилгачдын талбайн зошсоол машин хүнээр дүүссэн. Нэмээд, хуучин Урт цагаан маань иргэдийн хүсэлтээр 100% цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн чинь үйлчилгээний төв, машины үогсоол энэ тэртэй байгууламж тендерээ зарлаад эхэллээ. Энэ бол түгжрэлийг улам нэмэгдүүлсэн ажил болж байна аа! Хотын иргэд үгээ хэлцгээнэ үү!!!
2 | 1 Хариулах
haha [66.181.170.181] 2024/5/29
Erguu l a l a l a r aa unshij chaddaggui ymuu?. Tedy medy ged h u t s ad bh ym. Naadhaa eparliament-aar oruulach ydaj
0 | 0 Хариулах
mngl [103.80.211.132] 2024/5/29
mash zov sain ajil bna
1 | 0 Хариулах