Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 38.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 27.5 сая ам.доллароор буюу 41.6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Урсгал дансны тэнцлийн бүрэлдэхүүнийг авч үзэхэд 2024 оны эхний хоёр сард 454.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 577.2 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Алдагдалтай гарахад:
Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний хоёр сард 771 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор өссөн байна. Ингэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь голлон нөлөөлсөн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!