ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттүшиг: Цахимаар шүүмжлэлд өртсөн тул өмнөх ёслолын хувцасны ивээн тэтгэгч байгууллага "Парис 2024"-д хамтарч ажиллахаас татгалзсан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д өчигдөр “Парис 2024” олимп, паралимпын наадам оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ. 

Тодруулбал тус хуралд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг "МҮОХ анх удаа тамирчдын ёслолын хувцасны ивээн тэтгэгчтэй болж Залуучуудын олимпын өмнөхөн "Ханбогд Кашмер" компанитай 700 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувцас, хэрэглэлээр хангагдах гэрээ байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан.

Сүүлийн мөчид "Michel&Amazonka" компанид хамгийн боломжит хувилбараа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд энэ сарын 1-нээс өмнө үнийн саналаа гаргаж өгье гэсэн тохиролцоо хийсэн. 

МҮОХ бол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 125,000 ам.доллар, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс 250,000 ам.долларын санхүүжилт аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нээлтийн ёслолын хувцсыг ивээн тэтгэгч байгууллагаар явах ёстой. Гэтэл ивээн тэтгэгч байгууллага олдоогүй. Паралимпын байгууллага тусдаа тул тэднийг яаж зохицуулахыг мэдэхгүй байна.

Тиймээс "Michel&Amazonka" компанийн удирдлагуудтай уулзаад хамтдаа хувцасны загвар гаргаж нийтэд борлуулах замаар гэрээ байгуулахаар тохиролцсон. Спортын хувцасны тал дээр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хариуцах бол нээлт, хаалтын ажиллагааны ёслолын хувцсыг "Michel&Amazonka" хариуцна.

Спортын хувцас хэрэглэлийн тал дээр Японы "Mizuno" компанитай хамтрах болсон. Өнгөрсөн хугацаанд бид спортын хувцасны олон компанид санал тавьсан ч хариу өгөөгүй" гэж ярилаа.

Үүний дараа "Michel&Amazonka" компаниас ёслолын хувцасны танилцуулгаа хийлээ. Тус компанийн зүгээс төрийн есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, нар, сарны дүрслэл, морьтой баатар зэрэг нийт есөн дүрслэл бүхий ёслолын хувцасны загварыг танилцуулсан юм.

Парисын олимпыг дэмжих дөрвөн баг ажиллаж байна

Парисын олимпод оролцох тамирчдыг дэмжих баг гэж байгуулагдсан. Үүнд хоол зүй, спортын сэтгэлзүй, сургалт дасгалжуулалт болон спортын анагаах ухаан гэсэн дөрвөн салбарын багт нийт 24 мэргэжилтэн ажиллаж буй.

Өмнө нь Токиогийн олимпод туршилтын журмаар цөөн хүмүүсийг ажиллуулж байсан бол энэ удаад шигшээ багт орон тоо гаргасан аж.

Тус баг олимпод оролцох болон шигшээ багийн тамирчдын дунд судалгаа явуулж цуглуулсан дата мэдээлэл дээр үндэслэн бэлтгэлээ базааж байгааг албаныхан онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [162.23.30.15] 2024/4/12
Шүүмжлэл хүлээж авах чадваргүй компанитай хамтарч ажиллах хэрэггүй. Хийх газар зөндөө байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.234] 2024/4/11
Энэ эцэгтэйгээ бүлэглэн луйвар хулгай хийсэн хүнд энэ албан тушаалд суугаад байх эрх байхгүй шүү. Огцор
3 | 0 Хариулах
МҮОХ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ [202.179.26.174] 2024/4/11
УЛСААСАА БАЯН ХҮН ХЭДЭН ТАМИРЧДИЙНХАА ХУВЦАС ХЭРГЭСЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ГАРГАЧИХ ХЭРЭГТЭЙ ШД.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.160] 2024/4/11
"Michel&Amazonka" бас татаасааан кккк
2 | 1 Хариулах
Hahahahaha [202.126.88.160] 2024/4/11
байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан. ZUV YOSTOI ALIALAGCHIN HUVTSAS HIISEN BSAN
2 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/4/11
Ёслолын хувцасны есөн дүрслэлээ бодит байдалтайгаа уявал зүгээр байх . ДАНХАР ТӨР , БОДЛОГОГҮЙ ЗАСАГ , АВИЛГА , ХУУЛИЙН ҮНЭГҮЙДЭЛ , ҮНИЙН ӨСӨЛТ , БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ , УТАА , ЁС ЗҮЙГҮЙ УЛС ТӨРЧИД , ТЭНЭГ АРД ТҮМЭН .
4 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2024/4/11
Дэлхийн элэг доог болохоос нь өмнө шүүмжилж, засаж сайжруулах боломж олгож буй ард түмэндээ талархах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.241] 2024/4/11
Баттүшигээ солих хэрэгтэй. Малаизын тэтгвэрийн сангаас нэг хүн 40000 амд авсан гэсэн. Мэдээнээс иш татвал
6 | 1 Хариулах
Зочин [202.9.40.108] 2024/4/11
Хан Богдынхонд баяр хүргэе! Ямар ч байсан монголын идээ бээр болсон авилгалтай тэмцэж байна.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.191.78] 2024/4/11
ТӨРИЙН АЖИЛ ГЭЖ ҮРГЭЛЖ ИЙМ ЗАВХАРСАН БАЙДАГ ДА. ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ КОМПАНИУД ТЕРДЕРТ ШАЛГАРДАГ. ЦААД ШАЛТГААН НЬ АВЛИГАЛ. ХИЙГДЭЖ БАЙГАА АЖИЛ НЬ ГЭЖ НОХОЙН БААС БОЛЖ ЦАГ ХУГАЦАА АЛДДАЖ ИРГЭД УЛС ХОХИРДОГ.ОЛИМП НЬ ХАЯАНД ИРЧИХСЭН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ НЬ БЭЛЭН БИШ. ЯАНА ДА. ЧАДГАРГҮЙ СЭТГЭЛГҮЙ АВЛИГАЛ АВАХ ДУРТАЙ НӨХДҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.191.78] 2024/4/11
ОЛОН КОМПАНИД ХАРИУ ӨГСӨН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ ГЭНЭЭ. ЯАЖ ХАРИУ ӨГӨХ ЮМ БЭ. ҮНЭ ХӨЛС НЬ БАГА ДЭЭР НЬ АВЛИГАЛ НЭХНЭ.
5 | 0 Хариулах
CAPSLOCK [66.181.179.217] 2024/4/11
УРБАН ЖЭЭНС-ЭЭР ХИЙЛГЭЭЧ ӨӨР ЮУ ЮУ Ч БИЛЭЭ ХЭДЭН ХУВЦАС ОЁОД ХАЯЧИХ ГАЗРУУД БАЙДГИЙШДЭЭ МОНГОЛД
2 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2024/4/11
Хөдөлмөрийн баатараа авсан тул зайл зайл биз дээ. хөгийн юм байсан нь үнэн л юмдаг
2 | 0 Хариулах
Зочин [72.133.159.193] 2024/4/11
Aavna avilgal avsan Amerikt bairaa huraalgasan gartai yu gej ajillahve. Ajil hiij uzeegui suganii us odoo chadaag hundni uguud zail.
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.185] 2024/4/11
Battushig avilgachin ooroo zailaach
6 | 0 Хариулах
Зочин [139.5.217.172] 2024/4/11
ИЙМ ЗҮЙЛ ДЭЭР Л ҮНДЭСНИЙХЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ Ш ДЭ,
1 | 4 Хариулах
Зочин [103.168.34.42] 2024/4/11
Ter chini mongoliinh bish umuu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.60] 2024/4/11
Наад мэдээгээ уншаад ойлгочих. Дараа нь коммент бичиж бай. Үндэсний нэг үйлдвэрлэгч нь ивээн тэтгэх гэж байгаад больсон байна. М&А загварыг нь гаргаж байгаа, гэвч хөлс мөнгийг нь төлж чадахгүй байгаа учраас тэр загвараа нийтэд борлуулах замаар аль аль талд ашигтай байхаар тохиролцсон байна. Спорт хувцсыг ивээн тэтгүүлэхээр баахан компанид хандсан ч японы Мизуно-гоос бусад нь хариу ирүүлээгүй. Ойлгов уу?
2 | 0 Хариулах
Зочин [133.106.44.205] 2024/4/11
Avilgiin munguur amerikt baahan bair avsan gej bga ene gulug. Etsegiinhee avilgaliin munguur jaalj bga llr daa.
14 | 0 Хариулах