ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Оюунзул: "Хан талст" компанид хамаарах уг газар хувийн хаус байх боломжгүй. Бид холбогдох газруудад байнга санал гомдлоо гаргадаг

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN

Хотын дарга Х.Нямбаатар хэдхэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх болох нь мэдэгдэхгүй маш том эдлэн газар байна. 2014 оны үед олгогдсон ч нэг ч төлбөр төлөөгүй байна хэмээн мэдээлээд байгаа юм. 

Уг газрыг нээлттэй мэдээллийн сангаас харвал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаарч байна. Иймд энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-ийн дарга Ү.Оюунзулаас тодруулахад тэрбээр "Манай газар дээр хаус байх боломжгүй. "Хан талст" компанитай холбоотой газар. Бид холбогдох газруудад байнга тус газартай холбоотой санал гомдлоо гаргадаг. Анхнаасаа авсан зөвшөөрлийнхөө дагуу биш хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан" гэв. 

зураг
 
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

ҮЦХ-д буй "Хан талст" компанийн газартай холбоотой мэдээллийг тодруулбал: 

2014 он: “Хан Талст” компанид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 онд гаргаж 3.3 га газрыг олгожээ. 

2019 он:  Тус газарт “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж байна гэх мэдээ гарав. 

2020 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн байна. 

Хяналт шалгалтын явцад Нийслэлийн зүгээс 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж байсан. Мөн тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учир Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгч үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлж байсан аж. 

Гэвч уг шаардлагуудыг тус компани үл ойшоож байсан бөгөөд улмаар барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байжээ. 


Харин одоогоор олны анхаарал дунд байгаа хувийн эдлэн газар хэмээгээд буй барилга нь хэзээ баригдсан, ямар зориулалттай гэдэг нь тодорхойгүй байгаа юм. ҮЦХ-ээс уг газрыг "хувийн хаус биш" хэмээгээд буй.

Тус байшин байршиж буй хэсэг болон дээр дурдсан наран шарлагын газар болохоор төлөвлөгдөж байсан газар хоёр өөр талд байгаа ч албаныхан уг газрыг нийтэд нь "Хан Талст" компанийн газар гэж мэдээлээд байгаа юм. 

зураг
 
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бетонон ширэнгээ цэгцэл [202.9.40.76] 2024/2/28
тээр тэндэх эзгүй газрын хэрүүл сэвээд байх юм. Дүнжингаравын уулзвараа яаж томруулахуу, хэн гэдэг новш нь замруу шахаж газар өгсөнийг гаргаж ирээд яллаач. Энэ чинь жинхэнэ олон нийтийн эрх ашиг, улс орны эсрэг хийсэн гэмт хэрэг шүү. Хот төлөвлөлтийн газрын луйварчид, газрын албаны луйварчидыгаа гаргаж ирээд цаад эзнийг нь хэлүүлээд шоронлуу нь явуулаач. Газар түр эзэмшихээр өгчөөд буцааж авч чадахгүй арчаагүй төр. Яахаараа нэг муу авилгалч хулгайчуудын өгсөн А4 цааснаас болж бүхэл бүтэн улсаараа түгжирч хохирох ёстой юм бээээээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.147] 2024/2/28
Ug n beach baiguulchval goyo l baina
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.115] 2024/2/28
Баатар гэгддэг Бат-үүл нь зүгээр байдаг л нэг өөдгүй монгол гэдгийг нь харав уу?
2 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/2/27
сайн байцгаана уу. АШИГЛАЛТАД ОРООГҮЙ + УГ БАРИЛГУУД БАРИГДАЛТЫН ЯВЦАД БУЙ АВААС НУРАА. ГАЗАРТАЙ НЬ ТЭГШИЛ. ХАРИН, ТЭР, АШИГЛАЛТАД ОРСОН + ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР + АВЛИГААР + ЗАЛИЛАНГААР + ЗАЛЬХАЙГААР + ОВОЛЖ + МЭХЭЛЖ + ХУЙВАЛДАЖ + ЛУЙВАРДАЖ + ХУЛГАЙЛЖ + ЦӨЛМӨЖ + ДЭЭРЭМДСЭН ХЭНЭЭС Ч БОЛОВ ~ ЯМАР Ч ~ АЛЬ Ч КОМПАНИЙХ, ЭСВЭЛ, ХЭН НЭГНИЙХ НЬ БАЙХААС ҮЛ ЭС ХАМААРЧ: УГ ГАЗАР ДЭЭР БАРЬСАН БАРИЛГУУДЫНХ НЬ ӨРТГӨӨР БАРИЛГУУДЫНХ НЬ ДОРХ ГАЗРЫГ НЬ ҮНЭЛЭЭД ~ НЭМҮҮ ӨРТӨГ ТООЦООД ~ БАРИЛГУУД АШИГЛАЛТА ОРСОН ХУГАЦААНЫ ЖИЛ БҮРЭЭР НЬ ТООЦООЛЖ ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ АХУЙ ТӨР НӨХӨЖ АВ. ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ЮМ. ЭНЭХҮҮ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД + ХЭРЭГТ + АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ХЭНЭЭС Ч БОЛОВ ЯЛ АСУУЖ + ЯЛ ТУЛГАЖ, 9 ҮЕЭР НЬ АХУЙ ТӨРИЙН ХААН А Ч + АЛЬ Ч + ЯМАР Ч ТОГТОЛЦООНД ҮЛ ХАВЬТУУЛ ~ ЭС ОЙРТУУЛ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/2/27
УХААНГҮЙ +ОЮУГҮЙ АГААД ЗАЛИЙГ - ЗАЛЬЖИНГ - МЭХИЙГ - МЭХЛЭЛИЙГ - ЗАЛЬХАЙГ ***ухаан*** гэж үздэг + тооцдог ТЭНЭГҮҮДЭД, ***ТЭДГЭЭРИЙН ХЭЛЭЭР НЬ*** АРЬСАНД НЬ + МАХАНД НЬ МЭДҮҮЛЖ МЭДРҮҮЛЖ ХУУЛИАР ЦААЗАЛ. МОНГОЛ ҮНДЭСТЭН УЛСЫН ИРГЭН НЬ Ч, ӨӨР БУСАД УЛСЫН ИРГЭН Ч МОНГОЛ ҮНДЭСТЭН УЛСЫН ХУУЛЬ ЦААЗЫГ САХИДАГ ~ МӨРДДӨГ ~ БАРИМТАЛДАГ ~ ДАГАДАГ ~ ДЭЭДЭЛДЭГ ~ ХҮНДЭЛДЭГ БАЙЛГА. МОНГОЛ АХУЙ ТӨРД + МОНГОЛД + МОНГОЛУУД БИДЭНД ТИЙМ ХУУЛЬ ЦААЗ БИЙ БУЙ БАЙХ. МОНГОЛ АХУЙ ТӨР ХУУЛЬ ЦААЗЫГ 3 ХОНОГТ ТУНХАГЛАН ЗАРЛАЖ, МОНГОЛУУД ТӨДИЙГҮЙ ӨРӨӨЛ БУСАД УЛС ОРНЫ Ч ХҮМҮҮС САХИДАГ ~ МӨРДДӨГ ~ ДАГАДАГ БАЙСАН БОЛ, ӨНӨӨГИЙН - ОДООГИЙН ***хууль цааз гээч нь 3 өдөр байтугай 3 цаг ч ---сахигддаггүй + мөрдөгддөггүй + баримтлагддагүй, МОНГОЛУУД БИД ИЙМ Л ХУУЛЬ ЦААЗТАЙ БОЛЧИХООД СУУЦГААЖ БУЙ. гунигтай, хармсалтай, харуусалтай, гутамшигтай биш гэжүү.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/2/27
МОНГОЛ АХУЙ ТӨРИЙГ ДОРД ҮЗСЭН ХЭНИЙГ Ч ҮЛ ХАЙРЛА ~ ЭС ӨРӨВД. МОНГОЛ АХУЙ ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗ ГЭДЭГ ХАС ~ ХАШ ~ ЧАНД ~ ЧИНАД ~ ҮЛЭМЖ ~ ЦАДИГ ~ САХИУЛ ~ МАНАА ~ АНДГАЙ ~ САХИЛГА ~ МОНГОЛ АХУЙ ТӨРИЙН ЗЭВ БУЙ БАЙХ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/2/27
МОНГОЛ АХУЙ ТӨР - ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШНА.
0 | 0
Зочин [66.181.188.74] 2024/2/27
Өнөөгийн энэ гэмт хэргүүд социализмын үед байсан уу. Байгаагүй. Тэгвэл эдгээр жигшүүрт гэмт хэргүүд гарах уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал болохыг ойлгоход их ухаан хэрэггүй. Одоо бид энэ дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгах шаардлагатай
2 | 6 Хариулах
зочин [59.153.112.200] 2024/2/27
Эзэнгүй эзэн нь олдохгүй байгаа юм бол нийслэл мэдээд тэнд байгаа байшин барилгыг нураагаад цэцэрлэгт хүрээлэн спортын талбай энэ хийгээч Тэгвэл эзэн нь миний юм хүний өмчинд халдлаа гээд гараад ирнэ дээ хэ хэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.17] 2024/2/27
Батүүл дарга байхдаа Богд Уулын Газрыг Хувьдаа Өөр Компаний нэр дээр гаргаж аваад Эрдэнийн Төгөл хотхон гэх мэт олон Хаус Хороолол бариулж олон тэрбум олсон гэсэн
2 | 2 Хариулах
Зочин [104.28.102.80] 2024/2/27
Чухам шударга гээд байсан ганц хотын даргынх нь байж байгаа царай
3 | 0 Хариулах
Идэр [66.181.191.134] 2024/2/27
Батүүл гэдэг салга чөтгөр зөвшөөрөл олгожээ. Хотын газрыг батүүл зараад өгөөд дуусгасан байна.
3 | 3 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/2/27
Шударга бус юм аа.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.75] 2024/2/27
Оюунзул бараг оюутан байхдаа л МАНд орсон санагдаж бна. Насаараа нам шимигчилж амьдарч, хээл хахууль шантаажлахад мэргэшсэн дээ.
1 | 0 Хариулах
Д.Батбаатар [202.126.94.62] 2024/2/27
Дээгүүрээ ингэж л хулгай хийгээд байгаа юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/2/27
өөрсдөө анх зөвшөөрлөө өгцгөөсөн байж л солиорох юм даа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2024/2/27
Наран шардагч гэх шиг битгий ингэж худлаа шааж байлдаа
2 | 0 Хариулах