Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр хороололд байрлах худалдааны төвд гал гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн худалдааны төвд өнөөдөр гал гарчээ.

Энэ талаар "Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16:04 цагт НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа"-г ОБЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас гал түймэр гарсан хэсэгт хамгаалалт зохицуулалт хийгдэж байгаа аж.