Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын алба хаагчид гамшиг ослоос иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдол сүүлийн сар гаруйхны хугацаанд дөрөв гарлаа. 

Тодруулбал 

  • арванхоёрдугаар сарын 19-ний өдөр гал түймэр унтраахаар үүрэг гүйцэтгэж явсан нэг алба хаагч,
  • өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд гурван алба хаагч дэлбэрэлтийн улмаас харамсалтайгаар амь насаа алдав.

Үүнтэй холбоотойгоор алба хаагчдын хувцас, техник хэрэгслийн хангамжийн асуудалд анхаарах ёстойг олон нийт хэлсээр буй.

Хэдийгээр энх цагийн баатрууд хэмээн онцгой байдлын алба хаагчдыг магтан алдаршуулдаг ч тэднийг аюул осолтой "нүцгэн гар"-аараа тулах нөхцөл байдалд хүргээд байна уу гэдэг асуудал өнөөдөр ч хөндөгдөж байна. 

Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаарч байгаа ч шаардлага хэрэгцээ бий.

Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн.

Гэхдээ өнгөрсөн шөнийн тухайд галын голомт руу орсон алба хаагчид бүгд тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас, амьсгалын бие даасан төхөөрөмжтэйгөөр үүргээ гүйцэтгэсэн" хэмээв.