Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцанд гал гарч, долоон хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:37 2023/12/19

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд гарсан галыг унтраахад дөрвөн автомашин, 25 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Гал сөнөөгчөөс нөхцөл байдлыг тодруулахад "IV давхрын нэг айлд гал гарсан. Тухайн айлд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсан бөгөөд харамсалтайгаар угаартаж амь насаа алдсан байв. Дээд давхруудад утаажилт их байсан тул 76 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангалаа. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байна.

Гал унтраахаар үүрэг гүйцэтгэх явцад нэг алба хаагч угаартсан" гэв. 

09:39 2023/12/19

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхар барилгын IV давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний 07:02 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 Гал түймэрт нийт долоон иргэн амь насаа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.