ULE компани Засварын ахлах инженер (Product Support / Technical Specialist) ажилд урьж байна
Бидний тухай
ULE компани нь Их Британийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох JCB брэндийн Монгол дахь албан ёсны дилер юм. Бид 2007 оноос хойш Монголын уул уурхай, зам, барилгын салбарт тогтвортой ажиллан хөгжиж одоогоор 100 гаруй мэргэжилтэн, Улаанбаатар хотод засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болон орон даяар 8 салбар үйлчилгээний төвтэйгөөр ажиллаж байна.
ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой, улс орондоо дэлхийн хэмжээний бизнесийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон.
ULE компанийн сошиал сүлжээг дагаарай!
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Засварын ахлах инженер нь байгууллагын нийлүүлсэн JCB брэндийн тоног төхөөрөмжийг харилцагчдад таниулах, техник тоног төхөөрөмжийн оношилгоо үзлэг үйлчилгээ хийж, алдааг олж засварлах. Аливаа эвдрэл гэмтлийн шалтгааныг оношилж, шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган үр дүнг тайлбарлах, тайлан бичих болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Механик инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 8+ дээш жил ажилласан туршлагатай
- Байгууллагын харилцагчдыг техникийн өндөр түвшний (мэргэжлийн) мэдлэг, мэдээлэл, зааварчилгаа болон зөвлөмжөөр хангаж ажиллах
- Техникийн компьютер оношилгоо хийж байсан туршлагатай
- Техникийн сэлбэгийн жагсаалт гаргаж, тайлан (Spares Analysis) боловсруулах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр ур чадвартай
- Зөөлөн ур чадварт (Soft Skill) багтдаг гол шинж чанаруудыг сайтар эзэмшсэн байх
Цалин урамшуулал болон бусад давуу талууд
- Бидний санал болгож буй цалин 6,500,000 - 8,000,000 төгрөг бөгөөд ур чадвараас хамааран цалингийн хэмжээг тохирно
- Гадаадад мэргэжлийн сургалтад хамрагдах боломж
- Олон жилийн туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж
- Манай байгууллага Монгол улсдаа шинэ шинэлэг техник технологийг нутагшуулах, шилдэг инженер техникийн ажилтан бэлтгэж гаргах чин эрмэлзлээр хичээн ажиллаж байгаа
Шалгаруулах үйл явц
- 2024 оны 01 сарын 15-ны дотор дараах холбоосоор орж манай онлайн өргөдлийг бөглөнө. Мэдээллээ аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
- Ажилд орох хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
- Тохирох хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлагад урих болно.
- Хоёр дахь шатны ярилцлагад тэнцсэн хүсэлт гаргагчийг гурав дахь шатны ярилцлагад урина.
- Гурав дахь шатны ярилцлагад тэнцсэн бол ажлын гэрээг санал болгоно.
ULE компани нь шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхдаггүй, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог ажил олгогч юм.
Танд зайлшгүй тодруулах зүйл байвал бидэнтэй hr@ule.mn мэйл хаягаар эсвэл 7595 0801 #5 утсаар холбоо барих боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

