ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Сонсгол зогсоох ажлыг том нүүрсчид идэвхтэй зохион байгуулсан. Иймэрхүү санаархалд автахгүй, зогсохгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг өнөөдрийн сонсголоор хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр уурхайн нүүрсний дээжийн шинжилгээний "Алс групп" ХХК-ийн тендерт шалгарсан мэдээллийг Шинжээч танилцуулж, Түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асуув. 

ШИНЖЭЭЧ: "Алс групп" ХХК нь 2007 онд байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтыг уламжлалтаар гурав, цахимаар найман удаа зохион байгуулсан. Үүнээс зургаан худалдан авах ажиллагаа нь зөрчилтэй хэмээн тогтоогдсон.  

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "чулуулгийн дээж шинжилгээний ажил" гэх тендерт тус компани татварын өртэй байхад шаардлага хангасан байна хэмээн шалгаруулсан байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байсан Б.Ганхуяг захирал байхгүй байна. Өмнөх өдрийн сонсголуудаас ажиглахад хэрэгт татагдсан хүмүүс ирээд мэдээлэл өгсөн.

Тэгэхээр гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цахимаар оролцуулах арга байгаа юу. Эзэнгүй хэдхэн газрын мэргэжилтнүүдээс асуугаад нэмэргүй. Гүйцэтгэх удирдлага нь хариулт өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэхүү сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Үүнийгээ зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй, зогсохгүй. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар хоёр сонсголдоо оролцохгүй, орж ирээд Б.Ганхуягийг асуучхаад гараад явчих юм. Асуух зүйл, баримт материал олон байна. 

Нүүрсний дээжийн шинжилгээний "Алс групп" ХХК-ийн холбоотой асуудал хамгийн чухал. Хамгийн том нүүрсний хулгай бол ангилал хэмээн боддог. Өнгөрсөн хугацаанд долоон сая тонн нүүрсийг эрчим хүчний гээд 10 ам.доллароор зарсан байна. 

Хятад улс нүүрсийг найм ангилдаг. Гэтэл манай улс эрчим хүчний, исэлдсэн, хагас, бүтэн кокс хэмээн дөрөв ангилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээ ангилах тал дээр анхаарал хандуулах болоогүй юу. Нүүрсний ангилал хооронд асар өндөр үнийн зөрүүтэй. 

Танай компани нүүрснийхээ дээжийг хэдэн компаниар шинжлүүлдэг вэ. Эсвэл энэ компаниудын дээжийн шинжилгээний хариуг олон улсын лабораторид шинжлүүлж буй тохиолдол байна уу. Гэрээнд заасны дагуу эрчим хүчний нүүрс зарвал, гарах тутамд дээжээ баталгаажуулаад явах ёстой. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сумын салбар уурхайн захирал Л.Доржсүрэн: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2012 оноос өмнө Ашигт малтмалын газрын лабораториор нүүрсээ шинжлүүлдэг байсан. Түүнээс хойш хувийн компаниудаар нүүрсээ шинжлүүлдэг болсон. 

Уурхайгаас өдөртөө нүүрсний 35-40 дээж, сардаа 1,000-1,200 дээж шинжлүүлдэг. Өөрсдөө шинжилгээний лабораторитой болж дээж шинжилгээг гүйцэтгэхээр ажиллаж байна. Борлуулж буй нүүрсийг гаалийн баталгаат лабораториор шинжлүүлэх шаардлагатай байдаг. 

2021 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний стандартыг шинэчлэх ажил эхлүүлсэн. Үр дүнд нь нүүрсийг Хятад улсад мөрдөгдөж буй найман ангилалд оруулсан. Харин уурхайгаас 3-4 төрлийн нүүрс гардаг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.189] 2023/12/9
Адьшаа гэж зальтай нөхөр байх юмаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.246] 2023/12/8
Б.Энхбаярыг дэмжиж байгаа шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/12/7
Нүүрсний хэрэг дээр үеийн 33 их наядын хэрэг, 17 чингэлэг спиртийн хэрэг шиг замхраад алга болно. Гол дүрүүд нь ирээдүйд Монголын хувь заяаг чиглүүлдэг хүмүүс болно.
1 | 0 Хариулах
Монголчууд аа [202.55.188.34] 2023/12/7
Бондоор тараасан 33 их наядын хэрэг гэж дуулиант хэрэг гарч байсныг санаж байна уу? АТГ-ын Энхжаргал гэж дарга энэ хэргийг сөхөөд ажлаасаа хусуулж байсан. 40 их наядын хэрэг яг ингэж замхарч алга болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.34] 2023/12/7
Нөгөө нүүрсчин шүлэгч Мөнхбат байдаггүй ээ бас бус нүүрсчингүүд МАНайхаас байхгүй л байхын
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.70] 2023/12/7
Зүгээр л аль талд оролгүй сонсголоо явуулаачээ.Буруу зөвийг хууль шүүнэ.Одоо бол олон түмэнд юу бодсныг л тодруулах биздээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.190] 2023/12/7
Эрдэнэс таван толгой гэдэг төрийн өмчит компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч тeхник тоног төхөөрөмж байдаггүй юм байна, байлгахыг ч хүсдэггүй юм байна, бүх ажилы нь нэр тодорхой хэдэн хувийн компани тeндeрээр гүйцэтгэдэг, хамаг мөнгий нь хэдэн их наядаар нь хуу хамж авдаг ийм л дүр зурагтай байна.
3 | 0 Хариулах
Ghengis [139.5.218.96] 2023/12/7
End olon hun ortson bn. Deed doodgui l heden hun uls irgediin mongo halaaslasnaas yalgaagui bnshude.Uneheer hodolmorloson hun terbumbtan chuu ai l bolj bn shu.Ene Shudraga bus shudee…. IH mongo bvv huraa. Ard irgeded Une tsene, Innovats itgel naidwar hogjil bolj ochih eostoi. Barimt ni baihad unenee l ochij bai. . Horongo huraah mergen tushaal ch bii. Ganhuyag gerch heregtei bga. Aldaagaa huleen zovshooroh Zorigtoi bol Edgeeriig buu davtsugai. Bugdeng chine shorond hiih hairan tul ulsad uchruulsan hohirloo Barag duul ulsiinhaa toloo zutge.Buruudsan ni buruugaa zailshgui hurtel bi Huuli bui zai. Bainga Nargij tsengeed baigaa ni Tengeriin gesgeel hurteh bui Za. Ta Buhnees huleeh zuil bol zovhon ulsiin hugjiliin tolooh “ SETGEL “ baih bolno boltugai. 💱🔳🔘
1 | 0 Хариулах
Зочин [210.217.57.227] 2023/12/7
Том хулгайчдаа эхнээс нэрлээчээ үл үзэгдэх хүмүүстэй байнга тэмцэнэ
4 | 1 Хариулах
Зочин [59.153.113.146] 2023/12/7
Адьшаа хиншүү Ганбаа Цогтгэрэл нар бол нүүрсний хам хулгайчууд гэдэг нь үгнээс нь тодорохой. Хуулийн сайд хулгайн үгэнд хууртах хүн биш шүү
1 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.161] 2023/12/7
Монгол маань ЭЗЭНГҮЙ МОНГОЛ болчихжээ............
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.66] 2023/12/7
МАН аас Хүрэлсүг, АН аас Ажнай Батэрдэнээр толгойлуулсан улстөрчдийн 2 том бүлэглэл НҮҮРСНИЙ ХУЛГАЙ хийдгийг Монголчууд сайтар мэдэж авлаа шд.
6 | 1 Хариулах
Зочин [108.147.103.72] 2023/12/7
Бас дээрээс нь нэмээд женко батлага….
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.231] 2023/12/7
tiim l lag bsan bil ubgursun jliuuded yu hiiv songiili duhuud balairah gej nuursnii hulgaigaa ilruulehiig chini hari estoi basaj bna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2023/12/7
Нэг л их шударгын дүр гаргасан төлгөн коммунистууд. Бүгд хулгайч байж...наад тавилттай жүжиг чинь хэдэн ангитай юм бэ...Оффтек гэрээнүүдийг ярихгүй байгаа нь Данх цээжээрээ хаагаад байгаа биз...Үүрэг амлалтаа биелүүлэхийг шаардаж байна уу
3 | 1 Хариулах
Ghengis [139.5.218.96] 2023/12/7
Ganhuyagiig sonsgold oruulaa
1 | 0 Хариулах
сэтгэ үүлч дээ [185.220.101.1] 2023/12/7
Энэ залуу үг дааж сураагүй хүн чанар муутай залуу шүү янзан бүрийн юм хуцаж байж ялтан болов. Малаа наадахаа зогсоо.
1 | 1 Хариулах
har banhar [59.153.113.185] 2023/12/7
yolkondoo oroo
0 | 0 Хариулах
Zochin [202.72.245.121] 2023/12/7
Shudarga unen l baitsgaah yumsan. Zogsooh huseltei hutgan uimuulegchid baij yadaj baina shuu.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.53] 2023/12/7
Наад УИХ , Засгийн газар чинь үндсэндээ нүүрсний хулгайчдын нэгдэл , нийгэмлэг болчихсон юм биш үү. Шүүх, хуулийн байгууллага энэ удаа нэг иргэддээ тусламж үзүүлж үр хойчдоо буян үйлдэнэ үү.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.191.193] 2023/12/7
СОНСГОЛЫГ ЗОГСООХ ЗАМХРУУЛАХ СААРМАГЖУУЛАХ ГЭЖ АМЬ ТЭМЦЭН ЯДАЦГААЖ БАЙГАА НЬ ИЛХЭН БАЙНА
3 | 4 Хариулах
Зочин [108.147.103.72] 2023/12/7
Наад СОНСГОЛ гээч юм чинь зүгээр л НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ замхруулах ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ байна шүү дээ…..ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР ШИГ ЖААЛ ШУУГИЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ БОЛГОНО
3 | 1 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
Өстөн Бэнх !
0 | 0 Хариулах
Зочин [202.21.110.106] 2023/12/7
Enhbayartai sanal 1 baina
4 | 2 Хариулах
Зочин [108.147.103.72] 2023/12/7
Том нүүрсчид гэдэг нь….МАН-гас нам МАН-ын архаг томчууд л байгаа биз дээ
6 | 2 Хариулах
Тодко [202.55.188.103] 2023/12/7
Дуусгах хэрэгтэй янз бүрийн л юм сонсогдох шинжтэй
2 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [51.91.102.199] 2023/12/7
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, хамгаалагчдын ард нуугдсан говно
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/7
Нэр нь Ө-тэй хамт алга болсон байх !
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.182] 2023/12/7
Танай л нам биздээ нүүрсчид гэдэг чинь 8 жил тасралтгүй эрх барьж бнашд АН нь тэнд лааз өшиглөөдл явж бгашд
11 | 2 Хариулах
Зочин [66.181.160.84] 2023/12/7
тавантолгойг МАНай сү.батболд чалкогийн гэрээгээр блоклож хаясан тэр нь 5 жил үргэлжилж 2017 онд дуусаж дараа нь хүүрэнсүгийн тавиулууд очиж үнэхээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн. монголын гаргасан нүүрсний хэмжээ нүүрсний үнэтэй харьцуулаад хархад бараг 100 гаран их наядын хулгай МАНайхайн шаасан. 16000 мянган машин нүүрс хилээр хоосон гарсан гэдэг бүртгэл хүртэл хийж хулгайлсан. тэр оффтек гэрээнүүдийн талаар ярих ч юм биш. уурхайгаас 60-р аваад хил гаргаад 300 400-р зарсан гэрээнүүд шүүдээ. МАНингийн бүх сайд дарга нар энэ нүүрсний хулгайд холбоотой. одоо сонгуулиас өмнө нэг ийм жүжиг тавиад нөгөө хөгжлийн банк шиг хаах гэж оролдож байгаа.
6 | 1 Хариулах
Зочин [108.147.103.72] 2023/12/7
Өөрөө Боловсролын зээлийн сангийн луйварчин байж….
7 | 3 Хариулах
Зочин [66.181.182.213] 2023/12/7
наад чинь жижиг асуудал... юм харьцуулах чадвар нь алдагдчихсан гар уу?
2 | 4 Хариулах
Зочин [108.147.103.72] 2023/12/7
Хулгайл бол хулгай,луйвар л бол луйвар….том жижиг ялгаагүй…ХУУРСААР ХУУРСААР ХУДАЛЧ….ХУМСАЛСААР ХУМСАЛСААР ХУЛГАЙЧ….гэж үг мэдэх үү ?
9 | 1 Хариулах