Багш сурагчийн хоорондын өдөр тутмын харилцаа ямар байгааг Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-гээр тодорхойлжээ.
Үүгээр багшийн харилцаа нь сурагчдын сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж байгааг тодруулахыг зорьсон байна.
Асуулгад оролцсон сурагчдын
Эдгээр үзүүлэлтэд үндэслэн үнэлгээг зохион байгуулагч Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас ирүүлсэн дүгнэлтэд "Сурагчдын сэтгэл санаа ямар байдалтай хичээлдээ ирж байгааг багш нар төдийлөн анхаардаггүй. Сурагчид юу хэлж, юуг хүсэж мөрөөдөж байгаад төдийлөн ач холбогдолгүй өгөхгүй байгаа нь сурлагын ахиц, амжилтад нөлөөлдөг" гэсэн байна.
Мөн сурлагын амжилтад нөлөөлөгч хүчин зүйлийн хүрээнд багшийн хомсдол болон ур чадвар ямар байгааг ч хэмжжээ. Ингэхэд багшийн хомсдол OECD-ын дунджаар 46.7 гарсан бол манайх 38.3 гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Гэхдээ багшийн ур чадвар OECD-ын дунджаас бага байсан гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|