“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног” арваннэгдүгээр сарын 18-24-ний хооронд дэлхий даяар тохионо.
Энэхүү аяныг тохиолдуулан Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг холбогдох байгууллагуудаас хамтран өнөөдөр “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”-г танилцуулж, мэдээлэл хуваалцлаа.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ.
Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал аж.
Малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, газар тариаланд хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.
Малын эмийн үлдэгдэл, эм биобэлдмэл хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхбаяр хэлэхдээ “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбан дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” 2022-2025 батлагдан харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Мал эмнэлгийн салбарт өргөн хэрэглэгдэж буй бичил биетний эсрэг эм, биобэлдмэлийн тухайд:
Шимэгчийн эсрэг бэлдмэл болон бактерийн эсрэг эмийг зааврын дагуу зөв хэрэглэхгүй бол бичил биетний тэсвэржилт үүсгэх өндөр эрсдэлтэй” хэмээв.
"Бичил биетний тэсвэржилт яагаад дэлхий дахинд аюултай болсон бэ гэхээр тэсвэртэй болсон генүүдээ хүн бие биедээ дамжуулдаг болчихсон. Хэрэв бичил биетний тэсвэржилтийн эсрэг арга хэмжээг авахгүй бол 2050 он гэхэд жилдээ арван сая хүн нас бардаг болно гэх судалгааг эрдэмтэд гаргасан" гэдгийг "Нэг эрүүл мэнд, бичил биетний төсөл"-ийн зохицуулагч хэлж байлаа.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори Хүнсний эрүүл ахуй үлдэгдлийн шинжилгээний лабораторийн мэргэжилтэн Х.Дэлгэр "Манай лабораторид малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн аюулгүй үзүүлэлтүүдийг олон улсад хүлээ зөвшөөрөгдсөн аргаар үздэг. Ингэхдээ илрүүлэх, тоон шинжилгээ, баталгаажуулах гэсэн гурван түвшинд шинжилдэг.
Манай улсын онцлог бол бэлчээрийн мал аж ахуйтай тул өдөр тутамдаа эм хэрэглэдэггүй. Зөвхөн өвдсөн малдаа хэрэглэдэг. Гэхдээ нэг дутагдалтай тал нь малын эмч үзээд эмчилгээ хийсэн үү, эсвэл малчин дураараа хийсэн үү гэх асуудал гардаг" гэлээ.
Зарим тоон мэдээллээс онцолбол:
Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!