Улсын хэмжээнд энэ оны эхний гурван улирлын байдлаар ослын гэмтлийн 159,505 тохиолдол бүртгэгджээ.
Үүний 90.7 хувь буюу 144,683 нь санамсаргүй байдлаар осол гэмтэлд өртсөн байна. Тодруулбал унах, зам тээврийн осол, живэх, түлэгдэх, янз бүрийн зүйлээс хордох зэрэг байгаа юм. Иймд анхаарал болгоомжтой байхыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс зөвлөлөө.
Харин дурдсан хугацаанд бүртгэгдсэн гэмтэл ослын 9.3 хувь нь амиа хорлолт, хүчирхийллийн шалтгаант гэмтэл хэмээн ГССҮТ мэдээлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!