Юнител групп санаачлан хөрөнгө оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сантай хамтран 2022 оноос хойш хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженерүүд”-ийг бэлтгэх төсөл МУ-ын 12 аймагт амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд байгуулагдаад буй “Юнител Hub” цахим хөгжлийн төв нь хэдийн хүүхэд залуусын үйлчлүүлэх дуртай төвүүдийн нэг болжээ.
Монгол улсын 21 аймагт байгуулагдах зорилготой тус төвүүд нь интернэт хэрэглээ ба инженерчлэлийн сургалт хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлдэг. Тодруулбал шинжлэх ухаан, технологи инженерчлэл, математикт суурилсан олон улсын франчайз эрх бүхий STEM боловсролын сургалт хөтөлбөрүүд багтдаг байна. Мөн робот угсралт инженерчлэлийн мэдлэг олгох робо кид, электроникийн суурь ойлголтуудыг олгох электро кид хичээлүүдийг системчлэн үзэх боломжтой.
Байршлын хувьд аймаг бүрийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын дэргэд байрлаж байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй, бүх насны иргэн үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог. Нөгөө талаараа багш нарын давхар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлж, орон нутагт ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь Юнител группийн гол зорилгуудын нэг юм.
Мөн дараах боловсролын үйлчилгээнүүдийг Юнител Hub төвөөс үнэ төлбөргүйгээр авах нөхцөл бүрджээ.
Юнител групп нь эдгээр төвөөр идэвхтэй үйлчлүүлж, тогтмол ур чадвараа дээшлүүлэн, инженерийн салбарт цойлох хүсэлтэй хүүхэд залуусыг ажлын байранд сурган дадлагажуулахад дэмжиж ажиллахаа амлаад байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Unitel Hub facebook хуудаснаас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!