"Ханжоу 2022" Азийн наадам эрэгтэй боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.
63.5 кг жинд ОУХМ Б.Чинзориг аваргын алтан медалийн төлөө Тайваны боксчин Лэй Чү Интэй тулалдаж 5:0 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.
Эхний хоёр үед түүний хойд гарын шулуун цохилтууд өрсөлдөгчийгөө хүнд байдалд оруулаад байв. Харин Тайваны тамирчин хөлийн хурд сайтай байсан боловч Б.Чинзоригт хүнд цохилтуудыг бага өгсөн юм.
Б.Чинзориг нь өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Шинишири Бонжоутой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Манай боксчин өнгөрсөн тавдугаар сард Ташкент хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!