ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын нисэх буудал ирэх оноос эхлэн зорчигчдыг паспортгүй нэвтрүүлдэг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэг болох Сингапурын Чанги олон улсын нисэх буудал ирэх оноос эхлэн зорчигчдыг паспортгүй нэвтрүүлдэг болох юм байна.

Тухайлбал тус хот улсаас гадагшаа нисэж буй зорчигчид хилээр нэвтрэхдээ паспортоо шалгуулахгүй, зөвхөн биометрик өгөгдлөөрөө нэвтрэхээр болжээ.

“Хилийн шалгалтыг паспортгүй, автомат горимд шилжүүлсэн дэлхийн эхний цөөн хэдэн улсын нэг Сингапур болно” гэж Даваа гарагт парламентын чуулганд оролцсон тус улсын харилцаа холбооны сайд Жозефин Тео зарласан байна.

Паспортын оронд ашиглах биометрик өгөгдөл нь царай таних технологийн тусламжтай системд үүсэх гэнэ. Чанги нисэх буудлын зарим хэсэгт энэ технологи хэдийнээ хэрэгжээд эхэлсэн юм.

Системд нэгэнт үүссэн зорчигчдын царайн өгөгдлийг зөвхөн хилээр нэвтрэхэд бус, мөн ачаа тээшний бүртгэлд, онгоцонд суух тасалбарын (boarding pass) оронд давхар ашиглах юм байна.

Сингапурын Чанги нь дэлхийн шилдэг нисэх буудлуудын жагсаалтад байнга дээгүүр эрэмбэлэгддэг, бас дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудалд тооцогддог.

Тус нисэх буудлаас 100 гаруй авиа компанийн онгоц дэлхийн 100 орчим улсын 400 хотын чиглэлд нислэг үйлддэг байна.

Энэ оны зургаадугаар сард Чанги буудал 5.12 сая зорчигч хүлээж авсан нь цар тахал эхэлсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаа 5 саяын босгыг давсан тохиолдол болжээ.

Паспортгүй автоматжуулсан шийдлийн үр дүнд зорчигчийн тоо цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хурдан хүрнэ гэж Сингапурын эрх баригчид тооцоолж байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [82.45.83.49] 2023/9/22
gaihaltai uilchilgee tsevereer oncgoi erni singapurd tsevehen gedeg hun buriin hiih dagah mordoh estoi zuil mongold huuli baigaadch hereggui shuuh ene ter gesen baiguulaga mongo hiihedl zoriulagdsan bizee
0 | 0 Хариулах
Хөршийн янаг эгч [77.24.7.205] 2023/9/21
Техник технологийн хөгжил дэвшил яригдаж байхад Монголд шинжлэх ухаанюу юм бэ? шашин, далд ертөнц, сүнс чөтгөр ... гэсэн сэдэв л эргэлдэж байдаг
2 | 1 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [202.126.89.136] 2023/9/21
Singapurt niseh buudal iim baina, tanai l@l@r Ulaanbaatart niseh buudal n ichmeer!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.184.19] 2023/9/21
Путины хамгалагч нарыг детектороор гаргаад хулхийг нь буулгасан улсдаа
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.18] 2023/9/21
ЦАРАЙ ТАНИХ ТЕХНОЛОГИ ЕР НЬ ИХ АСУУДАЛТАЙ! ХАРИН ХУРУУНЫ ХЭЭ НАЙДВАРТАЙ!
0 | 3 Хариулах
Хха [202.126.90.59] 2023/9/21
Мэдэхгүй юмаа бураадл явах юм. Биометрик өгөгдөлд хурууны хээ ч орно. Мэдээж 10хурууны хээ уншуулж орж бнлэ сингапурт. Адгын наад зах нь эрээн орох гэжл уншуулдаг болчихоод бхд зарим зүйлд дутаж сур үеэ өнгөрөөх хэрэгтэйшдэ чи
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/21
Хөдөлгөөн таних гэх мэт олон юм хавсарсан байх. Бултах газаргүй.
0 | 0 Хариулах
Choir [45.248.77.67] 2023/9/21
Хүмүүс сингааг ардчилсан, хүний эрх дээдэлсэн улс гэж бодоод бдаг юм шиг бгаам. Руссын улс төрд салхи ордоггүй гэж шүүмжлээл бдаг. Гэвч яг үнэндээ тийм биш юмштээ. Сингаг 1959 оноос хойш нэг л нам удирдаж бн. Түүхэнд нь 3 хан хүн удирдаж бсан юм бгаа юм. Барууны хөрөнгө оруулалтыг сайн чадсан, азид нэвтрэх гүүр болох бодлого зэрэг нь амжилттай хэрэгжсэн. Хүний эрх байнга зөрчигддөг сая ковидоор байнга давтагдаж бсан блно. Үүнийгээ улс нь масс медиад маш их мөнгө төлөх замаар амыг нь дарж чаддаг бөлгөө.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.19] 2023/9/21
Хятадын хүмүүсийн онцлог мөнгөтэй хөрөнгөтэй болж байвал хүний эрх улстөрийн эрх 30-р асуудал байдаг.
1 | 0 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/21
Муусайн мөнгөний донтой хүүрнүүд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.148] 2023/9/21
Olon say hunii energy
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/21
Биометрийн сканинг хийхэд пасспорт уншуулснаас илүү удаан цаг зарцуулна.
0 | 2 Хариулах
Хха [202.126.90.59] 2023/9/21
Тэгдэггүй юмаа гүзээлзгэнэ минь. Саяхан сингапурт зорчиход ямарч очер ачаалал бхгүй бнлэ шалган нь. Биометрик өгөгдөл таниулхад 20сек орчимл орж бнлэ. Нэмээп шалганы ажилтангүй пасспорто уншуулаад орж бга болхоор маш олон автомат шалган байрлуулж болж бнлэ 24/7
2 | 0 Хариулах