Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон. Машин/цагийн зардлыг олгох хүсэлт гаргаад байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хооронд зорчих нийтийн тээврийн автобус тодорхойгүй хугацаагаар явахгүй болсон тухай нисэх буудлын цахим хуудсанд мэдээлэл нийтэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас тодруулахад "Зургаадугаар сараас "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу хоёр ширхэг давхар автобусыг өдөр бүр үйлчилгээнд явуулж байсан. Уг үйлчилгээг түр зогсоолоо.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврийн автобусыг нисэх буудал руу машин/цагийн зардалгүйгээр явуулж байлаа. Гэтэл зардал мөнгө их болж, жуулчдын ирэх хөдөлгөөн ч багаслаа.

Машин/цагийн зардлыг олгож өгөх тухай хүсэлтийг ЗТХЯ, НЗДТГ-т хүргүүлээд байна. Уг хүсэлт нааштайгаар шийдэгдчихвэл нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явуулахаас татгалзах зүйлгүй" хэмээн тайлбарлалаа.

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу долдугаар сарын 3-наас нийтийн тээврийн автобус явуулж эхэлсэн ч өчигдрөөс үйлчилгээг зогсоожээ.