• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарьсан чацарганаа зарж эхлээгүй бол татвар төлөхгүй. Иргэнээс мөнгө авсан гэх НМЭГ-ын ажилтныг шалгаж байгаа"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Олон нийтийн сүлжээнээс авав.

Олон нийтийн сүлжээнд иргэн өөрийн тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирэхэд эмээлтийн шалган нэвтрүүлэх дээр холбогдох албаны ажилтан 1 сая төгрөг хувийнхаа дансаар нэхэмжлэн авч хот руу оруулсан гэх мэдээлэл гарсан юм.

Энэ талаар болон тарьсан ургамлаа тээвэрлэж орж ирэхэд татвар, хураамж, шалгалттай холбоотой ямар хууль, эрхзүйн тогтолцоо байдаг талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

1.ТАТВАР: Өөрөө тариалсан чацарганаа худалдан борлуулаагүй байгаа тохиолдолд татвар авахгүй

Татварын ерөнхий газрын мэдээлснээр иргэн чацаргана тариалаад түүнийгээ худалдан борлуулж эхлээгүй байгаа бол тухайн иргэнээс татвар авах тогтолцоо байхгүй юм байна. 

Харин Хувь хүн болон Аж ажуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар жимс, жимсгэнэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан иргэн, аж ахуйн нэгжээс зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогоос нь албан татвар авдаг аж. 

2. ХУРААМЖ: Автомашинаас зөвхөн зам ашигласны төлбөр авна

Шалган нэвтрүүлэх товчоон дээр автомашинаас зөвхөн зам ашигласны хураамжийг автоматаар бүртгэж нэхэмжилдэг мөн жин тонн буюу даац хэтрэлт дээр хяналт тавьдаг талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлсэн юм. 

3. ШАЛГАЛТ: Нийслэлийн мал эмнэлгийн газар зөвхөн малтай холбоотой зүйлсийг л шалгана 

Эмээлтийн товчоон дээр чацаргана тээвэрлэж явсан иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан юм байна. 

Тодруулбал Нийслэл хот руу орж ирэх товчоод дээр мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн холбогдох шаардлагуудыг хангасан эсэхэд Нийслэлийн мал эмнэлгийн газраас хяналт тавьж ажилладаг аж.

Тус хяналтыг тавьж буй Нийслэлийн мал эмнэлгийн газар нь зөвхөн малтай холбоотой түүхий эд, малын тэжээл зэрэгт хяналт тавина чацарганад хяналт тавихгүй гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн хэллээ. 

Тэгвэл тус НМЭГ-ын ажилтныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
БУРУУ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.182.27] 2023/9/12
[хориотой үг] shig shunaltai novshnuud yumaa iim turiin albanii sda nar hugjliin tushaa shorond ni hiij novshiig jangiin iduulehheregtei
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.132] 2023/9/12
Шуналтай новшийг шалгаад ажлаас нь халах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.20] 2023/9/12
Машин зарж бгаа ченжүүд, газар, лиценз зардаг, албан тушаал зардаг намчидаас татвар авч чадахгүй байж бас жимс тарьсан хүнээс татвар авнаа
3 | 0 Хариулах
Заас [202.9.46.36] 2023/9/12
Нам дагасан өлөн хцлгаачууд том жижиггүй шимигч хорхоонууд шдэээ
4 | 0 Хариулах
Зочин [77.119.218.121] 2023/9/12
Iim hogiin garuud haach barigdana shvde
2 | 0 Хариулах
Төв [202.126.88.74] 2023/9/12
ЭМЭЭЛТИЙН ХЭДЭН БАЙЦААГЧ ЦАГДАА НАР ДУРААРАА МӨНГӨ НЭХЭЖ ХУВИЙН ДАНСАНДАА АВДАГ ЯДРУУ ХҮНИЙГ БҮР АНДАХГҮЙ
8 | 0 Хариулах
иргэн [103.57.95.186] 2023/9/11
Арай л шуналтай хувалз байна. Энэ төрийн албаны шимэгчинг яаж шийтгэх бол. Иймэрхүү хулгайчыг олонд жишээ болгож чанга ял өгөх хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.140] 2023/9/11
Ямар ард түмэн тийм л төр засаг
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.60] 2023/9/11
Энэ их бузар авлигал эхлүүлсэн садар ба яр тэргүүтэй ман аныг л устгах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.88] 2023/9/11
Бузруудыг төрийн албанаас зайлуулсан цагт улс орон маань хөгжиж, ард иргэд дундаж давхрага руу дөхнө.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.173] 2023/9/11
Муухай новш.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.131] 2023/9/11
Ийм муусайн өлөн бөөснүүдийг няцалж алж байх хэрэгтэй шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [82.128.201.3] 2023/9/11
Өгсөн авсандаа өлзийтэй байг ээ!
0 | 5 Хариулах
Зочин [66.181.161.131] 2023/9/11
Хуцсан биз.Өлөнгүүдийг тэгж даврааж болохгүй.
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.45] 2023/9/11
Гоё шаассн байшт дагз хаха
7 | 0 Хариулах
Зочин [43.166.24.170] 2023/9/11
бүр нэг өлөн бөөснүүд шүү
16 | 0 Хариулах
засаг [139.5.217.186] 2023/9/11
дээрээсээ доороо хүртэл авилга хулгай луйвард идэгдсэн шүү дээ тэмц ард иргэдээ имартын үнэ буусан хогонд биш эзний гадаа тэгж цугларч тэмц
14 | 0 Хариулах
Зочин [103.212.118.124] 2023/9/11
МАНы тавиул шээснүүд мест бүр дээрээ мөнгө ш@@хыг боддог новшнуудаар дүүрцэн
13 | 2 Хариулах
Зочин [202.131.248.198] 2023/9/11
za shoron yavj dee mal emnelgiin gazriin ajiltan guai
15 | 0 Хариулах
Пөөх [43.228.131.90] 2023/9/11
даварсан баас вээ Алаач
10 | 0 Хариулах
Зочин [139.5.217.62] 2023/9/11
Davartsan turiin hulgaicuud
11 | 0 Хариулах