Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Кристофер П.Этвүд: С.Чулууныг Олон улсын Монгол судлалын холбооны үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байна. 

Монголч эрдэмтдийн их хурлыг “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа юм. 

Энэ удаагийн их хуралд нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд яагаад оролцож чадаагүй талаараа мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр мэргэжлийн, хувийн ажил үүрэг гэхээс илүү Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

зураг
 
Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүдийн мэдэгдэл
зураг
 
Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүдийн мэдэгдэл

Кристофер Этвуд нь өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Мөн Монголын эзэнт гүрэн, монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар голлон судалгаа хийж, өрнөдийн монгол судлалыг түүчээлэн ажиллаж байгаа тэргүүлэх монгол судлаач эрдэмтэн билээ.

Профессор Этвүд 1911-1931 оны Өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть бүтээл нь (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia Interregnum Decades, 1911-1931. 2vols. Leiden:E.J Brill, 2002. Нийт 1168 тал) Брилл хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Дотоод Азийн номын сан цувралд хэвлэгдсэн.

Түүнчлэн олон жил Монголын түүхийн хичээлийг зааж, судалгаа хийсэн материалдаа тулгуурлан Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.

Түүний нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол арга зүйн шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн, Өрнөдөд монгол судлаачдыг бэлтгэх, Монгол улс дахь түүх, антропологийн сургалт, судалгаанд шинэ арга зүйн хандлага нэвтрүүлж, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгохоор шийдвэрлэсэн байна.

МУИС-ийн "Хүндэт доктор цол"-ыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн гадаадын иргэнд олгодог.