ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас тарвага авч, Биндэрт хэсэг нөхдийн хамт хүнсэнд хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчигн Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт уг иргэн тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажууллаа.

Тухайн тохиолдол орон нутгаас зөөвөрлөгдөж ирсэн. Тодруулбал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын анчнаас тарвага худалдан авч, Биндэр суманд хэсэг нөхдийн хамт хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан.

Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин. Нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулсан.

Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт нь эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Хэнтий аймгийн ЗӨСТ Биндэр суманд байгаа нэгдүгээр хавьтлуудад үзлэг шинжилгээ, эмчилгээ хийх, тарвага худалдаж авсан газарт байгалийн голомтын тандалт судалгааг хийх, ард иргэдийг тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна.

2023 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд зургаадугаар сарын 28-нд тарваган тахлын тохиолдол батлагдаж байсан бол наймдугаар сарын 8-нд Улаанбаатарт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдаад байна.

Тарвага агнах, эд эрхтнийг түүхийгээр нь залгих зан үйл иргэдийн дунд байсаар байгаа тул үүнээс татгалзаж, тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна" хэмээн хэллээ.

зураг
 

Хэнтий аймгийн ЗДТГ-аас "Манай аймгийн хувьд тухайн иргэнтэй хамт байсан иргэдийг тусгаарлаж, Зооноз ӨСТ, Биндэр сумын эмч мэргэжилтнүүдийн хамтарсан баг урьдчилсан сэргийлэх эмчилгээг хийж байна. Одоогоор биед илэрсэн зовуурь байхгүй.

Онцгой комиссын хуралдаанаар тарваган тахал өвчний гэдэсний хэлбэрийн батлагдсан тохиолдлын хавьтлыг тогтоох, тусгаарлах, хяналт сэргийлэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгууллаа. Мөн тархвар зүйн судалгааг авч бусад хавьтлыг тогтоож, тусгаарлах хүртэл хугацаанд Биндэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон" гэв.

Монгол орны 17 аймгийн 81 сумд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг анхааруулав.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.84.74] 2023/8/9
Муу оркыг үхчихгүй бол эдгэрхээр нь хариуцлага тооц, энэ бол цэвэр хариуцлагын асуудал, иймэрхүү улсын толгойг илээд байж таарахгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/8/9
Хүний агнасан юм идэх хэрэггүй. Идээд хүндээр өвчилсөн хүмүүс байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.83] 2023/8/9
Одоо жуулчид ирэхгүй
1 | 1 Хариулах
УБ ын иргэн [192.82.75.39] 2023/8/9
тарвага агнаж зарж борлуулсан бас бусдад хөнөөлийг нь дамжуулагсадад өндөр торгууль ононнх хэрэгтэй. Тарвага агнахыг руулиөр хориглоод хэт ихэсвэл улсаас нэгдсэн журам дүрмээр устгал хийж байх нь зүйтэй болов уу. Наад хөдөөний заваанууд чинь хотод орж ирэхээрээ хаа сайгүй л тэнэж хаа сайгүй л ил зөдгай шээж бааж яваа харагддаг ш дээ!!! Олон газарт амьтаны вирусээ тарааж явсан дөө!!!!
5 | 0 Хариулах
УБ ын иргэн [192.82.75.39] 2023/8/9
хуулиар гэх
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.3] 2023/8/9
Амьдрал мэдэхгүй ,хөөрхий атаархуу хүн хотын хужаагийн хор идээд ухаан нь муудчихсан юм байхдаа.Яг цэвэр ариун байгалын амьтаны хоол өөр шүү идэж үзээрэй. Тэр үед Монгол минь ийм гоё хоолтой юм уу гэж орилох байх даа.Гэхдээ одоо биш.
0 | 2 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Хоёр хөлтөй муур аа….Хосгүй хөөрхөн муур аа….Урт хумсаа нуугаад….
0 | 0 Хариулах
Пээ [202.126.90.148] 2023/8/9
Наад логикоор чинь сарьсан багваахай ч цэвэр ариун Байгалын амьтан л биз дээ? Тарвага бол аварга том харх. Чингисийн дайсан Тайчуудын хоол юм. Одоо тарвага идэж байгаа хүн байвал Чингисийн дайсан Тайчуудын удам гээд өчиггүй буудаж ал 😁
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.7] 2023/8/9
Наад лалрын өвчнөө тусаад үхэхдээ таарсан ухаа маанаг хар лалар байна шд чи.
0 | 0 Хариулах
[139.5.216.97] 2023/8/9
TARVAGA HUURHUN,HUJAANUUDIG SAIN USTAGA,,,
0 | 0 Хариулах
үгаоач [66.181.161.240] 2023/8/9
Нохой шувууны мах иддэг малууд бусдад гай бололгүй л үхээсэй билээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.179] 2023/8/9
Хөөний хар гайнууд юмаа. Өлбөрч үхчих гээд байсан юм байх даа.
1 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Дээхнэ үеийн хөгшчүүл тарваганы мах идэх нь бүү хэл энэ тухай сонсох ч дургүй байсан….бүр дээр үед чаа гэх малгүй,туу гэх нохойгүй үээгүй ядуус л тарвага зурам эргүүлж амь зуудаг байсан юм гэнэ лээ….тарвагачин зурамчин гэдэг үг хамгийн том доромжлол одоогийнхоор бол газар дор ортол нь хэмх доош нь хийсэн үг байсан гэдэг шүү…одоо энэ хулгана зурам идэж донгиорхоо болимоор байна аа
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.3] 2023/8/9
Хотын хүн тарваганы мах идэж үзээгүй болохоор муу хэлдэг юм.Тарваганы мах идэж үзээгүй онгон хүмүүст хэлэхэд тарваганы ялбаг гэдэг хоолыг амсаж үзээрэй. Маш их амттай .Даанч одоо болохгүй болчихлоо харамсалтай.
0 | 6 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Чи бодвол хөдөөний залхуу хойрго нэг муу тарвагчин зурамчны үр удам биз….Манай өвөө эмээ нар бүгд жирийн л нэш хөдөөний малчин хүмүүс байсан….Аавын маань аав бол сургууль соёл гээд шалиагүй ч гэсэн бие дааж өөрийгөө их сайхан боловсруулсан хуучин монгол бичгээр бүх бичиг хэргээ хөтөлдөг их нямбай хүн байсан л даа….тарваганы тухай ярих ч үгүй….сонсох ч үгүй.Ер нь миний л мэдэхийн манай тосон Заамарынхан тарвагны маханд үхэн дурлаж амаа олохгүй идэж байгаагүй…одоо л яасым байгаам
2 | 0 Хариулах
Гажид [66.181.161.137] 2023/8/9
Манай эмээ өвөө хоёр тарваганы мах иддэггүй байсан. Ерөн их дургүй байдаг байлаа. Хүүхдүүд нь гэж социализмын өлөнчүүд бол нугасгүй иддэг байсан .
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/8/9
Хэнтийнхэн гэж оркууд байнаа. Еөк, ЕС нь хүртэл орк.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2023/8/9
өлөн орк
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.119] 2023/8/9
Мал аж ахуйн орон байж хулганы мах идмээргүй л байгаам даа. Аягүй өлөн юм аа.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.22.37] 2023/8/9
Таван хошуу малгүй улс Тарвага тахиа нохой гахай иддэг юм шүүТарвага гэж том хулганы мах идэхээ больё Тарвагыг тахал гэж харж бай Мэдлэг муутай хэнэггүй ховдог Идэхэд ач холбогдол өгдөг өөр хүсэх сонирхох юм багатай хүмүүс л тарвага гэж эргүүтэж улс орноо сөнөөхөө мэдэхгүй яваа юм Хэрэв тахал нэгэнт алдагдвал улсаараа тивээрээ сүйрнэ гэдгийг мулгуу юм уншдаггүй хүмүүс т яаж ойлгуулах вэ
6 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/8/9
монгол ахан дүүс минээ өөрийн биедээ жаахан хайртай байл даа, тарваганы мах идэхгүйгээр амьдарч болно шүү дээ
3 | 0 Хариулах
JuicySlut [103.212.116.137] 2023/8/9
Дэлхий дээр төрөл бүрийн хоол байхад очиж2 том харх иддэг хүмүүсийг яах вэ? Том харх идэх дуртай хотын хүн мэдэхгүй л юм байна. Харахаас сэжиг хүрдэг. Багадаа нэг идэж байсан юм байна миний амьдралдаа хийсэн хамгийн том хоолны алдаа.
9 | 1 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/8/9
Tarvaga idej baigaa khumuus ter khyatadiin sarisan bagvaakahi idej baigaagaas uurtsgui. Nukhnii amitan, aguin amitan bainga virus teej baidag gedgiig khunshuu yum bol oilgokh bailgui gesen oilgodoggui yum bna !!!
7 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/8/9
Мэрэгч амьтны мах иддэг заваан новшнууд байх юм аа. Наадах чинь том хулгана ш дээ.
8 | 1 Хариулах
nice [183.177.97.82] 2023/8/9
худлаа аашаад байхын тарваганы мах хархаараа бүгдээрээ шүлсээ гойжуулдаг юм байж сүртэйшдээ. агнахдаа сайн анзаарч хошгорч байгаа тарвагыг л агнаж хэрэглэх хэрэгтэйш дээ.
2 | 11 Хариулах
Зочин [103.161.242.254] 2023/8/9
хархны мах иддэг хүн одоо ч байсаар байгаа юм уу
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.23] 2023/8/9
Хятадууд шиг цадахаа мэдэхгүй, идэш ууш нь дийлдэхгүй сонин үндэстэн боллоо, гэхдээ Хятадууд шиг ажилсаг, сэргэг бол яая гэхсэн. Хар залуугаара өөхөлсөн, амьсгаадсан, залхуу дээрээ яравгар, баярхуу, сагсуу хаашаа ч болчихсын.
20 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2023/8/9
монгол газар монгол хүний буян их юмсан, очиж очиж оготнын мах нэг нь зарж нөгөө хэсэг нь авч идэж монголын хүн амын талыг эрсдэлд оруулж байдаг мөн их бузар аа
8 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2023/8/9
mongoloor duuren heden myangat say mal, malchid bga mortloo ene ng ymnaasa ogt salkuin. boliochee
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2023/8/9
Турж үхмэрүүд үхэж далд ороосой. Хархны маханд юунд нь тэгж дурладаг байна.
7 | 0 Хариулах
Энхболд.х [172.59.152.25] 2023/8/9
Энэ тарвагаар чинь харин хөөе зэвсэг хийгээд гадны хүмүүсийг айлгая байз...Хэ.хэ. Тэгвэл их харгис хүн гэнэ байх даа.гадныханд дээрэлхүүлэхгүй байх юмандаа уул шугамандаа.Одоо үед даанч тийм боломж байхгүй өөрсдөө хядуулна.Хэ.хэ.
1 | 7 Хариулах
Зочин [202.126.90.146] 2023/8/9
Өлөн бай.Том хулганы мах идэхгүй бол үхлээ юу.Амралт зугаалгаар, хөдөөгүүр нохой гахай шиг идэхээ болих хэрэгтэй.Хоолонд хэт ач холбогдол өгдөг сонин, өчүүхэн үндэстэн боллоо.
12 | 1 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Дээр үед….Муу хүн ИДЭСНЭЭ….Сайн хүн ЯВСНАА гэдэг үг байсан…одоо бол идсэн ууснаараа л гайхуулдаг болоо юу даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.135] 2023/8/9
Tarvaga idehee bolitsgoo ulun ulnuudaa
8 | 0 Хариулах
Зочин [66.181.188.160] 2023/8/9
Муусайн хөдөөнийхөн. Том хулгана идээд шассссс. Авсан тахлаа хотод импортлоо шасссс. Хотыг сумын төвжүүлээд шассс
10 | 0 Хариулах
Зочин [37.48.108.11] 2023/8/9
Энэ Хэнтийн оркууд бүтэхгүй ээ. Сонгосон хүмүүсийг нь хараарай. Бөх, Данх, Хулхи 3 боловсролгүй толгой сонгож бсн.
11 | 5 Хариулах