ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батнайрамдал: БЗС-гийн зээлээр гадаадад магистр, докторт суралцсан 867 хүний эргэн төлөлтийг сайдын тушаалаар тэглэсэн нь хууль бус

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын зээлийн сангийн хулгайн асуудлаар Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Түүний мэдээллийг хүргэж байна.

О.Батнайрамдал "Миний хувьд 2013 онд Харвардын их сургуульд орчхоод Боловсролын зээлийн сангийн ярилцлагад унаж байсан. Уг сан бүгдэд хүртээмжтэй бус, хар хайрцаг санагдсан.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил тод болгосон. Олон нийтэд ил тод мэдээллийн 300 орчим эх сурвалж байдаг юм байна. Эдгээрт анализ хийж үзэхэд уг сан потенциалтай залуусыг гадаадад сургах хөрөнгө оруулалт хийх ёстой байтал сүүлийн 30 жилд юу болоод өнгөрсөн бэ гэдэг хар хайрцгийг дэлгэж байна.  Боловсролын зээлийн сангийн хулгай гэж нэрлээд байгаагийн учрыг тайлбарлая.

Боловсролын зээлийн сан анх 1993 онд сургалтын зээлийн сан нэртэйгээр байгуулагдсан байна. Ингэхдээ санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зээл олгоно гэсэн байгаа юм. Яг 30 жилийн дараа санхүүгийн дэмжлэг зайлшгүй хүүхдүүддээ очсон уу гэдэг нь асуудал дагуулсан хэвээр байна.

Тус сан 1997 оноос гадаадад суралцах зээл олгожээ. 2008 онд бакалавр, магистр, докторын зээл олгох журам гарчээ. Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна.

2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д Боловсролын зээлийн сангаар гадаадад сурахад авсан зээлийг төсвийн мөнгөөр эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг зөвхөн УИХ батална хэмээн заасан байдаг. Энэ дагуу УИХ журам гаргах ёстой ч одоо хүртэл гараагүй. Зээлээс чөлөөлөгдөнө гэсэн агуулга нь хуулиа зөрчсөн. 

Боловсролын зээлийн сан олон залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь зөв. Гэхдээ гадаадад сурах оюутнуудад өгсөн зээл буруу замаар будаа тээсэн. 

Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг тус сангаар дамжуулж улсын төсвөөс олгосон байна. Эдгээрээс 421 нь бакалаврын түвшний оюутан бөгөөд 167 тэрбум төгрөг, магистр, докторт 1,947 оюутныг суралцахад тус сангаас 196 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ зээлийг зөв олгосон бол мөнгөөр үнэлшгүй хөрөнгө оруулалт юм.

Бакалаврын түвшний 421 оюутны 167 тэрбум төгрөг 100% төлөгдөөгүй бол магистр, докторын 196 тэрбум төгрөгийн зээлийн 99% нь төлөгдөөгүй байна. 

БЗС-гийн 196 тэрбум төгрөгөөр гадаадад магистр, докторт суралцсан 1,947 оюутны 41% буюу 867 нь сайдын тушаалаар зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдсөн байгаа юм. БЗС-гаас авсан зээлээс чөлөөлөх журмыг УИХ батална гэж хуульд заасан ч сайдын тушаалаар чөлөөлөлтүүд хийгдсэн нь хууль бус. УИХ журмаа батлахгүй байгаа нь хардлага төрүүлж байна.

2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын тушаалаар БЗС-гаас зээл авсан хүмүүс чөлөөлөгдсөн байдаг юм байна. 2012-2016 онд хамгийн их буюу 435 хүүхдийн магистр, докторын зээлийг тэглэжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол 40.6 тэрбум төгрөгийн зээл тэглэгдсэн байна. 

867 хүнийг БЗС-гийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлсөн үндэслэлийг авч үзвэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 19 дүгээр хуралдааны тэмдэглэлийн дагуу байх юм. Засгийн газрын хуралдааны уг тэмдэглэлд БЗС-гийн зээлээр гадаадад төгссөн суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, барьцаа, эд хөрөнгө, тэдний холбогдох арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэ гэснийг үндэслэн эдгээр хүмүүсийг БЗС-гийн зээлээс чөлөөлсөн нь хууль эрхзүйн үндэслэл биш гэж харж байна.

БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн ойролцоогоор 90%-ийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байгаа юм" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
96 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.129] 2024/4/17
Ene batnairamdal uuruu ene sangaas buun mungu avchixaad tuluugui baisan biz dee. Iim yum xiisneer avsan zeelee xaaj baigaa yum baixdaa. Odoo ene San turiin tsagdaa suvilagch nart English onoo baixgui, baga baisan ch mungu ugch gadaad yavuulna gee biz dee. Manai tomchuul xyyxdyydiinxee yavsan zamiig turiin ajillagsdad zaaj ugch baigaa ni ene yum baixdaa.
0 | 0 Хариулах
судлаач [202.131.251.130] 2023/5/22
Нүүрсний хулгай гэх нэг гайнаас салж чадаагүй ядаж байхад боловсролын зээлийн сан гэдэг дахин нэг гай гараад ирдэг. Энэ Ардын намд их муу булай булхай дүүрэн бна даа.Тэр дарга сайд, гишүүдийн хүүхэд ах дүү нар ч тансаглаж өгчээ.Ардчилсан намын Баярцогт, Гантөмөр нарын хулгай Ардын намын сайд гишүүдийн луйвартай ана мана үзэж бна даа. Эрийн хуйх гэж энэ дээ.Шинэхэн дарга Ганаа маань ингээд шаварт хутгалдах гэж дээ.Хэзээ хийсэн үйлийн үр вэ? Баярцогт ч юунаас хоцрохгүй сайн хулгайч гэдгээ бас дахиад баталчихлаа.Сайд нар дотроос манай Ганаа магнайдаа тоосгүй хол тасархай түрүүлж бна лээ.Эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах гэдгийг сонгодог утгаар нь гүйцэд харуулж чадлаа.Энэ цагийн эрхэм сайд Энхамгалан зүгээр суугаагүй зөндөө юм амжуулжээ.Одоо хариуцлагаа үүрэх л үлдлээ эрхэм ерөнхий сайдаа.Шүүрдэх үү? Шүүсийг нь шахах уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.28] 2023/5/22
Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил цалинтай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яаралтай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА. Хүүгүй зээл гэдэг чинь хүүхдээ сургуульд сургах гэж байгаа энгийн иргэдэд барагтай олдохгүй. Тодорхой хугацааны дараа эргүүлж төлөх ёстой. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [49.181.17.184] 2023/5/22
Ter neg japan huuhen bichsen baisandaa "Aaw eejiinhee hahuuliin munguur surj baigaadaa yaagaad ene huuhduud ni ichdeggui yum be" geed buur 10 jiliin umnu l tegj yriad ywaad bsn. Unen baij shuu. Delbertlee bayjsan baij ardiin huuhdiin bolomjiig hulgailj kaif awdiinmu haishaa ch yumdee. Hulgaich hunii uhaaniig guitsehguin bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа: Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Иргэн Батнайрамдал зөв зүйлийг хэлсэн байна, агуулгын хувьд. Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь зарцуулах ёстой. Хүү төлөхгүй байгаа ш дээ. Эсвэл ийм сайхан эргэн төлдөггүй, хүүгүй зээл байдаг энэ хорвоо дээр байдаг бол би ч гэсэн АНУ -д 5 жил сурчихмаар л байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
БЗС -с хүүгүй зээл авсан л бол эргэн төлөх ёстой. Харин хүүгүй байж болно, эргэн төлөлтийн хугацаа урт байж болно. Энэ чинь том хөнгөлөлт шүү. Гэтэл зарим этгээдүүд нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм.
1 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2023/5/19
БЗС -с зээл хүүгүй авсан. Хүссэн сургуульдаа сурсан. Ард түмний татварын мөнгийг буцаагаад төлөх ёстой. Яахаараа 5 жил ямар нэг албан байгууллагад ажиллаад, цалингаа аваад, зээлээс чөлөөлөгддөг юм бол доо. Маш зальжин гэрээ шүү. Бидний татварын мөнгийг яагаад зүгээр аваад хармаалчихваа. Зээл авсан бол төлөх ёстой, бид хүү нэхээгүй шүү.
1 | 0 Хариулах
Зочин [223.140.225.212] 2023/5/18
Арай ч дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.244] 2023/5/18
Шударга байя. БЗС хувийн компани биш. Зээлээр сурсан төлбөрөө төл.
2 | 0 Хариулах
Өндөр настан [122.201.21.73] 2023/5/17
Батнайрамдал аа, чи Харвардаас авсан мөнгөө бас төл!!! Тэд чамд цүнх барь гэж өгөөгүй!!!!
5 | 4 Хариулах
Зочин [192.82.91.142] 2023/5/17
Бишрэлтийн Аринболд, Ундармаагийн хүүхдүүд бас энэ зээлээр сурсан даа...
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.110] 2023/5/17
Самарсайхан хүртэл энэ сангийн мөнгөөр хүүхдээ сургачхаад ичихгүй ширэн нүүрлээд юу гээд байлаа.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.110] 2023/5/17
Нээх өөрийн мундагтаа сурж байгаа юм шиг сошиалаар баян тарганаа гайхуулдаг одонцор олон шүү. Үнэн хэрэгтээ эцэг эхийнхээ бусдын боломжийг хулгайлж олсон мөнгөөр тансагласнаа гайхуулж байгаа хэрэг. Тэр мөнгө нь татвар төлөгч та бидний мөнгө гээд гээд бод. Хэрвээ та татвар төлдөггүй гэж бодож байвал уучлаарай, та авсан барааныхаа и-баримтыг уншуулж л байвал татвар төлөгч гэсэн үг.
1 | 0 Хариулах
Иргэн [31.45.6.241] 2023/5/17
Засаж залруулах ёстой асуудлын нэг мөн шүү, жижиг сажиг зүйл ерөөсөө биш.
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.163] 2023/5/16
Боловсролын зээлийн сангийн газар өгсөн зээлээ төлүүлэх талаар яагаад ажилладаггүй юм бэ? тэдний хийх ажил биш үү???
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2023/5/16
Салбарын бус хүн мэдээлэл өгөөд бгааг ойлгохгүй бноо
0 | 1 Хариулах
Зочин [107.116.79.115] 2023/5/16
Батнайрамдал том, том хулгайчдаа ярилдаа. Монгол залуус эрдэм сурахад буруу байхгүй. Тэгж санаа зовоод байгаа бол наад гадаадад төгссөн залуусаа монголдоо урьж ажиллуулаач. Үнэндээ ажил олж чадаагүй, муунууд нь монгол буцаж цүнх барьдаг биздээ? Чи Харвард төгсчихөөд Bank of America ажиллаж байсан гэлүү? Муу л бна. Ядуу орны, хөдөөний хүүхэд гэж essay бичиж харвардад орох, төгсөөд сайн ажил олох шал тусдаа асуудалууд шөө.
5 | 7 Хариулах
Ээнжи [77.24.7.205] 2023/5/16
Том том хулгайчдаа ярь жижигүүд нь яаруу гэдэг чиний наад сэжгийн сэтгэхүйгээс чинь болоод монголын нийгэм муухай дампуу байна. Хаана ч хууль бус зүйл бол хууль бус , хулгай бол хулгай. Том том хуцаж явдагаас илүү жижиг гэгдэх зүйлээ чамбай хийгээд сахилга баттай хүмүүс илүү юманд хүрдэг шиг улс орон ч гэсэн илүү хулгай , буруу үйлдлийг нийтээрээ жигшдэг болмоор байна.
5 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Хэзээ сургуульд сурах хулгай болчихсон юм бэ? Дэлхийн сайн сургуульд сурсан хүүхдэд хоёр боломж бий: тэндээ үлдэх, эх орондоо ирэх. Өөрийн зардлаар юм уу гадны тэтгэлгээр сурсан хүүхдийг хэн ч ир гэж хэлж чадахгүй тэндээ үлдэнэ. Ойрын жишээ нь Японы Засгийн газрын тэтгэлгээр инженер сурсан ихэнх хүүхэд тэндээ үлдсэн явдал. Төрийн сангийн зээлийн хөшүүрэг хийж өгснөөр эргэж Монголдоо ирдэг юм биш үү? Эргэж ирээд залуу насны ТАВАН жил гэдэг урт хугацаа. Тэр таван жилээ эх орондоо зориулсан хүний тэтгэлгийн хэдэн төгрөгийг чөлөөлөх эрхгүй юм бол Боловсролын сайд гэж байгаад яадаг юм?
5 | 4 Хариулах
Ээнжи [77.24.7.205] 2023/5/16
За яг таны хэлсэн хүртэх ёстой тэтгэлэг нь очих хүндээ очоод эргэж ирээд ажиллаад тухайн үеийнхээ хууль зүйн үндэслэлээр чөлөөлөгдөөд явсан бол ярих юм алга
1 | 0
Ээнжи [77.24.7.205] 2023/5/16
(БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн ойролцоогоор 90%-ийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байгаа юм) За энэ өгүүлбэрийг унш. Энэ тэтгэлгийг чинь ийм л хүмүүс хүртээд , үүнийгээ хууль эрх зүйн үндэслэлгүй төлүүлсэн байна гэж байна. Энэ ярих ёстой зүйл мөн үү мөн.
5 | 0
K [84.140.132.108] 2023/5/16
Батнайрамдал өөрт нь тэтгэлэг өгөөгүй гэж байна. Бизнесийн удирдлагаар сурах гэж байгаа хүнд яах гэж тэтгэлэг өгөх юм? Энэ Монгол Улсад хэрэгтэй мэргэжил юм уу? Миний ойлгосноор дэлхийн топ бизнесийн сургуулиуд бүгд тэнцсэн оюутнууддаа зээл өгчихдөг. Бизнес бол бизнес. Бизнесийн сургуульд сурсан атлаа намд элсэж цүнх барьчихаад бачимдаад байгааг ойлгохгүй байна. Цүнх барихад Харвардын Бизнесийн сургуульд магистр хийх ямар ч шаардлагагүй
5 | 4
K [84.140.132.108] 2023/5/16
Энэ Батнайрамдалын яриад байгаа мөнгө нь өнөөгийн ханшаар 100 сая орчим ам.доллар юм бн. Баруунд бол бараг нэг багахан IT компаний зах зээлийн үнэлгээ л аж. Ийм мөнгөөр 2,500 монгол залуу сурсан юм байна. 20-30 хувьд нь дарга нар, түүний дотор ихэнх нь мэдээж энэ Батнайрамдал гэж этгээдийн элсчихээд яваа намынх нь дарга нар хүүхдүүдээ явуулж. Үлдсэн нь бор зүрхээрээ сураа биз. 100 сая доллараар 2500 залууг баруунд бэлдсэн нь сайн байна
4 | 3
Зочин [202.21.108.12] 2023/5/19
БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа: Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай.
1 | 0
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь зарцуулах ёстой. Хүү төлөхгүй байгаа ш дээ. Эсвэл ийм сайхан эргэн төлдөггүй, хүүгүй зээл байдаг энэ хорвоо дээр байдаг бол би ч гэсэн АНУ -д 5 жил сурчихмаар л байна.
1 | 0
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Сургуульд сурах нь хулгай биш. БЗС-с авсан зээлээ эргэн төлөхгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл.
1 | 0
K [84.140.132.108] 2023/5/16
90%-ийг өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд авсан юм бол яг хэн хэн хүүхэддээ авч өгснийг нь Батнайрамдал зарлах байлгүй дээ. Сайн сургуульд тэнцээд, хүн шиг сурч төгсөөд, буцаж ирээд мөрөөрөө ажиллаж байгаа хэд хэдэн хүн мэдэх учраас ийм нэг поп нөхдүүд байн байн гарч ирж бүгдээрээ тийм юм шиг дайраад байгаад эгдүүцэж бн. 90% гэдэг чинь 2000 гаруй хүүхэд нь албан тушаалтны хүүхдүүд болж таарлаа. Ийм хэмжээний судалгаа хийгээд тогтоочихсон юм бол одоо хэний хүүхдийг нь зарлаатах Батнайрамдал аа. Зөвхөн нэг намынх биш бүгдий нь зарлана шүү.
4 | 4 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/17
Буруу, шударга бус үйлдлийг нийтээрээ жигших ёстой гэдэгтэй бол санал нэг байгаа шүү. Чамбай, сахилга баттай байжийж улс орон урагшилна гэдэгтэй ч санал нэг байна. Гагцхүү мөрөөрөө яваа хүмүүсийг, сурч ирээд улс орондоо ажилласан залуусыг өөрийн өчүүхэн улстөрийн зорилгодоо ашиглан нийтээр нь гүтгэж болохгүй.
2 | 1 Хариулах
Зочин [122.201.21.73] 2023/5/17
ЯГ ҮНЭН!!!!! ЦҮНХ БАРИХ БОЛ ЧАДВАР ХЭРЭГГҮЙ! ХАРИН ГАДААДАД БОЛ ЗӨВХӨН ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨНӨ!!!!
1 | 0 Хариулах
зочин [202.131.227.82] 2023/5/16
Татвар төлөгчдийн мөнгийг буцааж яаралтай төл. Бусдын боломжтйг хулгайлагчид.
2 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
За даа чамд ч бусдад хулгайлуулаад байх боломж үгүй л болов уу. Их л удаж фэйсбүүкээ нээж хэсэг хараадаг монгол биз
3 | 4 Хариулах
Зочин [202.131.228.50] 2023/5/16
жирийн иргэн хүртэл авсан зээлээ төлж барагдуулж байхад ичихгүй зээл авч сурчаад төлөхгүй тэглэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хөөрхий хэдэн хулгайчид төрд гарахаараа идэж уух нь дийлдэхгүй хүүхдүүддээ хүртэл мөнгө хулгайлж өгнө. өнөөх хэд нь хулгайн мөнгөөр сурч байгаагаа гайхуулаад эсрэгээрээ бусдын боломжийг хулгайлсандаа нүүр хийх газаргүй шившиг болж яваагаа мэдэхгүй.
7 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Зүгээр тэглэчихдэггүй, эргэж ирээд эх орондоо таваас дээш жил ажиллаж байж тэглүүлдэг юм. Анх зээл авахдаа хийсэн гэрээ нь тийм. Дэлхийн сайн сургуульд орж чадахын тулд дор хаяж нэг гадаад хэлтэй, өрсөлдөх чадвартай хүн байж таарна. Тэрийг нь гадаадад алдчихгүй улсдаа ашиглах гэсэн Монголын төрийн бодлого гэж ойлгодог. Хөгжиж байгаа улс орнуудад ийм жишиг олон бий
5 | 4 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/17
Энэ эргэж ирээд ТАВАН жил ажиллах бол залуу хүний хувьд маш урт хугацаа шүү. Австрали, Англи, Азийн хөгжлийн банк, Фулбрайтын тэтгэлгүүдийг хараарай. Дандаа эргэж ирээд ХОЁР жил эх орондоо ажиллах шаардлага тавьж байгаа. Тав болон түүнээс дээш жилээ зориулсан залуусын зээлийг үг дуугүй чөлөөл. Оксфорд, Стэнфорд төгссөн хүүхэд Монголдоо ирээд таван жил ажиллаж байна гэдэг сэтгэлтэйнх.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь зарцуулах ёстой. Хүү төлөхгүй байгаа ш дээ. Эсвэл ийм сайхан эргэн төлдөггүй, хүүгүй зээл байдаг энэ хорвоо дээр байдаг бол би ч гэсэн АНУ -д 5 жил сурчихмаар л байна.
1 | 0
Зочин [202.21.108.12] 2023/5/19
БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа: Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай.
0 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
"Бусдын боломжийг хулгайлсан" гэж тоть шиг давтаад байх юм, чиний ямар боломжийг хулгайлчихсан юм бэ тэр хүүхдүүд? Чи гадаадын ямар сургуулийн ямар хөтөлбөрт тэнцсэн юм?
6 | 5 Хариулах
К [202.21.107.36] 2023/5/16
Чи зээлээ төлөөгүй. Олон хүний зээл төлөгдөхгүй байснаас болоод зээлийн сан хоосроод дараачийн хүүхдүүдэд бүр зээл ч олдоогүй мал минь ээ. Бусдын боломжийг хулгайлсан гэдэг нь энийг л хэлж байна.
4 | 2 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/17
Дараагийн хүүхдүүдэд зээл олдоогүйэ? Жил болгон зарлаад, нэмж бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг хүртэл олгоод явж байгаашт. Чи бол 1000 тэтгэлэг байгаад ч авч чадахгүй л дээ. Тэтгэлэг авахын тулд Монголоос гадна ядаж нэг хэл мэддэг, тэр хэлээрээ гадаадын их сургуульд сурах чадвартайгаа нотолж тэнцсэн байх ёстой байдаг юи шт мал аа
3 | 2
Ээнжи [77.24.7.205] 2023/5/17
Монголоос гадна ядаж нэг хэл мэдээд тухайн орныхоо их сургуульд сурах чадвартайгаа нотоллоо гэж бодоё. Дээрээс нь жаахан хүмүүжилтэй, бусдыг хүндэтгэх сэтгэлтэй, юу юугүй өөрөө ганц хэл сураад тэтгэлэгийн стандарт хангасан бол тэрэндээ бардаад байдаггүй эрдэмтэй боломжгүй хүүхдүүдэд нь тэтгэлэг очдог бол мөн гоёо тиймээ
3 | 0
K [84.140.132.108] 2023/5/17
Ээнжи-д: Ихэнх нь бардаад байдаггүй, чадалтай хүүхдүүд тэтгэлэг авсан гэдэгт итгэлтэй байноо. Энэ нөхрийг мал гэж дуудсан тухайд бол хариуг нь л барьж байна. Бусдыг мал гэж дууддаг хүмүүст ойлгох хэлээр нь хариу барихгүй бол болдоггүй юм
3 | 1
K [84.140.132.108] 2023/5/17
Ер нь тэгээд ямар хүүхэд тэтгэлэг авсныг маш сайн мэдэж байгаа ганц хүн бол Батнайрамдал юм байна гэж ойлголоо. Тиймээс хүн бүрээр нь зарлах байлгүй дээ. 2000 хүүхдийг нэг нэгээр нь судласан болоод 90 хувь нь арын хаалганых гэж сүржигнэсэн байх
4 | 3
Өндөр настан [122.201.21.73] 2023/5/17
Батнайрамдал өөрөа гадаадаас авсан мөнгөө бас төл!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Төсвийн мөнгөөр хүн сургадаг асуудал чинь соц.нийгмийн үед л байсан. Харин 1990 оноос хойш Монгол улсад боловсролыг төлбөртэйгөөр эзэмшдэг болсон учраас бүх их дээд сургууль оюутнуудаас сургалтын төлбөр авч байгаа. Харин ард түмэн бол бидний татварын мөнгөөр боловсролын сангийн зээл үүсгээд сургуульд сурч болноо л гэж байгаа. Мөн хүүгүй өгч байгаа, эргэн төлөгдөх хугацааг нь 10, 20, эсвэл 30 жил болгож болно. Харин эргэн төлөхгүй байх нөхцөл гэдэг луйврын гэрээ байхгүйгээр эргэн төл гэж байгаа. Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа сурсан, тодорхой хугацааны дараа төл. Зарчим ийм л байна даа.
1 | 0 Хариулах
Иргэн [31.45.6.241] 2023/5/16
Энд аль нэг нам огт хамаагүй, зээлтэй зөнөгүүд зээлээ төл!
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.248] 2023/5/16
Ийм нэг үг байдгий. Арын хаалгатай нь төрийн сангийн зээлээр, Толгой сайтай нь гадаад улсын болон олон улсын тэтгэлгээр, Мөнгөтэй баян нь хувиараа төлбөрөө төлнөө гэж
5 | 2 Хариулах
Ээнжи [46.114.227.24] 2023/5/16
Ерөн тэтгэлэг хүртэнэ гэдэг нэг ёсондоо өртэй болж байнаа л гэсэн үг. Дараа нь заавал эргэж төлөх хэрэгтэй. Мэдээж зайлшгүй хүмүүст нь л тэтгэлэг очиж байх ёстой. Гэхдээ боломжтой бол аваад хэрэггүй, хэрэгтэй хүнд нь очиг. Баян , боломжтой байж л хаа юманд өлөнтөж явах юм монголчууд
3 | 0 Хариулах
Ээнжи [46.114.227.24] 2023/5/16
Баян болсон ч өлөн хэвээрээ. Өсөхийн өлөн хэзээ ч дүүрдэггүй юм байна
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.73] 2023/5/16
Buunii nohoi batnairamdal
2 | 4 Хариулах
Зочин [79.68.56.247] 2023/5/16
Том ах нарын чинь хулгайг ярьяа. Хэдэн оюутнуудаар хөөцөлдөөд яахав. Одоо ямар багш нарт тэдэн хэмжээний цалин нэмсэн байна гээд том тоо гаргаж ирэлтэй биш. Чиний хийж бүтээсэн юмыг үзье.
7 | 4 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Наадахад чинь хийж бүтээсэн юм байхгүйэ. Чадах ч үгүй. Хамт Харвардад сурсан гадаад залуус нь компани байгуулж, хүн ажиллуулж, баялаг бүтээж яваа. Энэний ганц чадах нь коммунист намд элсэж дарга болох.
8 | 4 Хариулах
Зочин [122.201.22.33] 2023/5/16
за болио нэг хэдхэн fb мэдээлэлээр сэвэгсэдээ, ийм жижиг санг ч анхаарахгүй бол ингэж иддэг байсан идсээр л байх болно ш дээ. Асуудал нь буру биш ш дээ бүгд л дарга нарын хүүхдүүдэд зориулсан сан гэдгийг харж байгаа ш дээ, Мөнгөтэй байж бид нарын татвараар хүртэл хүүхдээ сургана. Асуудалдаа эхлээд анхаарч сурья троллууд минь
3 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Троллсоод байх юм алга. Тийм дарга нарын хүүхдүүдэд зориулсан сан юм бол тэр хүүхдүүдээ төрийн мөнгөөр сургаад байгаа өөрийнхөө намын ах нартаа хэл л дээ. Чадахгүй шт. Чаддаггүй юм.
5 | 3 Хариулах
Зочин [79.68.56.247] 2023/5/16
Харвард, Америкаас санхүүжилт авсан гэсэн. Тэр чинь бас нэг улсын тэтгэлэг эсвэл зээл л байхдаа тэ.
8 | 3 Хариулах
Зочин [79.68.56.247] 2023/5/16
Монголчууд гадаадад сурахдаа гадны тэтгэлэг зээлээр сурах тун дуртай. Тэгээд тэтгэлгийг нь авсан хүн мэдээж хэлэх үггүй болно. Тиймээс элдэв Харвардын гэх мэт сургуулийн хатуу бодлогыг улсдаа хэрэнжүүлж ард түмнээ улам ядууруулдаг. Тэр тэтгэлэг, санхүүжилт нь хаанаас ургадаг гэж энэ мэтийн гөлөгнүүд боддог юм болдоо. Мэдээж тухайн улсын засгийн газар, улсаас. Авсан гуйлга хийсэн бол бодлогыг нт дагана гэсэн үг. Гантөмөр сайдын шийдвэр нь монголчуудыг гуйлгачин сэтгэлгээгээр гадаад улсын санхүүжилт, тэтгэлэг царайчлахгүйн тулд гаргасан шийдвэр гэж хардаг. Яахав хэдэн залуусыг боловсролтой л болгоо биз. Танай ман шиг ямар зүгээр хулгай хийгээд оффшоорт нууцан биш.
7 | 3 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
яааг үнэн. хэдэн залуус боловсролтой болсонд улаан хамгаалагчид боож үхэх нь шиг бн. Би гадаадын тэтгэлэг авсан гэж хөөрөгсдөд хэлэхэд: Боловсрол олж авсанд чинь юуны өмнө баяр хүргэе. Гэхдээ үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийг ялангуяа төрд орвол дотроо бодож явна биз. Энэ Боловсролын зээлийн сангаа Батнайрамдалаар хаалгуул. Тэгээд хүүхдүүдээ дэлхийгээр нэг тэтгэлэг гуйлгачлуулж, хүний царай харуулъя. "Бусдын боломжийг хулгайллаа" ч гэх шиг. Тэр бусад нь ч гсн Монгол хүн тул тэд авсан байлаа ч энэ бас л "бусдын боломжийг хулгайллаа" гээд зогсож байна гэдэгт итгэлтэй байна
6 | 4 Хариулах
зочин [202.131.227.82] 2023/5/16
зүгээр буцаагаадл төлчих тэгвэл асуудалгүй. Төлбөр нь байхадл хэнч хүссэн сургуульдаа сурчна.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Төсвийн мөнгөөр хүн сургадаг асуудал чинь соц.нийгмийн үед л байсан. Харин 1990 оноос хойш Монгол улсад боловсролыг төлбөртэйгөөр эзэмшдэг болсон учраас бүх их дээд сургууль оюутнуудаас сургалтын төлбөр авч байгаа. Харин ард түмэн бол бидний татварын мөнгөөр боловсролын сангийн зээл үүсгээд сургуульд сурч болноо л гэж байгаа. Мөн хүүгүй өгч байгаа, эргэн төлөгдөх хугацааг нь 10, 20, эсвэл 30 жил болгож болно. Харин эргэн төлөхгүй байх нөхцөл гэдэг луйврын гэрээ байхгүйгээр эргэн төл гэж байгаа. Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа сурсан, тодорхой хугацааны дараа төл. Зарчим ийм л байна даа.
0 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Цаг цагаараа байдаггүй юм, кран чинь нэг өдөр хугарч магадгүй шүү Батнайрамдал аа. Одоохондоо ч яахав, крандуулаад сайхан байгаа биз. Хугарах үед нь дарагдаж үхэв дээ
9 | 5 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
1920, 1930-аад оны үед Дорно дахины коммунистуудыг бэлтгэх сургууль төгссөн энэ Батнайрамдал шиг хэдэн хөөрүү залуусыг Оросууд гаргаж ирж тухайн үеийн Монголын аль сор болсон боловсролтой, бие даасан үзэл бодолтой, өөрсдийг нь сөрж магадгүй хүмүүсийг элдэв шалтаг заан буудаж алсан байдаг. Франц, Германд сурсан залуусын ихэнх нь буудуулсан, хорлогдсон. Энэ Батнайрамдал болон түүний нөхдийн аяглаж байгааг харахаар тэр үе санаанд орох юм.
8 | 4 Хариулах
Зочин [103.212.117.248] 2023/5/16
Дэлхийн хөгжлөөс суралцах юм байлгүй л яахав. Гэхдээ гадаадыг хэт шүтэж тархи нь угаагдах осолтой. Төвд улсыг хятадад барьж өгч улсаасаа урвасан гол түшмэл нь Оксфордод төгсөж ирсэн залуу байсан, хариуд нь насаараа өндөр албан тушаал хятадуудаас авч ирсэн түүхтэй, барууны сүрхий боловсролтой залуу ирлээ гээд л төрд том албан тушаал өгтөл урвагч баагий байсан. Манайхаар бол Сайханбилэг, Баярцогттонгууд юм даа
1 | 1 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Харвардаас Монголд буцаж ирээд Коммунист болчдог нэг жишиг тогтчихжээ. Ярьж байгаа, сэтгэж байгаа нь үнэн өлөн. Бас яриандаа нэг муухан хорсол хавчуулчихжээ. Сонгуульд бэлдэж намын ах нарынхаа заавраар АН-ын дарга руу чиглэсэн улс төр хийхчээ аядаж байгаа ухаантай юм биз дээ. Иймхэн юм хийх байсан юм бол Харвардад хүртэл магистрт сурч хамаг цаг, хэдэн төгрөгөө зараад яахав дээ. Энэ хавьдаа байж байгаад л улаан хамгаалагчаа хийнэ биз.
14 | 5 Хариулах
Зочин [202.9.46.25] 2023/5/16
Дэд сайдаасаа хусуулчихаад дахиад нэг албан тушаал авах санаатай ажиллагаа юу?
9 | 4 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Энэ тухайн үедээ Боловсролын зээлийн сан биш Сургалтын төрийн сан гэдэг нэртэй, гадаадад сурах монгол мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгтой ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр байсан. Зээлийн сан гэдэг нэргүй, Сургалтын төрийн сан гэдэг байсан шүү. Одоо нэг их нэрээ өөрчилж зээл гэдэг үг оруулчихаад харанхуй массаа турхираад байх хэрэггүй. Банкны зээл шиг шалгуураар явдаггүй, сургуульд тэнцсэн урилгыг нь үндэслэж тэтгэлгээ олгоод эх орондоо ирж таван жил ажиллах гэрээтэй. Гэтэл энэ асуудлыг Батнайрамдал мэтийн жоомнууд хүртэл улстөржүүлж эхлэв. Энэ тэтгэлгийг авсан залуусын ихэнх нь Монголдоо ирээд ажиллаж амьдраад явж байгаа. Үлдсэн цөөн хэдээс болж нийтэд нь харлуулж улс төр хийх хуншгүй зан Харвардад хүртэл хүний бөгс долоож явдаг Батнайрамдал мэтийн өлөн гаруудаас л гарна. Улстөржих сэдвээ олж дээ чаавас
13 | 10 Хариулах
зочин [202.21.107.36] 2023/5/16
Өөрөө арын хаалганы луйварчдын нэг биш л бол энэ хүний дэвшүүлсэн асуудалд юундаа эгдүүцэж олон юм бичнэ вэ. Үнэн зөв л асуудал зоригтой ярьж байна, луйварчин гуай. Үнэн шударга байна. Чи ийм асуудал нийгэмд дэвшүүлж ч чадахгүй гөлөг байна даа
7 | 2 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Чи тэгээд дэвшүүлээд яв л даа Батнайрамдал аа. Өөрөө коммент бичиж суухаас ичдэггүй юм уу ха ха. Хулгайчид энэ зээлийг авсан бол эрх баригчид өөрсдөө л хүүхдүүддээ авч өгөө биз. Аль намын хэний хүүхэд авсан бн тооцоод гаргачих амархан байлгүй
6 | 3 Хариулах
Зочин [202.179.13.130] 2023/5/16
Төрийн сангийн зээл л гэдэг байсан ш дээ. Одоо төлөх цаг нь болсон
6 | 4 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Иргэн Батнайрамдал зөв зүйлийг хэлсэн байна, агуулгын хувьд. Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.92] 2023/5/16
Хууль бус юм бол тэгээд шүүхэд өгч шийдүүлээчдээ
3 | 0 Хариулах
зочин [43.228.130.66] 2023/5/16
үнэн зүйл алга даа МОНГОЛД
3 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2023/5/16
ue ueiin 76 ulsiig suiruulj baina, ted hugjliig hoish changaasaar.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.22] 2023/5/16
МАНайханы хүүхдүүд шүү
5 | 3 Хариулах
Зочин [123.209.225.166] 2023/5/16
uul uurhain asuudlaa yrimaar yumdaa. Uur hiih yum oldodgui hunuu
3 | 3 Хариулах
K [5.252.160.9] 2023/5/16
Батнайрамдал одоо л нэг лидершиф үзүүлж эхэлж байна. Эхлүүлсэн ажилд нь амжилт хүсье. Боловсролын зээлийн сангийн хулгайчидтай нэгийгээ үзэж энэ их мөнгийг буцаан төлүүлж жинхэнэ стэйтсмэн болоосой гэж хүсье. Боловсролын зээлийн сан бол ёсзүйгүй, ёс суртахуунгүй, өлөн, мэдрэл муутай. Дандаа боломжтой айлын хүүхдүүд хамрагдахаас гадна, нэг айлын бүх хүүхдүүд, аав ээж нь хүүхдүүдтэйгээ, журамд огт заагаагүй мэргэжлээр, шилдэг биш хогын сургуульд ичих ч үгүй сурсан байгаамдаа. Ялангуяа нэг айлын 4 хүүхэд 4үүлээ, 3 хүүхэд 3уулаа, 2 хүүхэд 2уулаа, дээр нь нэмэгдээд бэрүүд нь, хүргэдүүд нь явсан байгааг уншаад яг шээх гэж байсан. Тийм их мөнгөтэй, боломжтой байж бусдаас хулгайлж, бусдад очих боломж бүрийг амдаж хулгайлсан хүмүүсийг бодохоор л бүр гомдмоор.
15 | 6 Хариулах
n [202.131.232.74] 2023/5/16
Подкастаа хэрэгжүүл, битгий попор.
8 | 5 Хариулах
Зочин [27.123.214.2] 2023/5/16
энэ муу яаж МАН руугаа дайрж чадах вэ дээ. Хөндсөн асуудал зөв, түмэн зөв. Даанч тэгээд л нөгөө ах нар шигээ АН руу дайрчиж, бсда. Хичнээн жил 2012-2016 оныг ярих юм бэ. Нөхрийн мэдээлэлд дурдсанаар 867 хүний зээл чөлөөлөгдсөн бна, үүний 435 нь АН засаг барьж бх үед, үлдсэн 432 нь МАН -ын үед юм бна. Адилхан хулгайч нар шд ээ, шударга ш** л даа...
4 | 3 Хариулах
Зочин [122.201.22.33] 2023/5/16
Зээлээ төлөх нь миний эрх нтр гэцэн үнэн амар гарууд... би бараг өөрөө яаж ийгээд төлсөн нь бараг дээрийн байна гэж боддог болсон
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.100] 2023/5/16
Teglesen naraar tuluulj mongoliin yadarsan ard tumnii hurungiig zalgidag deeremddeg asuudliig shiideh ni zuw bh
2 | 1 Хариулах
Зочин [192.82.92.249] 2023/5/16
Үнэтэй ресторан пабд сууж хоорондоо англиар ярьж бусдыг шүүмжилж инээлдэж байгаа нэг л лаг их зан гаргасан авилгач хулгайч нарын хүүхдүүд ард түмний төлсөн татварын мөнгийг эцэг эхээрээ дамжуулж хамтдаа хулгайлсан өлөн лагаа нар гэдгээ мэддэг болов уу? Иймэрхүү гуйлгачин царайлсан гаруудыг хаа таарсан газраа дарж, эцэг эх гэр бүлээрээ арчаагүй хулгайч гуйлгачин гэдгийг нь мэдрүүлж явах хэрэгтэй байдаг юм шүү. Хурцын гэр бүлээс эхэлнэ.
9 | 1 Хариулах
K [5.252.160.9] 2023/5/16
Боловсролын зээлийн сангаар сурсан этгээдүүдтэй харьцах ч хэрэггүй. Би бол эдгээр луйварчдаас харилцаа холбоогоо шууд тасалж, утасыг нь блоколж, найз нөхдийн болоод ажил хэргийн бүх харилцаагаа тасалсан. Бусдыг ч гэсэн тэгээсэй гэж хүсч байна. Хүн аав ээж нь эрх мэдэлтэй, мөнгөтэй, чадалтай байгаад дулдуйдаж ядуу эх орноосоо хулгайлж, ядарсан бусдын боломжийг булааж авч хэрхэвч болохгүй. Хүн шудрага, хоншоортой амьдрах ёстой. Гичий эцэг, гичий эх, гичий залуучууд, гичий гичийлзгэнүүд л хулгайлж, хумсалж, худлаа дүр эсгэж амьдардаг.
7 | 1 Хариулах
Зочин [103.254.123.22] 2023/5/16
2012-2016 онд боловсролын сайд хэн байсан бэ?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.37] 2023/5/16
Бусад сайд нарыг дурсахгүй шууд Гантөмөрийн үед гэж байгаа нь нөгөө л өрсөлдөгчөө намнах гэсэн МАН технологи санагдчихлаа.зээл бол заавал эргэн төлөгдөх ёстой шүү.нөгөө талаар боловсролын байгууллагаас зээл олгодог нь зөв үү банк санхүү үнэт цаасны байгууллагууд л зээл олгодог баймаар юм
8 | 4 Хариулах
Zochin [202.126.90.133] 2023/5/16
Ene Batnairamdal ugaasaa butehguishdee neeh hudlaa gar. PR chin gar.
3 | 2 Хариулах
Зочин [211.239.190.122] 2023/5/16
Би 2013 онд тухайн үед 78д байсан Сөүлийн их сургуулийн магистерт тэнцээд очиход нэг ярвайсан авгай тоож ч харахгүй аав бид 2т тийм юм байхгүй гээд гар гар гэж байсан, одоо бодоход аваагүй нь ч сайн болж. Та нарын улсын мөхөл 76даа биш зүгээр ч Энх Амгалан хааны хэлсэн халх хүний сэтгэл хэмжээлшгүй шуналтай юугаар ч үл дүүргэж үл дийлнэ гэсэн яг л тэр юм байналээ 😅
18 | 0 Хариулах
Зочин [103.212.117.248] 2023/5/16
Зээл авч чадаагүйн төлөө юун ч халх малх хаа элэнцийн манжийн энх-амгалан нтэрэв
2 | 3 Хариулах
Зочин [64.119.18.114] 2023/5/16
Нөгөө л нохойд барьдаг мод шиг Халх руугаа л ноцож! Манж ЭнхАмгалан тэгж хэлсэн бол Халхын ноёдын зөв ! Новшыг бас л нойргүй хонуулж чадсан бна ш дээ ! Улсыг нь хүчээр булааж эзлэчихээд чи энэ ардуудаа зохицуул удирд гэвэл за гээд зарц шиг үнэ хөлсгүй ажиллах уу??? Харин ч өндөр цалин хөлс нэхэх нь зөв! Өөрсдөө Зэрэг Зиндаа Отго Жинс гаргаж ирсэн тэрийг нь ч Монгол ноёд сайн ашигласан 1 хошуу Монгол эзэнтэй байх уу 10 хошуу байх уу гэдэг алсын хараатай бодлого энийг эдийн шуналтай хольж болохгүй , магадгүй манжид тийм сэтгэгдэл төрүүлэх зориудын тактик ч байж болно тэгж Монгол үндэстэн нэгдсэнээр сөрөн тэмцэх эрх чөлөөгөө байлдан олох боломж гарна гэж тухайн үеийн ноёд тооцдог бсан. Ер нь тэгээд аль ч үндэстэн ястанд сайн муу бүх л хүмүүс бдаг танайд ч мөн адил зөндөө бгаа!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.184.62] 2023/5/16
bajan ailin huuhed ohid zalauusig bandi narig barij zodoson etged hajinu shagnaltai dolor ognoo.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.62] 2023/5/16
shorongin ataman bimba tolgoitin bimbajab bimba olon ailin bajan ailin huuhedud barij zoodl durgui hurgelee.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.168] 2023/5/16
Энэ нэг юм нэгдүгээрт өөрөө авч чадаагүйдээ, хоёрдугаарт бас ардчилсан нам руу хар пиар хийчижэээ. Би арын хаалга байгаагүй байсан ч арын хаалгаа ашиглахгүй гээд эртээр ярьж байнлээ. Үнэндээ чи одоо арын хаалгаа ашиглаж дэд сайд майд хийсэнээ ер нь мэдэж байгаа юу хаха. Худлаа шударга царайлаад үнэндээ амьдрал дээр ялгаагүй гаршдээ.
14 | 12 Хариулах
Зочин [122.201.22.33] 2023/5/16
unlock podcast олон жил хийсэн, монгол залуучуудыг соён гэгээрүүлэхэд их тус нэмэр болсон подкаст байдаг, тэрийг хөтөлдөг учир би бол нийгмийн бүтэхгүй зүйлийн төлөө дугарч байгаад нь баяртай байнаа. Харинч уул уурхайн луйврыг ил гаргаж ирж, биржээр зардаг болгосон гэж харж байгаа.
8 | 3 Хариулах
Зочин [202.70.37.177] 2023/5/16
Подкастаа хийсэн дээр юм шиг байна. Тэгэхгүй бол гомдол тээсэн гоншигноод байгаа юм шиг сонсогдоод байна.
3 | 5 Хариулах
зочин [202.21.107.36] 2023/5/16
Өөрөө арын хаалганы луйварчдын нэг биш л бол энэ хүний дэвшүүлсэн асуудалд юундаа эгдүүцэж олон юм бичнэ вэ. Үнэн зөв л асуудал зоригтой ярьж байна, луйварчин гуай. Үнэн шударга байна. Чи ийм асуудал нийгэмд дэвшүүлж ч чадахгүй гөлөг байна даа
6 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.119.168] 2023/5/16
Энэ шиг арын хаалгатай байсан бол том системийн юмыг шинэчлэх асуудлыг ярина бусдаар энэ шиг АНруу нэг тал руу хэт гуйваж өөртөө ашигтай юм хөндөхгүй ээ хэхэ.
1 | 0 Хариулах
K [84.140.132.108] 2023/5/16
Харвардад хүртэл хүний бөгс долоож явсан амьтан юм байгаан хөөрхий. Цаг цагаараа байхгүй, кран чинь нэг өдөр хугарна даа Батнайрамдал аа. Тэр үед дарагдаж үхэв дээ, бусад нь ч яахав
2 | 2 Хариулах