Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"X Богдыг тодруулсан эсэх талаарх нэгдсэн мэдээллийг Гандантэгчэнлин хийд удахгүй өгнө"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдвар өчигдөр Энэтхэг улсад боллоо.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам айлдварынхаа үеэр X Богд энэхүү хуралд сууж байгааг онцолсон гэх мэдээлэл гараад буй.

Иймд Х Богдыг тодруулсан эсэх талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад "Одоохондоо цаг нь арай болоогүй байна. Манайхаас нэгдсэн мэдээлэл удахгүй өгнө. Ирэх Даваа гарагаас мэдээлэл нь тавигдана" хэмээх хариултыг өгөв. 

Энэтхэг улсад зохион байгуулагдаж буй "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлыг "Гандан телевиз" шууд дамжуулж, сүсэгтэн олонд орчуулан хүргэж байгаа билээ. 

Хурлын шууд дамжуулалтын үеэр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам "Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна. Ойлгож байна уу. Халх Жавзандамба бол Нагбува ёсны Дэмчог бясалгалыг төрөл тутамдаа хийж байсан. Түүнтэй машид холбоотой лам юм" хэмээн айлджээ.

зураг
 
Gandan Television шууд дамжуулалтаас авав