Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Манай өмнүүр Дундад Азийн орнуудыг оруулсан нь Украины асуудалд дундын байр суурь илэрхийлсэнтэй холбоотой байх

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухарсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өнгөрсөн оны 12 дугаар сард "Transparency international"-ийн хуралд очсон боловч харамсалтай нь нэг хоночхоод буцаад ирсэн. "Transparency international"-тэй сүүлийн жилүүдэд нягт уялдаж ажиллаж байна.

Авлигын индексийг яагаад ухраав гэдэг асуудал яригдсан. Бидэнд улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хоёр гэрийн даалгавар өгсөн. Олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр шүгэл үлээгчийн өргөн барьсан байгаа. Төрийн өмчит компанийн тухай хуулийг  өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх эсэхээ шийдсэн. Хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Гэрийн эдгээр даалгавруудаа хийгээд ирэх жил дүгнэгдэхэд бидний авлигын индекс арай өөр байх болов уу гэж бодож байна.

Гэхдээ "Transparency international" субъектив дүгнэлтийг хийж байна гэж болгоомжилдог. Манай улс "Rule of law" индексээр 60-64 дүгээр байрыг эзэлдэг.

Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэрэглэгддэг хамгийн чухал буюу хууль засаглахуй индексээр Монгол Улс дээгүүрт ордог хэлж болно. Гэтэл манай өмнүүр "Rule of law" индексээр эхний 140 дүгээр байрт багтдаггүй Дундад Азийн орнуудыг оруулсан байгаа нь Украины асуудалд манай улс дундын байр суурийг илэрхийлсэн нь нөлөөлсөн юм болов уу гэсэн бодол төрсөн" хэмээн ярилаа.

 

Мэдээллийг livetv.mn-ий шууд дамжуулалтаас бэлтгэв.