Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тамир: ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг танктай хөшөөний баруун хойд талд шилжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2023 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээвэрт ямар өөрчлөлт орох талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Зайсан тойрууг тойруулснаар нийтийн тээврийн автобус явах чиглэлийн зам 600 метрээр урт болж байна. ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг хойшоо Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажил хийгдэнэ. Хоёр автобусны буудал хоорондын зай 350 метр байгаа учраас явган зорчигч автобус хүлээж буй иргэд уг зайд түүртэхгүй явах боломжтой. 

Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:

  1. Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан 
  2. Ган хийц-Ханын материал-Зайсан,
  3. Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,
  4. Зайсан-Офицеруудын ордон
  5. Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол
  6. Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд бий" гэлээ.