Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Blindcare апп “Монгол Улсын шилдэг мэдээлэл технологийн төсөл”-өөр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын хэмжээнд нэвтрүүлсэн мэдээлэл технологийн шийдэл бүхий АПП, СИСТЕМ, ПЛАТФОРМ, ҮЙЛЧИЛГЭЭ дундаас цор ганц шилдгийн шилдэг төслийг шалгаруулах “The Best IT Project in Mongolia 2022” шагналын эзнийг CIO Club, МOSА, Dreamers, Woman in Tech, Startup Mongolia, ITPark, Монголын Финтекийн холбоо, START Venture Builder, Dig IT, Startup Marketing Space байгууллагууд хамтран шалгарууллаа.

Энэхүү шалгаруулалт нь анх удаа зохиогдсон бөгөөд 40 гаруй мэдээлэл технологийн шилдэг төсөл шалгаруулалтад оролцсон юм.

зураг
 

Шүүгчдийн саналаар шилдэг 5 төслөөр Tapatrip, Qpay, OTC market, Blindcare, Eclinic төслүүд шалгарсан бөгөөд 2022 оны ШИЛДЭГ ТӨСӨЛ-өөр Blindcare апп шалгарлаа.

зураг
 

Blindcare аппликейшн нь нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалцах боломжтой сошиал платформ бөгөөд сэтгэл зүйн асуудалд орсон мянга мянган хүмүүст үнэгүй зөвлөгөө тусламжийг хүргэж байна.

Мөн нэр мэдээллээ нууцлаад асуудлаа хуваалцах орон зайг бий болгосон нь ялгаварлан гадуурхалт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгож байгаа юм.

Түүнчлэн олон төрлийн сэтгэл зүйн сорил, тестүүд бөглөх, мэргэжлийн сэтгэл судлаачдаас текст болон онлайн зөвлөгөө авах, цаашлаад өөртэйгөө ижил асуудалд орсон нэгэндээ тусалж, дэмжих боломжтой.

Өнөөдрийн байдлаар Blindcare апп органикаар 50000 гаруй хэрэглэгчтэй болж, 30000 гаруй хэрэглэгч сэтгэл судлаачаас тусламж аваад байна.

Мөн энэ онд Blindcare апп НҮБ-ын “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ” байгууллага, Unread awards-с “ШИЛДЭГ АПП” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртээд байгаа билээ.

зураг
 

Аппликэйшн татах: onelink.to/h52xyg

Вэбсайт: www.blindcare.mn

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.