Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон танк устгах зориулалттай шинэ зэвсэгтэй болоход $353 саяыг зарцуулсан байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин танк устгах зориулалттай газрын мина авах захиалгад $353 саяыг зарцуулах болсон тухай эх сурвалжууд саяхан мэдээлжээ.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн уламжлалт минанууд нь газарт булагддаг, таваг хэлбэртэй байдаг. Энэ нь өөрийн хүн, дайсан хоёрыг ялгах чадваргүй тул маш аюултайд тооцогддог юм. Харин танкийг чимээгээр нь таньдаг XM204 нэртэй энэхүү шинэ зэвсэг нь томхон цүнх шиг хэлбэр, хэмжээтэй, дотроо дөрвөн бөмбөг агуулсан юм байна.

Саяхан Пентагон XM204 зэвсгийг зохион бүтээсэн Textron компанийг шалгаруулж, $353 саяын захиалга өгчээ.

зураг
 

Уламжлалт мина нь олон арван жилийн дараа ч энгийн ард иргэдэд аюул учруулсаар байдаг.

2022 оны зургаадугаар сард Байдены засаг захиргаа уламжлалт газрын минийг Солонгосын хойгоос өөр дэлхийн аль ч бүс нутагт хэрэглэхгүй байх амлалт авч, олон улсын гэрээнд нэгдсэн юм.

XM204 зэвсгийн онцлог нь дуу чимээгээр дайсны танкийн байрлалыг тодорхойлоод тодорхой зайд ирэхэд нь хуяг нэвтлэх чадвартай бөмбөгнүүдийг харвадаг юм.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр танкийн чимээг мэдрэнгүүтээ байрлал тодорхойлох систем нь ажиллаж эхэлдэг гэнэ. Ингээд байг боломжтой зайд ойртсоны дараа бөмбөгөө харвадаг юм байна.

36 кг жинтэй XM204 нь 50 метрийн зай дотор бөмбөг харвах чадвартай. Ерөнхий удирдлага нь нийт 12 минажуулсан талбайг 5 км-ийн зайнаас удирдах боломжтойг бас мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider