ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл аймгийн иргэдийн 300 орчим тэрбум төгрөгийг залилж авсан этгээдүүд тансаг байшинд амьдарч, үнэтэй машин унаж байгаа нь зүйд нийцэхгүй"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бэлтэс мөрөн ХХК-д 300 орчим тэрбум төгрөг алдсан хохирогчдын төлөөлөл Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АТГ-т шаардлага өгч, УИХ-ын даргад хүсэлт хүргүүлнэ гэдгийг хэлэв. 

Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Энэ хэрэгт шат шатны байгууллага, АТГ-ынхан дорвитой хяналт шалгалт хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймагт хэрэг шалгаж байгаа гэх мөртлөө дүр эсгэсэн арга хэмжээ явагдаж байгаа. Тиймээс 2,000 гаруй хохирогчийн төлөөлөн АТГ-т хандаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүргүүлж байгаа юм.

Эдгээр хохирсон иргэний цаана яаралтай эмчилгээ хийлгэх ёстой ч хагалгаандаа орж чадалгүй амь насаа алдсан хүн ч бий. Хүүхдийнхээ сургуулийг завсардуулж, орон байраа зараад майханд амьдарч байгаа хүмүүсийн өргөдөл ч байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай ч мөнгө нь хүрэхгүй болохоор хэдэн төгрөгөө өсгөөд эмчилгээнд оръё гэж олон сая төгрөгөө алдсан иргэн ч бий. Тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Хүмүүсийн зовлон дээр тоглосон гэмт хэрэг юм. 

Аймгийн иргэдээс хэдэн зуун тэрбум төгрөг залилж авсан 6-7 гишүүнтэй тэр гэр бүл одоо Улаанбаатар дахь хамгийн үнэтэй цэгүүдэд байр авч амьдарч байна. Тэд метр квадрат нь 4.5 сая төгрөгийн үнэтэй хаус аваад тансаг орон байранд жаргаж, Ланд 200, LX 570 авч унаад цэнгэж байна. Чухам ямар эрхтэй гэж иргэдийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр цалгиж, гулгиж явна вэ. Үүнд яаралтай хүчний байгууллага ажиллахгүй бол болохгүй нь ээ. Бүх юм дууссаны хойно чихийг минь огтлоод ав, өөр зүйл байхгүй гээд сууж байх вий" гэлээ. 

"Энэ бол 10 сая, 100 сая төгрөгийн асуудал биш. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр яригдах маш их хэмжээний мөнгө"

Мөн үргэлжлүүлэн "Энэ хэрэгтэй холбогдуулан гэр бүлийн зургаан хүний нэр дурдагддаг. Энэ хүмүүсийн гурвыг нь түр саатуулж байсан. Гэтэл одоо иргэдээс 300 орчим тэрбум төгрөг залилан мэхэлж авсан эдгээр этгээдийг гадуур шалгаж байгаа нэртэй чөлөөлсөн байна. Та бүхэн бод доо... Энэ бол 10 сая, 100 сая төгрөгийн асуудал биш. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр яригдах маш их хэмжээний мөнгө. Энэ луйвар яагаад гарав, хөрс суурь нь юунд байна вэ гэвэл хууль хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй ажилтнуудын үйлдэлтэй шууд хамаатай.

Монгол Улсын хуульд, банк болон банк бус байгууллага иргэдийн мөнгийг байршуулж өсгөж өгөх, хүү олгох, даатгалын үйл ажиллагаа явуулахад заавал Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөрлийг авна гэж заасан байдаг. Энэ үед аймгийн холбогдох албаны хүмүүс нүдэн балай чихэн дүлий хандсан. Дээрх хуулийн заалтыг аймгийн ЗДТГ-ын эрх бүхий хүмүүс нь мэдэхгүй байна гэж байхгүй.

Тиймээс аймгийн Засаг дарга, Татварын албаны дарга, Улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн болон бусад холбогдох хүмүүсийг шалгахыг шаардаж байна. Бэлтэс мөрөн ХХК бол зөвхөн газар тариалан, ногоо тарих эрхийн гэрчилгээтэй байсан.  Гэтэл үүнд нь аймгийн Улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн шууд санхүүгийн тайлан, аудит хийдэг хэмээн бичсэн байгаа юм.

Хөвсгөл аймгийн Засаг дарга үүнийг шалгаж зогсоох ёстой байсан ч ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Аймгийн татварын албаны дарга албан ажлын гэмт хэрэг хийсэн. Маш олон хүний мөнгө төвлөрүүлсэн гэдгийг мэдэж байсан. Бэлтэс мөрөн 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа гэж хуурамч тайлан авчраад 117 сая төгрөгийн татварын ногдуулалт хийхэд бараг л аймгийн оны шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр зарласан. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгах нь зүйтэй" гэв.

"НУТГИЙН ЗОВЖ ЗҮДЭРСЭН АРД ИРГЭД БЭЛТЭС МӨРӨН ХХК-Д МАШ ИХ ИТГЭСЭН"

Түүнчлэн "Өмнө нь тэд Нэмэх даатгал гэдэг нэрээр иргэдийн тэтгэврийн мөнгийг хоёр дахин нэмж өгөх нэрийдлээр луйвар хийж байсан. Улмаар нийгмийн даатгалын мэргэжилтнүүд шалгаж, хууль бус үйлдлийг нь тогтоосон байдаг. Тухайн үед залилангийн хэргийг нь цагдаад өгөхөөр аймгийн цагдаагийн газраас шалгаад тус компани нь олон сая төгрөг залилсан байхад зөрчлийн хэрэг хэмээн үзээд торгоод өнгөрөөж байсан. 

Ингээд Нэмэх даатгал компани үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2021 оны эхээр дээрх залилан мэхлэгч этгээдүүд эцэг эхийнхээ нэр дээр байсан Бэлтэс мөрөн нэртэй ногоо тариалах эрхтэй компанийг санхүүгийн үйлчилгээний байгууллага болгосон. Бэлтэс мөрөн бол жинхэнэ хүний төлөөх байгууллага, ядарсан улсуудад буяны хандив өгдөг гэх мэтчилэн толгой эргүүлсэн маш олон яриа гарсан. Улмаар иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр луйвар хийж эхэлсэн. Тэд эхэндээ иргэдийн мөнгийг 50 хувь, 100 хувь хэд дахин өсгөсөн талаар яриа байдаг. Нутгийн зовж зүдэрсэн иргэд маш их итгэсэн" гэдгийг ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.95] 2022/9/28
Бэлэнчлэх сэтгэлгээ л дээ. Юу тарина тэрийгээ хураана гэдэг байхаа. Төр засгаас олон удаа сануулаад байсан. Өөрсдөө цээжээрээ хамгаалаад байсан биз дээ. Одоо тэгээд хариуцлагаа үүр ч дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2022/9/28
mongolchuud shunaltai bgaa ymandaa setgel hanahgui bgaa bolhoor l ter tvvniig in nuguu luivarchid in meddeg tegeed hulhind in tsetseg urguulahiin manaihan shunlaasaa bolood tsetsegee urguulaadal bhiimdaa hezeed vnegvi uguush gej haach bhgvi gedegiig uhaarah boloogvil ard erged ymaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.12] 2022/9/27
Одоо яахав дээ гэнэт баяжих гэсэн азгүй амьтад минь.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.209] 2022/9/27
Нутгийн зовж зүдэрсэн ард түмний 300 тэрбум төгрөг гэнээ!!!!!!! Чихдэж, чирж гулдарч байгаад тушаалгасан хүмүүсээсээ авч дээ!!!!
1 | 0 Хариулах
ИРГЭН [192.82.70.69] 2022/9/27
ЭНЭ ЗАЛИН ЭХНИЙХ БӨГӨӨД СҮҮЛЧИЙНХ БИШ ДАХИАД Ч ХЭДЭН АРВААРАА ГАРНА, МОНГОЛЧУУДЫН НЭГ ХЭСЭГ НЬ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ГЭНЭН ЗАЛХУУ ТЭНЭГ ИЙМЭЭС ЦААШИД Ч ГАРНА!!! ХУУЛИНДАА ХУЛГАЙ, ЗАЛИН, АВИЛГАЫН ХЭРГИЙГ ХАТУУ БОЛГООГҮЙ ЦАГТ УЛС ТӨРЧИДӨӨР МАНЛАЙЛУУЛСАН ЛУЙВАРЧИД ЭНЭ УЛСЫГ МӨХӨӨНӨ!!@
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.5] 2022/9/27
Бас өндөр хүүтэй нь авна гээд содиороод бга биш үү, хэн өг гэсэн юм, паразитууд, хохь нь
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.214] 2022/9/27
Тэнэгүүд дүүрэн болж дээ
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.152] 2022/9/27
Yah gej ingej iim luivart itgej munguu ugdug um !!! Uursdiinhi ni 100 huvi buruu !! Yaj ch bodson tiim bogino hugatsaand mungiig ni 60, 70 huviar 20,30 huviar usguj ugnu gedeg baij bolshgui asuudal !! Iim turk maygiin zalilan luivart itgedeg uursdiinkhi ni buruu
0 | 0 Хариулах
Zochin [122.201.22.229] 2022/9/27
yag ingej luibar hiisen humuusiig huuli yaj ch chadahgyi bgaa bhgyi. Luibardsan munguu uur hunii ner deer daraad duusaa. huulia joohon changahan shig bolgohgyi bol chadaj bgaa yumand arga alga chinii mungiig uguhgyi chih ab gej heleed daapaalaad zogsoj bgaa hun zunduu bn. Huuli shiideh geed uchnuun jil bolno. Luibardsan munguuruu huuli hyanaltiihniig argalaad yabaad bj bolno. Minii ekh oron luibarchdiin ekh oron bilee gej.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.114] 2022/9/27
Hohirlig tor baragduulna gej yu bhav dee uursdin hariutslagagui baidlaas bolj munguu aldchaad.harin shuuh n hurdan shiidver gargaj hohirooson ezduudeer hohirlig hurdan baragduul
0 | 0 Хариулах
Шунал ихэдвэл [77.191.166.249] 2022/9/27
Шулам болжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.109] 2022/9/26
Khorvoo ertunts deer shine yum gej ugui bulguu. Tuukh davtagdagddagaaraa davtagdaj l bn. Gaikhah zuil alga duu.
0 | 0 Хариулах
Зочин [174.192.5.43] 2022/9/26
Anhaaruulaad baihad shunaltaad baisan bas itgesen gejee hohichin shunalaa gej
0 | 0 Хариулах
зочин [202.179.24.135] 2022/9/26
Нэг аймгаас 300 тэрбум , бүтээн байгуулалтанд дотоодоос хөрөнгө осгох боломж байна даа,
2 | 0 Хариулах
зочин [202.179.24.135] 2022/9/26
хөрөнгө босгох
0 | 0 Хариулах
irgen [192.82.72.250] 2022/9/26
demii ged halaglad heled bsan daa humuus. hulhidaj bgaa hun n gadaad hun bgaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2022/9/26
Алдарт Цагааны (Эрдэнэтийн овоолгыг Хүзүүгүй хулгайчтай хулгайлсан) эхнэрийн хамаатнууд гэж хүмүүс ярьж байсан гэсэн, шалгах хэрэгтэй , магадгүй гэж хардаж байна, тэрнээс биш хөдөөний , төмс таригч эхнэр нөхөр 2 ийм том луйвар хийж зүрхлэхгүйэ, энэ бол мөнгө угаалт гэж хардаж бна, луйварчдын.
0 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.123] 2022/9/27
Цагааны авгай Эрдэнэцэцэг гэж луйварчин санаачилж, далдуур удирдаж ийм муухай юмыг энэ хэдэн халтар царайтай ах дүү нараараа хийлгэж дээ. Энэ үнэхээр шуналтөй авгай шүү.Тайландын Бумрунгранд эмнэлэг рүү зуучилж бна гэж өвчин зовлонтой олон монголчуудаа шулсан бузар авгай. Цагаан,Эрдэнэцэг гэж таарсан 2 шуналын тулам. Энэ 2 энэ их үйл лайгаа яаж эдлэх бол доо бурхан минь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.69] 2022/9/27
Үнэн шүү цагааны хамаатны хүмүүс.цагаан түүнии эхнэрииг яарлтай хорьж шалгах.хохирлыг энэ хоёр тэр бумтнаар төлүүл
0 | 0 Хариулах
зочин [103.212.117.253] 2022/9/26
Тэд эхэндээ иргэдийн мөнгийг 50 хувь, 100 хувь хэд дахин өсгөсөн талаар яриа байдаг. Нутгийн зовж зүдэрсэн иргэд маш их итгэсэн" гэдгийг ярив.
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.42] 2022/9/26
ийм тэнэг байгаа өөрсдөдөө эхлээд дүгнэлт хий хүмүүс ээ та нар ч гэсэн яс юман дээр амар хялбар аргаар их мөнгөтэй болох бусдын мөнгийг зальдах гэсэн шунал чинь ийм байдалд хүргэжээ.
1 | 0 Хариулах
Манай бурхан гээд бсан яасан [202.21.96.212] 2022/9/26
шалгалт хийгээд ҮА-г нь зогсоолоо гэсэн чинь гадаа нь жагсаал хийгээд бид мөнгөө өгч залилуулмаар бна та нарт хамаагүй гээд өмөөрөөд байсан. Одоо хохь нь.
6 | 1 Хариулах
Хариулт [192.82.81.62] 2022/9/26
МАНАЙХАН МӨНГӨӨ ӨСГӨХДӨӨ БАТАЛГААТАЙ НАЙДВАРТАЙ ҮЛ ХӨДЛӨХӨД Л ХИЙ . БУСАД МӨНГӨНИЙ ПИРИМАД МАЯГИЙН ЮМАНД ИТГЭЭД АЛДААД ХӨДӨЛМӨРӨӨ ШУЛУУЛЖ ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ. ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХАВХАНД БАЙДАГ ГЭДГИЙГ БАЙНГА САНАЖ ЯВ.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.23.136] 2022/9/26
Өөрсдөө яах гэж мөнгөө өгсөн юм бэ? Хохь нь
1 | 0 Хариулах
Зочин [111.220.245.155] 2022/9/26
Өөрсдөө ямар ч санхүүгийн мэдлэггүй тэнэг байсныхаа төлөө одоо бусдыг буруутгаад байна уу, та нар өөрсдөө ийм байхад ёстой та нарын тавьлан юм даа
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/9/26
Bugdene deer ni hereg uuseg.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.95] 2022/9/26
ТЭР ХҮМҮҮС ЭНЭ НҮГЭЛЭЭ ЯАЖ ДААХЫН БОЛ. ДААХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
0 | 0 Хариулах
irgen [192.82.72.250] 2022/9/26
teneg bh chin bas nuhel sh de.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.88] 2022/9/26
Буу бариад тэмцэхгүй юу.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.123] 2022/9/26
T1 bsan bolohoor tanuusiin buruu iluu erguunuudee!!
0 | 0 Хариулах
hh [66.181.168.8] 2022/9/26
Бэлтэс мөрөнгийн хохирогчдын груп дотор өөр нэг понзи рекламдсан чинь оры оры мэдээлэл авы гэж 60, 70-аараа бичицгээсэн байсан эргүү малнууд
4 | 0 Хариулах
Зочин [192.82.77.85] 2022/9/26
Бэлтэс мөрөн Мөнхжин 2 ямар ялгаатай юм?
6 | 0 Хариулах
Latin49 [66.181.179.193] 2022/9/26
yamarch yalgaagui
3 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.51] 2022/9/26
Ёстой хохь ээ. Яахаараа шуналтаж амар хялбараар мөнгөтэй болох гэж шуналтсан юм бэ? Дээр нь ийм тэнэг байж болохгүй.
0 | 0 Хариулах
mgl [66.181.180.87] 2022/9/26
Er ni ene tohioldold irged huviin arga hemjeegee avdag bolbol shudarga bish uu? Huuli zurchij luivar hiisen hun huuliin daguu process ni yavagdaad tsag hojood baij bolohgui biz dee?
0 | 0 Хариулах
mgl [66.181.180.87] 2022/9/26
manai huuliihan mungutei hunii tald ajillah ni iluu gej haragdaad baigaa yum daa.
1 | 0 Хариулах
Зочин [23.106.56.35] 2022/9/26
Yu geed soliorood bgaan be, munguu ponzi ruu oruulj genet bayajih gesen shunalaasaa bolson humuus shuu dee! Luivarchid ni huuli durem jurmiin daguu yalaa edleh yostoi! ternees bish zuid niitsehgui ch geh shig, hen negen buruugui entr gej tsagdaa baij huuli shuuhguigeer shudarga yos yarihgui ee!
1 | 0 Хариулах
Zochin [150.129.142.166] 2022/9/26
Аа бас, ийм илэрхий тэнэг зүйлийг ялгах чадваргүй хүмүүс сонгууль өгч байгаа гэж бодохоор харанхуйлж байна. Боловсролдоо анхаарцгаая. Сайн мууг ялгаж сурцгаая.
17 | 1 Хариулах
Zochin [150.129.142.166] 2022/9/26
Энэ мэт илэрхий тэнэг зүйлсэд мөнгөө аваачиж тушаадаггүй байхын тулд иргэн бүр боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Цаашид ч ийм понзи гарах эрсдэлтэй. Тэр үед таньдаг мэддэг байх нь зүйтэй. Үнэгүй зүйл эсвэл хэт хөөрөгдсөн зүйлийг сэжиглэж судлах нь боловсролтой хүний хамгийн анхны үйлдэл.
3 | 1 Хариулах
Zochin [139.5.219.178] 2022/9/26
Yuil ajillqgaanii chiglwl n uurchlugduud ajilaad bhd yamar ch htanalt bhgui turiin albanii humuus ham heregten sh dee.eneesee faargal shig nam darahgui hahuuli awch ajillasan bhgui yu shalguulah n zuv sh dee.hurungiig n huraaj urtei irgeded n huvaaj uguuch. Tumnii munguur togloj garaa ugaasan luivarchinguud buyand buzar hiigeed
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.142] 2022/9/26
Яг энэ луйврийн үеэр Төрөөс сэрэмжлүүлэг гаргаж л байсан ш дээ. Хэн нь ч тоогоогүй одоо ийм байдалд хүрээд байна даа.
13 | 0 Хариулах
Тэнгэрийн ташуур [59.153.115.187] 2022/9/26
Цөвүүн цаг болохтой зэрэг тоог шинээр зохион ардуудыг ясанд нь тултал мөлжнөө гэж?!!! Ард ганхуяг мөнхжин луйварчдаас улбаатай их луйвар!!!
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.126] 2022/9/26
Битгий хэргийг нь шийдэж өг. Мулгуу хүмүүс нь үйлийн үрээ эдлэг. Яаж эмчилгээний мөнгө, байрны урьдчилгаануудаа нэг юу нь ч мэдэгдэхгүй зүйл рүү хийгээд 10 20 дахин өснө гэж бодсон юм бол оо. Хохь нь ээ.
11 | 0 Хариулах