Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сайтай болж өсдөг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын судалгаагаар бага болон өсвөр насны хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сэтгэн бодох чадвартай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй болж өсдөг байна.

Сургууль, цэцэрлэг эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдээ бүтэн, чанартай унтуулж, амралт, даалгаварт нь анхаарал хандуулахыг НЭМҮТ-өөс зөвлөлөө. Хүүхэд хоногт,

  • 4-12 сартай хүүхэд 12-16 цаг унтах (өдрийн унтлагын цаг орно)
  • 1-2 настай хүүхэд 11-14 цаг унтаг (өдрийн унтлагын цаг орно)
  • 3-5 настай хүүхэд 10-13 цаг унтах (өдрийн унтлагын цаг орно)
  • 6-12 настай хүүхэд 9-12 цаг унтах
  • 13-18 настай хүүхэд 8-10 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг. 

"Нойргүйдэл нь сэтгэл зүй, бие махбод, зан үйлийн зэрэг олон шалтгаанаас үүсдэг. Хамгийн гол нь нар жаргахад амарч, нар мандахад сэрэх нь байгалийн цаг.  Хүний бие махбод амрах ёстой горимоор амарч чадаагүйн улмаас хөдөлмөрийн бүтээмж буурах, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, сэтгэл хөдлөл тогтворгүй болох (амархан гомдох, уурлах) гэх мэтчилэн шинжээр илэрдэг" гэдгийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ) сэтгэл засалч их эмч Л.Жавхлан ярьсан байдаг.

зураг
 
НЭМҮТ