Уншиж байна ...

CU Конвиниенс Сүлжээ дэлгүүр шөнийн цагаар 18 хувиас илүү спиртийн агууламжтай согтууруулах ундаа ХУДАЛДААЛАХГҮЙ

ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Улаанбаатар хотын амар тайван, эрсдэлгүй орчинг бүрдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулахад өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулах эрхэм зорилгын хүрээнд CU сүлжээ дэлгүүртээ шөнийн 00:00-07:00 цагийн хооронд 18 хувиас өндөр спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Дэлхийн хөгжингүй улс орнууд согтууруулах ундааны зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор ийм зохицуулалтыг түгээмэл ашигладаг бөгөөд улмаар иргэд бага градус бүхий сонголтыг хийснээр хэт согтолт буурч, шөнийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил багасахад шууд нөлөөлөл үзүүлдэг байна. Мөн цаашлаад иргэд спиртийн агууламж багатай, соёлтой хэрэглээ рүү нийтээрээ шилжиж архины хамаарал буурах нөлөөлөл гардаг байна.

зураг
 

CU сүлжээ дэлгүүр олон улсын конвиниенс дэлгүүрүүдэд нийтлэг мөрддөг стандартын дагуу соёлтой бас хариуцлагатай хэрэглээг Монголдоо хэвшүүлэх үүднээс зөвхөн насанд хүрснээ батлах бичиг баримттай үйлчлүүлэгчид согтууруулах ундааг худалдан борлуулах тул та өөрийн бичиг баримтаа биедээ авч явж заншаарай.

2800 давсан ажилтантай, 228 дэлгүүртэй үүнээс 105 нь 24 цагаар ажилладаг, 10 мянга дөхсөн хувьцаа эзэмшигчтэй манай хамт олон конвиниенс дэлгүүрийн олон улсын стандарт, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чөлөөтэй сонголт, чин сэтгэлийн найрсаг үйлчилгээ, хялбар бөгөөд найдвартай шийдлүүдээрээ дамжуулан эх орондоо ажиллаж амьдрахад урамтай, соёлтой, аюулгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээлцэж чадна гэдэгт итгэдэг.