ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ургалт нь зогссон улиасыг 2017 онд тайрч, сийлбэр хийсэн"

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах моддыг тайрч, сийлбэр хийж байна” гэх тайлбартай зураг цахим орчинд тархсан. Уг зураг нь 2017 оных бөгөөд СУИС-ийн оюутнууд ургалт нь зогссон моддын сууринд сийлбэр хийсэн юм.

зураг
 

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, мод шохойдолт, цэвэрлэгээний ажлуудыг тогтмол хийдэг.
Энэ хүрээнд ургалт нь зогссон дээрх гурван улиасыг 2017 онд тайрч, үлдсэн суурин дээр нь тухайн үеийн СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд бүтээлээ сийлжээ.

зураг
 

Энэ тухай Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захирал Э.Ганчимэг “Амьд моддыг тайраад, сийлбэр хийнэ гэж байхгүй. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээв.

зураг
 

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчлалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд мөн мод цэвэрлэгээ, таналт, хэлбэржүүлэлт, усалгааны ажлуудыг хийж байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг