ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1,432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.

Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1,240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ.

Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель  хөдөлгүүртэй автобусны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй.

Түүнчлэн камерын хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно.  Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.

Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болжээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.27] 2022/4/15
нийтийн тээврээ 24 цаг болгоод өгөөчээ
0 | 0 Хариулах
[103.229.120.193] 2022/4/14
Camer online gej balai yum yarij bhaar uhaan aldmaar benzinii unergui jiriin l autobus heregtei, suudliin buteelgee ugaaj hogoo shoroogoo tseverledeg bhad bno.
0 | 0 Хариулах
gg [64.119.25.173] 2022/4/14
CNG hodolguurtei avtuusaa yvuulmaar ymaa duu baga ih zugeer
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.232] 2022/4/14
Пязду юм бэ хорт дизел утаагаа болиочээ, цахилгаан автуусаа аваач малуудаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.18] 2022/4/14
Хогийн дизель мотор дэлхийн хотуудад хориглоод байхад яагад манайхан аваад байгаан бэ? Хүхэртийн хөндий болчоод дизелээ нэмээшаагад яамар ацнууд нь шийдээд байгаан бэ
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2022/4/14
Автобусны парк шинэчлэлт гэж мөн ч их ярих юм, даанч нэг урагшлахгүй юм даа, ёстой нөгөө бухын доодхыг харж үнэг турж үхнэ гээч л болж байх шиг
0 | 0 Хариулах
asd [66.181.186.224] 2022/4/14
цахилгаан автобусаа л ав л да ла лруудаа. Замын хажуугаар хүүхэд хөгшид алхах аргагүй утаж байна шд.
1 | 0 Хариулах
нөгөө л нэг зочин [66.181.180.58] 2022/4/14
Мөн автобусны чиглэл мэдэхгүй хүнд алинд нь суухыг хэлээд өгөх апп хэрэгтэй байна. Одоо байгаа апп, эсвэл Google Maps юм уу CityMapper-руу GTFS датагаа явуулах хэрэгтэй байна. А цэгээс Б цэг рүү явмаар байгаагаа оруулахад аль автобусанд хаанаас сууж, хаана дамжихыг шууд хэлээд өгөх апп хэрэгтэй байна. Улаанбаатарын өнцөг булан бүрийг нүхэлж өсөөгүй хүмүүст зориулж хийх хэрэгтэй! Тэгж байж л хүн автобусанд илүү сууна...
2 | 0 Хариулах
Зочин [124.158.94.88] 2022/4/14
дизел хэрэггүй ээ, цахилгаан автобуснууд гоё юм бна лээ. суугаад явахад доргиод байхгүй, дуу чимээ бага, утаа гаргахгүй
2 | 0 Хариулах
Зочин [89.187.188.199] 2022/4/14
ДИЗЕЛЬ ХОРТОЙ ГЭЭД БАЙХАД ЯАГААД ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙГЭЭД БН? ??????????? ЦАХИЛГААН ЮМУУ ГАЗЫГ АВ !!!!!!!!! АЖИЛААСАА УЙДААД БНУУ
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.121] 2022/4/14
Өөрсдөө угсраач ээ. Хийе бүтээе гэхээсээ илүү худалдаж авъя л гэх юм. Тийм их доллар нь багтаж ядсан улс байгаа биш дээ.
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.169] 2022/4/14
Дарга нарт унацгүй юм чинь автобусыг юу гэж дотооддоо үйлдвэрлэх вэ
0 | 0 Хариулах
Хүний ам харнаа гэж.. [64.119.26.27] 2022/4/14
Ачаа барааг нь хил саатуулаад байгаа бол Хятадаас Худалдаж авахаа больчих л доо. Хятад хүн дайн байлдаан, бусад юу юунаас ч илүү өөрийн олох, олж байгаа ашгаа нэн түрүүнд тавина. Хүний амыг харсаар хэр их удаан суух уу ?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.129] 2022/4/14
Том жийп авч байхаар шинэ автобус аваачээ
6 | 0 Хариулах