ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын гол авто замыг өргөтгөж, 11 уулзварын огтлолцол бүхий шинэ тойрог зам барина"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцуулав.

  1. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн болон гол авто замын сүлжээг хөгжүүлэн, өргөтгөж, шинэчилнэ. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжрах юм.

  2. Зам, тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг системийг байгуулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн системийг бий болгоно.

  3. Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлнэ. Улмаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 2020 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, замын хөдөлгөөнийг 50-60 мянган автомашинаар бууруулах юм.

  4. Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

  5. Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулна. Энэ нь нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай бөгөөд авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулах юм.

  6. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг барьж байгуулна. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотын дөрвөн шинэ дэд төв, олон нийтийн долоон төвийг байгуулахаар төлөвлөжээ.

  7. Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

  8. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүд, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулна.

  9. Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, их дээд сургуулиудыг үе шаттайгаар Улаанбаатар хотоос гаргаж, орон нутаг, дагуул хаяа хот, тосгодод шилжүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд зөвхөн нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бус, орон нутгийн хөгжлийг салбар бүрээр нь давхар шийдэх цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг Хотын дарга онцолжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.218] 2022/3/29
ҮНӨБ -аар санхүүжнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2022/3/28
za boliooooooo. 200km zamiig duusgaj chadahgui baijeeej... odoo zam zasaj bn geed, songuul hurtel tag haachihna!!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.246] 2022/3/28
Зам өргөтгөх нь буруу. Ингэснээр түгжрэл буурахгүй. Харин замын уулзваруудыг олон давхар болгох нь зүйтэй. Гэрлэн дохионуудын ажиллах горимыг хооронд нь уялдуулах хэрэгтэй байна. Дундаж хурдыг төв замуудад 50-60 км цаг байхаар бодож тохируулах. Зам хөндлөн гарах явган зорчигчийн гарцыг замын доогуур хонгилоор шийдээд, төв замууд дээр тээврийн хэрэгсэл буцаж эргэх хөдөлгөөнийг хориглох нь зөв байх шүү. Дугуйгаар зорчих боломжийг улам нэмж өгөх нь замын ачааллыг бууруулахад их түлхэц өгөх хямд шийдэл
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.193] 2022/3/30
Tegeed bichtsen bgn bishu 11 ooon tuvshnii uulzvar hiine gd. Bas yavgan hunii garts bolgond tunnel hiihguie guuren garts hiisen n deer ter gartsaa LRT buyu agaariin hungun galt tergeer holboh heregtei
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2022/3/28
Зам өргөтгөнө л гэнэ. Явган явахад улам бүр хэцүү болгоод байх юм аа. Хуучны олон арван жил болсон сайхан өндөр мод, бутнуудыг бүгдийг нь хяргачихсан. Улаанбаатар хот гэж бүр л нэг Dystopian өнгө аястай аймшгийн хот болоод байх юм.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.30] 2022/3/28
Машина цөөлж нийтйин тээврийн хүрэлцээг сайжруулах бодлого барихгүй бол дахиад л жилд 80000 машин нэмэгдээд байвал ямарч зам бариад нэмэргүй зоримог шийд гаргах хэрэгтэй байна ард түмэн дэмжинэ шүү
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.224] 2022/3/28
Сумьяабазар мөнгө идэх ажлаа эхлүүлэхнээ. Баахан зам барина гэж худлаа ярьж байгаад зураг төсвөөс эхлээд идэж эхэлнэ. Ухаалаг замын автобус гээд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж хэдэн хүн цуглуулж нилээд хэдэн доллар идсэн !!!, дараа дүүжин тээвэр гээд бас баахан зардал гаргасан !!!, .... Төсвийн мөнгө уйлдаггүй нь үнэн. Төсөл хөтөлбөр ярьж мөнгө иддэг аргыг зогсоогоочээ. Ерөнхий сайдаа !!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/28
Mashinaa tsuuluh bodlogo bariachee. hichneen zam bariad mashin unahiig hohuulen demjeed baival nemerguishd. Haraal idsen tatvaraa nemeed hotiin toviin zogsooliin tulburuu nemeed, zogsoolgui gazar tavisan mashiniig 200-300k r torgood uguuch.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.183] 2022/3/28
одоо ингэж мөнгө идэж уухаа болиочээ, шинэ хот үүсгээч, дэргэдэх 100 мод хотоо "ХОТ" болгоход наад мөнгөө зарцуулаач малнуудаа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.248] 2022/3/28
Маш их дүрэм зөрчдөг байдалд анхаараачээ. Хотын төвөөс зайдуу гэрлэн дохион дээр зогсдог ч жолооч алга. Бүх уулзвар өргөн зам гэрлэн дохио бүрийг камержуулж торгоочээ
2 | 0 Хариулах
Иргэн [59.153.115.222] 2022/3/28
Улсын өр хэтэрлээ, мөд өрийн дарамтаа даахаа болино шүү. Зээл өгөх эрүүл эх үүсвэр ч олдохгүй. Хятадын бодлогын эсвэл хувь хусах буруу гарын өндөр хүүтэй зээлүүд л олдох байх. Иймд зам, гүүр нэмж барих, өргөтгөхөөс илүү нийтийн тээвэртээ илүү анхаарч байгаа хөрөнгөө зөв зарцуулсан дээр байх. Аяндаа зам таг болохоор машины хэрэглээгээ иргэд нь багасгана биз. Бүх юмыг төр, хот хийж чадахгүй.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.81.236] 2022/3/28
ноднин Богд хан төмөр зам гээд л хамаг бүдүүн дарга нар бүгд шаваад л сүржин нээлт хийсэн, жил өнгөрчлөө зураг ч алгадаа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.230] 2022/3/28
Зам өргөтгөнө гэнэ үү? Гол гудамжинд үлдсэн хэдэн модоо устгах нь уу? Шөнийн гудамж байгуулна гэж 45р сургуулийн урдуур 30 жил ургасан моддыг тайрдаг шигээ юу?
6 | 0 Хариулах
Гэрэл [43.242.243.225] 2022/3/28
Дараагийн сонгууль болход 25-н сар л үлдлээ, МАНай дарга нар том том төсөл хөтөлбөр ярьсаар л байх юм.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2022/3/28
Ажил хийсэн дүр эсгэж,олон олон жил ярьлаа. Уриа лоозунгийн шинжтэй энэ олон попорсон амлалтаа болимоор юмаа. Та нарын энэ амлалтууд биелэглэж ажил болохыг лав энэ насандаа олж үзэхгүй байх оо.
5 | 0 Хариулах
[66.181.161.45] 2022/3/28
Baishin hotiin tuvd barihaa l bagasgah heregtei, surguuliud shine horoololuudiin tend barij bagsh naraa surgah heregtei. Hotiin tuvd zam bair barih tusam ulam shambaaraldsan bolj bna.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.15] 2022/3/28
olon jil yridag yria, yrihaas tsaashgui hiij buteej baigaa ym alga, neg l ih tegne ingene gesen humuus, ydaj 5-r tsahilgaan stantsaaa barij ehleh heregtei hotoo teleh heregtei oilgomjtoi ymandeer, hotiin tuvuur yvaad baigaa tumur zamaa huulj hayaad bogd uuliin urduur yvuul ingesen tohioldold huuchin shine guurnii hereg alga, salaa olon zam shineer hiichhed asuudal 20 jildee tugjrehgui
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.56] 2022/3/28
Зөв.
0 | 2 Хариулах
Butexgyi [202.55.188.126] 2022/3/28
Tugjrel hezeech buuraxguim bna
1 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/3/28
метро барихгүй л бол хэзээ ч буурахгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.70] 2022/3/28
Улсаараа асар их өрөнд ороод дуусна. Хятадууд л зээл өгөх бхдаа
0 | 0 Хариулах