ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргал: Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Занабазарын музей зэрэг түүх соёлын барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэв.  Тодруулбал, БХБЯ, ОБЕГ, Одон орон геофизикийн хүрээлэн, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. 

Манай улсын барилга байгууламжууд газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх тухай МХЕГ-ын зүгээс мэдээлэл хүргэлээ. Энэ талаарх тоо баримтыг дурдвал, 

Улсын хэмжээнд нийт 130 мянга гаруй барилга байдгаас Улаанбаатарт 118 мянга орчим нь бий. Эдгээр барилга байгууламжийн 13.1 хувь буюу 17 мянган барилга газар хөдлөлтөд тэсвэргүй. 
Нийслэлийн хэмжээнд 340 орон сууцны насжилт хэтэрсэн учраас ашиглаж болохгүй гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс 68 орон сууцны ашиглалтыг зогсоосон. Харин бусад барилга байгууламжууд нь засвар арчлалт хийх шаардлагатай байгаа. 
Нийт 609 соёлын холбогдолтой барилга байгаагаас 26.1 хувь нь газар хөдлөлтийн бат бөхийн шаардлагыг хангадаггүй. Тухайлбал,  Чойжин ламын музей, Занабазарын музей, Спортын төв ордон, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сан гэх мэтчилэн барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй байгаа юм. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал "Сүүлийн жилүүдэд барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдал, газар хөдлөлтийн тэсвэржилтэд анхаарах үүднээс МХЕГ-аас БХБЯ болон холбогдох яамтай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн барилгын судалгаа, эрсдэлийн төлөв байдлын талаарх санал зөвлөмжийг Соёлын яам болон Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ШААНА БЭЗ [202.179.24.28] 2022/3/24
ЯГ ИНГЭЖ ШААХААРАА Л ГАЗРЫГ НЬ ДЭЭРЭМДЭЖ БАРИЛГЫГ НЬ НУРААДЫМ ДАА...
3 | 0 Хариулах
Зочин [122.201.22.246] 2022/3/24
Зургаар дахин барих, хийцийг хүчитгэх зэрэг олон аргаар хуучин түүхт барилгуудыг хадгалдаг практик гадаадад зөндөө л байна. Олон улсын жишиг ярих дуртай төрийнхөн зөв жишгийг нь Монголд нэвтрүүлээч
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.39] 2022/3/24
Shine duuriin bujgiin teatrtai bolmoor bn
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.62] 2022/3/24
Teatr muzeig uurchluh zorigloor teswerguii gej gazar hudlultiin asuudal gargaad bsan hereg uu
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.92.114] 2022/3/24
За буулгана гэж битгий тэнэгтэж үзээрэй! Гуйя!
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.188] 2022/3/24
300 жил явж ирээд болсон л байна. битгий л буулгачихаарай малнууд аа
7 | 0 Хариулах