ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймэр унтраах сургуулилалтыг УИД-ийн байранд зохион байгуулав

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
НОБГ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Улсын Их Дэлгүүрийн байранд гал түймэр унтраах тактикийн сургуулилалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Дадлага сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Аврах ангийн алба хаагчид болон Улсын их дэлгүүрийн 170 орчим алба хаагч хамрагдсан юм.

Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гал түймэр гарсан үед тухайн объектоос томилогдсон сайн дурын бүлгэм, Гал түймэр унтраах аврах ангиудын харилцан ажиллагааг уялдуулж, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, гал унтраах аврах анги очиж үйлчлэх хугацааг тогтоон, байгууллагын ажилтнуудад гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар болон гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах дадлага эзэмшүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
 
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.183.178] 2022/3/23
Сургуулилтын талбай дээр өргөгч машины доор тусгаарлах бүс /safe zone/ татаагүй. Өргөгчийн тавцан дотор энгийн хувцастай хүн хамгаалах хэрэгсэлгүй, гал сөнөөгч-аврагч өөрөө бүсгүй, утааны баг хамгаалах хэрэгсэлгүй гарч байна. Доор нь дохиочин алга, мөн энэ цонхон дээр гарч зураг авч байгаа хүн нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй. Манай ОБХ сургуулилт дээрээ хүртэл аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэй шүү. Мөн бодит сургуулилт хийж байгаа болбарилга дотор гэрэл тасалсан нөхцөлд ослын гэрлээр хүмүүс гарах, цугларах цэг дээр бүртгэл хийж байх ёстой.
8 | 0 Хариулах
Зочин [150.129.142.143] 2022/3/23
SDAAG dahiad shataj bgaam baihgej bodsoon orowdloo shd
1 | 0 Хариулах