ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

7 сар буюу түүнээс дээш хугацаанд угсралтын ажил нь зогссон барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлнэ

А.Намуун, iKon.mn
2022 оны 3 сарын 23
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга барилга байгууламжтай холбоотой осол аваар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2022 он гарснаас хойш гуравдугаар сарын 18-ны байдлаар НМХГ-т нийт зургаан осол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай, нэг нь лифттэй холбоотой осол гарсан. Зөрчлийн тухай хуулиар эдгээр ослууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар мэдлэг, ажил үүргийн хүрээний хувьд оролцоод явж байгаа.

Он гарснаас хойш өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны зөвлөмжийг СӨХ, лифт хариуцсан байгууллагуудад хүргүүлсэн. Лифт эзэмшигч 2,800 гаруй, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-д мэдэгдлийг хүргүүлсэн.

Мөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж, тусалсан. Үүнд угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 16, дотор засал хийж байсан 90, гадна засал буюу фасадны ажил хийж байгаа 36 барилга байгууламж багтлаа.

НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар 1,644 албан бичиг, 806 өргөдөл, гомдол ирснээс барилга, байгууламжтай холбоотой 132 байсан.

  • барилга байгууламжийн дулаан алдагдалтай холбоотой 31
  • онхны цанталтын талаар 28
  • эвдрэл гэмтэл 12
  • барилгын хийцлэл өөрчилсөн 37
  • өвлийн улиралд барилга угсралтын ажил хийж байгааг шалгуулах 5
  • зөвшөөрөлгүй барилга барьж байна гэсэн 27 гомдол ирсэн.

Эдгээр 132 гомдлын дагуу улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 14 ААН, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль, зөвшөөрөлгүй 27 барилгад прокурорын албан даалгавар гаргуулж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.

Орчны аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа болон 7 сар буюу түүнээс дээш хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, орчиндоо эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг, даалгаврыг захиалагч 54 ААН, иргэдэд хүргүүллээ. Үүнд:

  • Баянзүрх дүүрэгт 12
  • Баянгол дүүрэгт 12
  • Сүхбаатар дүүрэгт 8
  • Сонгинохайрхан дүүрэгт 6
  • Чингэлтэй дүүрэгт 5
  • Хан-Уул дүүрэгт 11 барилга байгууламжид орчны аюулгүй байдлыг хангуулах болон хамгаалалтын горимд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц, гарцыг хаасантай холбоотой 12 гомдол ирсэн. Хяналт шалгалт хийгдэж байна. Хариуцсан хорооны болон дүүргийн Засаг дарга, барилга байгууламжийг хариуцсан эзэмшигч, гүйцэтгэгч нарт хугацаатай албан шаардлага хүргүүлсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.18] 2022/3/25
84 дүгээр сургуулийн хажууд баригдаж дуусаагүй 9 давхар байх барилга 6 жил боллоо. Тойруулсан хашаа нурах дөхсөн явган хүний үам тагласан хүүхдүүд хажуугаар нь явахад аюултай байгааг анхаарах газар байна уу. Балгас болсон барилгыг даруй барьж дуусгах эсвэл нурааж өгнө үү
0 | 0 Хариулах
Zovchim artsat [202.126.90.129] 2022/3/23
Za gantulgaa ta bol ajilaa meddeggui ,mergejiliin bus,avligiig uugshuuldeg,hudal huurmag hun de ta uuruusuu shichelel hh heregtei bn da.ta 9 jil orchim ene ajiliig hgeed ymr ch ur dun garsanguiee ajilaa ugiud chaddag yumaa hiimeer yum.Jil bolgon ta sahilgiin arha hemjeeg avhuuldag bj yagaad ajilaa hiigeed bdag yum
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.197] 2022/3/23
Zogsson bol huraaj awch bolno
0 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.89.27] 2022/3/23
..dandaa chanargui barilaguud..! Bugdiig nuraaj buulgakh kheregtei..! UB.khotod gangan khiitstei shil toli bolson olon baishinguud baidag ch diilenkh n Chanargui bat bukh muutai..! Khunii ayulgui baidald shuud zanal khiilsen tiim l baishin ord kharsh l bna...!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.190] 2022/3/23
СБ дүүрэгт Хуримын ордны зүүн талд барилгын том кран зоогоод 5 жил болж бна, ард талд нь 2-хон метрийн зайнд байгаа барилгын оршин суугчид байнгын айдас хүйдэстэй амьдарч бна, хавар намрын ширүүн салхинд тэр кран нь унах магадлал байгаа л байхдаа,арга хэмжээ авмаар юм
0 | 0 Хариулах