ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг газрыг гурван иргэнд давхардуулан олгосон зөрчил илэрчээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 3 сарын 22
iKon.MN
зураг
 
ulaanbaatar.mn

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзав.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Атарболд “Миний бие 2021 оны есдүгээр сараас өөрийн өмчлөлийн дөрвөн давхар барилгадаа давхар нэмэх барилгын ажлыг эхлүүлсэн.

Гэтэл барилга барьж эхлээд гурав хонож байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон. Уг нь Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авсан байсан. Барилгадаа давхар нэмэхийн тулд банкнаас зээл авсан. Одоо урин цагт барилгаа үргэлжлүүлж барих асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.

зураг
 
ulaanbaatar.mn

Тухайн иргэний асуудлыг нарийвчлан судлахад давхар нэмж барьж буй барилгыг Д.Атарболд дангаар өмчилдөггүй, давхар бүрийг бусдад худалдсан бөгөөд тэдгээр өмчлөгчдийн нэг нь давхар нэмж бариулахгүй хэмээн гомдол гаргасан байжээ.

Иргэн төрийн байгууллагад анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүй, ганцхан өөрийн өмч мэтээр шийдвэр гаргуулснаас энэхүү асуудал үүссэн болохыг Ерөнхий архитектор Н.Нацагдорж тайлбарласан юм. Тиймээс тухайн иргэнийг өмчлөгчийн маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлэж, барилгын давхар нэмэхийг эсэргүүцээд буй иргэнтэй зөвшилцөхийг санал болгосны сацуу холбогдох хууль, дүрэмд захиалагч байгууллага үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна гэж заасан байдгийг сануулав. 

зураг
 
ulaanbaatar.mn

Харин Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ц.Болд 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,610 ам метр газрыг амины орон сууцны зориулалтаар таван жил эзэмших эрх авсан. Мөн ондоо эзэмших эрхээ үйлчилгээний зориулалтаар сольжээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг гурван иргэнд давхцуулан олгосон байна. Энэхүү асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржоос хүсэв. 

Уялдаагүй ажилласнаас болж иргэд хохирдог байж таарахгүй

зураг
 
ulaanbaatar.mn

Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтайгаа уялдаатай ажиллахгүй бол энэ  мэт гомдол санал тасрахгүй. Үүнээс үүдэн иргэд хохирдог байж таарахгүй. Иргэн Ц.Болдод Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх өгсөн байтал дүүргийн Засаг дарга өөр бусдад өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан байна. Тэгэхээр иргэн Ц.Болд шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.

Иргэдтэй уулзсан уулзалтын мэдээллийг тэмдэглэл хөтлөн Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд танилцуулж, шийдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулдаг гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [194.95.116.133] 2022/3/26
Turiin albanii system n buur neg 0 bolson bh yma, suuriasaa shinechlel hiihgui bol ulam doroitoh n bna. Mongol hun gedeg yag ymar shinj chanartai, unet zuil n yu ym gedgiig todorhoilj baij Mongol niigmiin togtoltsoonii dur zurag n todoor garch irne. Jishee n Ypon humuus tuuhendee ugaasaa l mash nyagt nyambai, uursdiin gesen hatuu durem juramtai (naad zahiin jishee gehed tsainii soyol) humuus baisaar irsen, tiimdee ch odoo ter unet zuilee dagaad Ypon ulsiin niigem n togtvortoi, ajilguidel baga, mongol humuus shig hicheehgui murtluu tend amidarch bolood bna, suuri n anhnaasaa sain tavigdsan systemtei uchraas. Mongol hun harin nyagt nyambai bish, jijig nariin shiriin ymig anzaardaggui harin ymiig tom dur zurgaar hardag, mun tsag agaarasa bolod ymar ch uyd tesvertei, tevcheertei nuudelchin, aj ahuin soyoltoi ard tumen baisaar irsen. Bid enetheguud esvel latin amerikuud shig ymar ch hetsuu zuil bolsn bai hamaagui tsengej duulj bujigledeg soyol baihgui. Taivan amidrah sonirholtoi humus bile
0 | 0 Хариулах
Зочин [194.95.116.133] 2022/3/26
Magadgui manaid hyatad, solongoschuud shig tansaglah zohihgui baih, capitalism gedeg ym n ch zohihgui, ter zuilud n Mongoltoi hagaraldaad duusna. Bolovsrol chuhal bish gedeg uzliig surtalchildag Amerik ulsiig har, odoo bur baruunii Hyatad shig boltsn, Europe-d ymar ch ner hundgui, uursdiiguu mundag geed bodtson humuusiig duuriagad hereggui. Bolovsrol chuhal gedgiig amidraliin chanaraaraa deegur ordog Shwed, Norweigi, Switzerland, German, Ypon, Singapore zereg ulsuudaas ulger jishee avmaar bna Amerikaas bish. Amerikiin soyol bidend tohirohgui, ted nariig duuriagad yund ch hurehgui shuu nere. Bolovsroltoi udirdagchid, medlegtei songogchid l bidend odoo heregtei bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/3/23
уялдаагүй ажиллаа юу тэээ? А авчаад гуцаараа
0 | 0 Хариулах
Зочин [88.217.180.157] 2022/3/22
яаая ингэж арай болохгүй, тэнэг төрөөс болж маш их хүмүүс хохирж байна, хохирсон иргэд төрийг шүүхдэж хохирлоо дарагдуулах ёстой.
2 | 0 Хариулах
[66.181.161.73] 2022/3/22
Saihan 3 uulaa hashaandaa hamtdaa kk
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.47] 2022/3/22
System d bvrthegdedgui yumu yamar dampuu yum be
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.29] 2022/3/22
gazriin albanii ajilchdiin baij baigaa tsarai, ajlaa mash muu hiij baigaa gazriin albanii nuur tsarai
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/3/22
Ямар замарсан юм бэ. Газрын зургуудаа жин тан хийж чадаагүй бсан юм байхдаа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.36] 2022/3/22
Ингэж ажил хийсэн нэр зүүж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сууж байгаа хүмүүст ямар хариуцлага тооцох вэ???!!!
6 | 0 Хариулах