ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн паркийн 6.9 га талбайг зөвхөн ногоон байгууламж болгохыг санал асуулгад оролцсон иргэдийн 96% нь дэмжив

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй үлдсэн талбайн 6.9 га газарт бүтээн байгуулалт хийх, эсвэл зөвхөн ногоон байгууламж бүхий амрах хүрээлэн болгох талаар iKon.mn санал асуулга явуулав. 

Нэг өдөр үргэлжилсэн санал асуулгад 4,727 хүн оролцсон бөгөөд 96.2 хувь нь "Зөвхөн ногоон байгууламжтай, амрах цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байна" гэж хариулжээ. Харин 2.1 хувь нь кинотеатр, музей, галерей болон газар доорх 1,000 автомашины зогсоол барихыг дэмжсэн бол 1.7 хувь нь "Бусад" гэсэн саналтай байгаагаа илэрхийлэн байна. 

Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн. 

Нийт 6.9 га газарт дээрх төлөвлөлтийн дагуу газар зохион байгуулж, үлдсэн 20 гаруй га газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлээд буй. 

Гэвч хотын төвийн ногоон байгууламж бүхий энэ том талбайд цементээр нэмж юу ч барихгүй, зүгээр л ногоон байгууламж бүхий соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа цахим орчин иргэд илэрхийлсээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
66
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.67] 2022/3/23
Ногоон байгууламж болгох ажлыг оюутан залуусаар хийлгэх хэрэгтэй. Сурсан юмгүй бар ресторан хэсч хэрүүл шуугиан тарьж толгой дээрээ кофе асган хэрэлдэж явдаг хүмүүс ажил хиыг. Зугаа цэнгэлийн газар хэтэрч байна. ЭЭ чүүд ч гэсэн хүний төлөө хүүхэд төрүүлсэн мэт аяглахаа больж зөв өсгө.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.157] 2022/3/23
Хотын удирдлага Тэр наранхүү гэдгээс газраа аваач
0 | 0 Хариулах
graj hereggui [202.21.107.94] 2022/3/23
mashinii graj barij bolohgui.busdiig ni bugdiig barij bauguulah heregtei.neg nogoon gazar uldeehgui tsementleed suuh sandluud olnoor ni tavi.urgamal bon hog shoroogui tseverhen bh ni chuhal.ork huduug bish tsever hotiin soeliig tsetsegluul
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.82] 2022/3/23
End zaaval mashintai ireh albagui, end zaaval delguur horshoo hoolnii gazar bh shaardlagagui. Hajuud n Shangrila bhad, huuhdiin park bhad uur yu heregtei gj. Biznes bolgoh gd bgamu.
0 | 1 Хариулах
Хүрэлбат [192.82.75.238] 2022/3/23
Газар доогуур гараж болон үйлчилгээгээ хийгээд дээр нь зөвхөн ногоон байгууламж байхаар хийх өөр сонголт бас байна
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.160] 2022/3/22
amrah geed ochih humuus mashintaigaa ochij taarna. hashaagui bolhoor shuud zulgen deer parklana. dooroo zogsooltoi deeree nogoon baiguulamjtai n zugeer shd
0 | 1 Хариулах
tink [64.119.22.154] 2022/3/22
Amraltiin gazar shg zorij ochix gazar gj btgi byryygaar oilgooroi.. ene bol zvgr l zam zyyr ungurch yawaad eswl ajiliinxaa tsag zawaar garch xoolloj suuh oir orchimiin hvmvvs gvij haria nohoi goo salxilyylax engiin sxn talbai bilgoxiig l hvmvvs hvseed bn. tegsenee bish ter vndesnii tsetserlegt hvreelen shg shuniin zax shg bolgoxiig xvmvvs xvsexgvi bn. ter bol xvreelen bish vilchilgeenii ashig sinirholiin gazar
1 | 1 Хариулах
РЭХҮ [66.181.182.59] 2022/3/22
Хэрэв ингээд болохгүй бол https://www.change.org - оор гарын үсэг цуглуулаад хүсэлт гаргаад үзье. ХҮН намын НИТХ дахь төлөөлөгчид энэ асуудал дээр иргэдээс санал асуух талаар хүсэлт гаргасан байгаа гэж байна. За энэ хоёрын дараа тэгээд болохгүй бол ЖАГСАНА шүү УЛААНБААТАРЧУУДАА! Хэдий болтол өөрсдийн эрх ашгаа бусдад дээрэмдүүлэх вэ, хэдий болтол алхах газаргүй цементэн ширэнгэд амьдрах вэ? Бараг 200,000$ төлж үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна, гэтэл амьдрах орчингоо хардаа УЛААНБААТАРЧУУДАА? Ардчилалаар олгогдсон эрхээ хэдий болтол умартаж үхэр шиг амьдрах вэ? Бид л өөрсдийн үзэл бодлийн төлөө, хүсч буй үр дүнгийн төлөө жагсаж, тэмцэж, дуу хойлоогоо хүргэхгүй бол өөр хэн ч хийхгүй шүү!
1 | 1 Хариулах
[66.181.161.34] 2022/3/22
Erenhiilugch terbum mod tarina grj bhaar end say mod tarichih!!!
0 | 1 Хариулах
[66.181.161.34] 2022/3/22
Zuv shuu!! Ene baigaa zavaan barilgiig nuraaval taarna.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.87.91] 2022/3/22
4%-н ямар хар алнууд нь барилга бариулах гээвээ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.75.8] 2022/3/22
sumyabazriin hamaatan nzud bolon door n ajildag humuus bh😂
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.98] 2022/3/22
Санал асуулгын үр дүн Улаанбаатарчууд ногоон байгууламжаар яаж цангаж байгааг тод харууллаа. Хүн бол байгалын амьтан шүү дээ.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.88.248] 2022/3/22
Ногоон байгууламж УБ даяар тун чухал тулгамдсан хэрэг болоод байна. Одоо бидэнд бетонон ширэнгэ дэндүү ихэджээ. БЗД гийн ПЦНК гийн чанх баруун урд нэгэн үл таних этгээд барилга барих гээд хүний явган зам, авто машины замыг хашаалчихсан байна. Хотын дарга аа та энэ асуудлыг шалган анхаарна уу. Энэ зүй зохисгүй явдалд 1-р хорооны иргэд бид тун бухимдалтай байна.
2 | 1 Хариулах
Z [64.119.21.174] 2022/3/22
Eldev yanziin yum barij bhaaar zugeer saihan nogoon baiguulamj, jijig nuur tsoorom ch yumuu zgr suugaad amarch bolhoor gazar deer dee ugaàsaa. Olon gazraar orj garch boldog haalga n ongorhoi tsetserleg hureelen manaihaas busad delhiin buh orond bgaa daa. Chaddaggui yumaa gehed oor ornoos sanaa avaaad, zuv zuitei huulbarlaaad ch bolov hiivel bolohgui asuudal bhgui shd. Hiihed mongoguidee bish Zuvhun setgel dutaaad bgaaam daaa
3 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/22
Sumtaibazar erguu buhiin tolgoid l 1000 mashinii zogsool barii gesen bodol orj irdeg baihdaa. 1 dor 1000 mashinii zogsool barichihaar ter luu zogsoh gesen mashinii tsuvaa odoo baigaa tugjreliig ulaml nemegduulne. Eniig sumtaibazart heleed uguuch.
0 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/3/22
mod tariad teren dunduur amraad yavj baya agaar magaart ch heregtei baih
0 | 1 Хариулах
Zochin [202.126.90.123] 2022/3/22
Ногоон байгууламж болгох нь хамгийн чухал ард иргэд чөлөөтэй зүлэг ногоон дээрээ сууж баяртайгаар агаарт зугаалах нь бидний мөрөөдөл болоод байна шүү хүүхдүүдээ аваад дуртай цагтаа агаар салхи зүлэг ногоон дээрээ жаргалтай хөгжилдөх
6 | 1 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/3/22
Сөүл рестораныг буулгасан нь дээр байхаа ! Олон нийтэд хүртээл багатай хурим найрын мөнгө угаах зориулалттай баар цэнгээний газар хэрэггүй шүү ! ! !
7 | 1 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/22
ЭНЭ САНАЛ АСУУЛГЫГ ХОТЫН ДАРГАДАА САЙН ДУУЛГААРАЙ. ИРГЭДЭД ЗОРИУЛЖ 1000 МАШИНЫ ЗОГСООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР БАРИНА ГЭЭД ХУЦААД БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
4 | 1 Хариулах
Зочин [64.119.21.254] 2022/3/22
zugeer dundaas ni mungu unagaah geel yanz buriin um barina geel baigaa biz dee
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.20] 2022/3/22
Сөүл ресторанд Монголын хэдэн охин солонгосчуудад бузарлуулсан бол доо. 20 гаран жил болж байгаа биз дээ.
2 | 1 Хариулах
Зочин [124.158.67.245] 2022/3/22
Бараг 40 гаруй жил бол байгаа юмдаг. Туяа ресторан гэдэг нэртэй байсан юм...
0 | 1 Хариулах
77 [202.126.88.43] 2022/3/22
Өнөрболор гээд авгайн Сеул рестораныг ямар уу ардуудаа. Сумъяабазар фсда эцгийн зан л бхдаа юм болгоноос юм нусаа гээд чичирэхийн.
6 | 1 Хариулах
Зочин [64.119.24.44] 2022/3/22
Тэрбум модноосоо энд л тарих хамгийн хэрэгцээ байна. Хот нь иргэдээ амьдрал дээр сонсож байна уу?
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.25] 2022/3/22
Өлөнтөөд мөнгө хийхээ бодоод, зүгээр эко цэцэрлэг хийлдээ….
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.118] 2022/3/22
ene talbai deer dahiad neg barilga barih yum bol, bi lav jagsana. ter Seoul restaraniig buulgaj, ene parkiin talbai deer ter chigt in nuguun baiguulamj barih heregtei.
9 | 0 Хариулах
Данхрушка ❗ [66.181.179.40] 2022/3/22
тхх тэр сөүл ресторан арай л даварцан
1 | 0 Хариулах
Ankhbayar [192.82.83.124] 2022/3/22
Mongold gants undesnii tsetserlegt hureelenges uur nogoon baiguulamjtai ger bulerei ochod amarchdag mahaa sharaad idchdeg saihan oi mod unertsen tiim tavtai tuhtai gazar haana alagdaa zaluuas mini.
5 | 3 Хариулах
Иргэн [202.126.88.130] 2022/3/22
юун мах шарах вэ? Тэгж орчноо бохирдуулмааргүй байна
4 | 1 Хариулах
Зочин [202.21.120.102] 2022/3/22
avgainhaa bogsnoos davj holiig harj uzeegui ork mini dugui baival yaasiin
0 | 2 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/3/22
gertee mahaa shar naizaa
3 | 0 Хариулах