ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Богд ууланд гарсан түймэр татсан тамхиа унтраалгүй хаясантай холбоотой байж болзошгүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Богд ууланд өнгөрсөн Баасан гарагт гарсан түймэр иргэд тамхиа бүрэн унтраагүйгээс үүдэлтэй байж болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд улайгаад гал гараад байх шиг байна” гэх дуудлага гуравдугаар сарын 11-ний 19:47 цагт бүртгэгджээ. 

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байсан.

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай, эрэгтэй, Н.Э гэгчийг тогтоон, шалгаж байна.

Уг гал түймэр нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа тул уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
OK [192.82.66.139] 2022/3/16
Байгал хамгаалагч нараа сайн ажиллуулаарай ! Түймэрийн дараа эзэн холбогдогч байхгүй эх орон дандаа түлэгдэн хохирч үлддэг шүү! Хэн тавьсан болохыг тэд нар бараг л мэдэж байгаа даа !
0 | 0 Хариулах
МӨСӨН ХОШНОГО [46.101.149.15] 2022/3/15
Тамхи татах бол хүний эрх биш гэдгийг удахгүй олон улс хүлээн зөвшөөрнө. Шинэ Зеланд улс гэхэд л бүх төрлийн олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Саяхан 2008 оноос хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглосон. Бусад хүмүүсийг дам тамхидалтаар хордуулдаг, гал алдаж их хэмжээний ой ургамал шатаадаг ХҮНИЙ ЭРХ гэсэн тэнэг зүйл байж болох уу? Хүлэмжийн хий бууруулах гээд урт настай, байгалийн мод хамгийн чухал байхад нэг мал тамхи татаад шатаагаад байдаг. Хотын ганц ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн гэхэд л шороон зам хэсгээр битүү тамхины иш. Байгал хайрлах, хор хөнөөлтэй хог хаягдлын талаар наад захын ойлголтгүй хэдэн сая мал. Ертөнцийн хог шаарнууд!
0 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2022/3/15
хүмүүс уулын орой дээр гараад гал түлээд бсан.
0 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2022/3/15
богд ууланд зугаалахыг нь болиулбал таарна.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.25.232] 2022/3/15
Бүүр нэг ардчилал зохихгүй хүүрнүүд шүү
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.98] 2022/3/15
Жил болгон л тамхины ишээ хуурай өвс рүү шидсэнээс болж түймэр гардаг. Хүн бүр л мэддэг асуудал. Тамхичид акуркаа тамхиа татаж дуусаад шууд л няслана. Хүний сураагүйг сурж, гавъяа байгуулж байгаа юм шиг тамхи татдаггүй хүмүүсийг тамхины утаагаар утаж, дам тамхидалтаар хордуулна. Санаа зовохгүй. Никотины хамааралтай болох, донтолт гэдэг ийм л яршигтай зүйл. Харин электрон тамхи бол хүн өөрөө хордох мөрөөрөө л хордож байгаа. Ядаж л бусдад гай болох нь бага. Тэр нь тамхи татдаггүй хүний хувьд амар байдаг юм. Татварыг нь нэмээд сонголтыг үлдээх л хэрэгтэй байгаа юм. Тэгээд утаат тамхины хор хөнөөлийг сайн сурталчлаач.
9 | 0 Хариулах
зочин [202.9.47.9] 2022/3/15
1990 оноос өмнө соёлжиж байсан монголчууд 1990 оноос хойш харанхуй бүдүүлэг байдал руугаа буцан орсон.
10 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2022/3/15
Учир нь 90оноос өмнөх хүмүүсийг өвөө эмээ нар нь буюу ардын хувьсгалын үеийнхэн хүмүүжүүлсэн. Харин 90 он болон түүнээс хойшхи үеийг өвөө эмээ буюу соц үеийнхэн хүмүүжүүлсэн юм аа.
3 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/3/15
АРХИ ПИВОНЫ ШИЛ БАС ГАЛ АСАХ МАГАДЛАЛТАЙ. НАРНЫ ГЭРЛИЙН ХУГАРЛААС АРХИНЫ ШИЛ ХУУРАЙ ӨВСИЙГ ШАТААХ БОЛОМЖТОЙ. УУЛАНД ХОГ ТАРЬДАГ ХҮМҮҮС ХОГОО АВААД БУУЖ СУРМААР БАЙНА.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.94] 2022/3/15
Vape bsn bol ingehgui
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.216] 2022/3/15
Тамхиа баталгаатай унтраагаад ишээ аваад явах ёстой. Дархан цаазат газар мөн үү биш үү. Тамхичин тамхиа унтраалгүй доош шидсэнээс болж хөршийн балкон шатаж байлаа. Цонх хаалттай битүү байхад тамхи нь үнэртдэг. Тамхичдыг балкон дээр татахыг хориглох хэрэгтэй. Дуртай бол гэртээ татаг.
11 | 0 Хариулах
Зочин [202.179.21.216] 2022/3/15
Тамхичин амьдардаг балконы доор очоод харахаар битүү тамхины иш байдаг. Шууд татаад хаядаг, бүдүүлэг.
7 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/3/15
Өдөр, цаг бүр зөрчил гаргаж,гэмт хэрэг өдүүлж явдаг хүн хогнууд өөрсдийгөө ард түмэн гэж өргөмжилдөг.Ард түмэн дандаа зөв юм хийдэггүй. Ард түмэн бол ард түмний дайсан юм.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.25.232] 2022/3/15
Vape сайн сурталчил
1 | 0 Хариулах
зочин [202.9.47.9] 2022/3/15
Мэдээж гадны нөлөөтэй гал гарсан байж таарна. Зүгээр байсан ойн мод өөрөө шатна гэж хэзээ ч байхгүй.
9 | 0 Хариулах