Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ.
Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл
Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөг нэмж төлөгдсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь "Анхаарал хандуулах" ангиллын зээл байна.
Хөгжлийн Банкны зээлүүдийн төлөвийг ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!