ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас 10,554 хүн эмнэлэгт, 56,915 иргэн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо 2,927-оор буурчээ.

Тодруулбал, өчигдөр халдварын улмаас гэрийн эмчилгээнд байгаа хүний тоо 2,397-оор, эмнэлэгт байгаа хүний тоо 530-аар тус тус буурсан байна. 

Одоогоор нийт 67,469 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 56,915 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 10,554 хүн эмнэлэгт байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 29.2 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 70.7 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

  • Хөнгөн – 3,088,
  • Хүндэвтэр – 6,447,
  • Хүнд – 913,
  • Маш хүнд – 106 хүн эмнэлэгт байна.

Дээрх иргэдийн нь 2,607 хүүхэд бол 1,411 нь жирэмсэн эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.33] 2022/1/29
Tsagaan saraar 7 honog hul hori!!!
1 | 1 Хариулах
Зочин [150.129.143.29] 2022/1/29
Битгий xyц!
0 | 0 Хариулах
teti [66.181.190.180] 2022/1/29
odoo ongorsoon bugd buuzaa xiitsen kkkk
0 | 0 Хариулах
Zai [202.126.90.40] 2022/1/29
covid odoo bur ulig bolloo. heduulee zuger odoo saihan zohitsood dor burenee hurchihgui talaas ni temtseed ywchii.
1 | 2 Хариулах